- Octagon.mn
- Posts
- Sam Bankman-ийг гэм буруутайд тооцлоо ⚖️
Sam Bankman-ийг гэм буруутайд тооцлоо ⚖️
Өглөөний мэнд, Монголчуудаа! Цас ороод замын халтиргаа гулгаа ихтэй байгаа үед та бүхэн минь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж өвлийн дугуйгаа солиулж аваарай! Мөн өнөөдрийн дугаар дахин Guyuk төсөлтэй хамтран та бүхэндээ хүрч байна.
Монгол залуусын хөгжүүлж буй метаверст виртуал эвент зохиогдож байна
Гарааны Дижитал Солюшнс ХХК Голомт банктай хамтран SocialPay 3.0 хувилбар хэрэглээнд нэвтэрч буйг тохиолдуулан гурван хэмжээст хийсвэр ертөнц болох GUYUK метаверст виртуал эвент зохион байгуулж байна. ✊
Энэхүү эвент 2023.10.30-11.30 хүртэл нэг сарын турш үргэлжлэх юм. “SocialPay 3.0 метаверс эвент”-д хамрагдан нийт таван төрлийн тэмцээн, уралдаанд оролцож хамтрагч байгууллагуудын гарын бэлгийн эзэн болох боломжтой.
Та бүхэн www.guyuk.mn вэб хуудас руу хандан GUYUK metaverse аппликейшнг суурин болон зөөврийн компьютер, таблет, гар утас дээрээ суулган монголчуудын бүтээж буй хийсвэр ертөнцөөр зочилж, виртуал эвентэд хамрагдан шинэ найз нөхөдтэй болоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг GUYUK Metaverse фэйсбүүк хуудаснаас авна уу.
ВИРТУАЛ ЭВЕНТЭД ОРОЛЦООД ТОГЛО, БЭЛЭГ АВ, ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛ, ХӨГЖИЛД! ИЛҮҮ БОДИТ, СОНИРХОЛТОЙ ВИРТУАЛ ЭВЕНТ!
Sam Bankman-ийг гэм буруутайд тооцлоо ⚖️
Сүүлийн 10 сарын хугацаанд үргэлжилж буй FTX биржийн үүсгэн байгуулагч, өөрийн эрх мэдлийг ашиглан крипто зах зээлин ханшинд нөлөөлж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчсөн гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байсан Sam Bankman Fried-ийн шүүхийн тогтоолыг олон нийтэд танилцууллаа.
Шүүх яллагдагч Sam Bankman Fried-ийг луйвар болон мөнгө угаах нийт 7 гэмт хэрэгт буруутайд тооцож 115 жил буюу бүх насаар нь хорих ял оногдуулжээ.
Түүний шүүгдэж байсан 7 үндэслэлийн 6 нь луйвар болон үлдсэн 1 нь мөнгө угаах тухай гэмт хэрэг байсан ба иргэдийн төлөөлөгчид нийт 4 цаг хуралдсаны эцэст ийнхүү гэм буруутайд тооцов.
Sam Bankman Fried нь FTX биржийн хэрэглэгчдийн нийт $8 тэрбум ам.доллартой дүйцэхүйц крипто хөрөнгийг өөрийн хувийн ашиг сонирхолд үндэслэн “хулгайлсан” нь түүний үүсгэн байгуулсан FTX бирж дампуурлаа зарлахад хүргэсэн билээ.
Түүний өмгөөллийн багаас “Иргэдийн төлөөлөгчдийн шийдвэрийг хүндэтгэж байгаа хэдий ч сэтгэл дундуур үлдлээ” гээд давж заалдах дараагийн хуралд бэлтгэж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ.
Чинээлэг нь л аялаад байна ✈️🌍
“Өс хонзонгийн аялал” гэх нэр томьёо аялагчдын дунд бас л түгээмэл болсон нь дэлхий дахинд тохиож буй дайн дажин, байгалийн үзэгдлээс болоод аялалд гарч чадахгүй байгаа аялагчдын аяллыг хэлж байгаа бололтой.
Morning Consult-аас гаргасан мэдээллээр Европ болон Ази хүмүүсийн аялах нь элбэгшсэн. Гэхдээ Хятад болон АНУ иргэдийн аяллын давтамж удаашралттай байгаа нь аяллын компаниуд хөрөнгө оруулагчдадаа анхаарал хандуулахад хүргээд байна.
Өнгөрсөн Лхагва гарагт Airbnb “Илүү их хэлбэлзэлтэй” байгаа энэ цаг үед тус компанийн орлого, эдийн засаг болон улс төрийн нөхцөл байдалд ч нөлөөлөх магадлалтайг санууллаа
Нислэгийн компаниуд хүртэл дотоодын нислэгийн тоог цөөлж эхэлсэн төдийгүй Spirit Airline болон Frontier Airlines гэхэд л 2023 оны 3-р улиралд алдагдалтай ажиллах магадлалтай байна.
Хадгаламж хэр үр дүнтэй бол?
Хадгаламж үүсгэж буй иргэдийн тоо буурч байгаа энэ үед аялалд шунасан АНУ-ын иргэдэд хатуу шийдвэр гаргахад хүргэж болзошгүй байна. Хувийн хадгаламжтай иргэдийн тоо энэ оны байдлаар оргил үе болох 5.3%-аас 3.4% болтлоо буураад байна. Улмаар зочид буудал болон нислэгийн тийзний үнэд нөлөөлөх учир нисэх хүчний судалгааны байгууллага болох Cirium-ээс “Хадгаламжтай иргэдийн тоо буурч байхад онолын хувьд нислэгийн тийзний үнэ ч давхар буурах учиртай” хэмээн мэдэгдэх хэдий ч бодит байдал дээр юу л бол…
Дахин нэг төвлөрсөн бус цахим сүлжээ 🔗
Цахим сүлжээ төвлөрсөн бус, Блокчэйн технологитой салшгүй холбоотой болжээ.
Тэгвэл Mozilla Firefox буюу веб хөтөч өөрсдийн төвлөрсөн бус цахим сүлжээг хөгжүүлж эхэлсэн төдийгүй бета хувилбараар зах зээлд танилцуулахад бэлэн болжээ.
Тус цахим сүлжээгээ moz://a хэмээн нэрлээд байгаа ба бусад төвлөрсөн бус цахим сүлжээнээс контент бүтээгчдэд зориулсан гэдгээрээ ялгаатай гэнэ. Түүнчлэн X, Instagram, Threads-ээс ялгарах гол зүйл нь зорилтот хэсэгт шаардлагатай, хэрэгтэй гэж үзсэн контентыг хүргэх зорилготой гэнэ.
Мөн Firefox нь өөрийн гэсэн веб хөтөчтэй давуу талаа ашиглан хэрэглэгч бүрийн мэдээллийг аюулгүй хадгалах, сүлжээнд хандах бүрд хэрэглэгчийн VPN-ээр хувийн мэдээллийг аюулгүй дамжуулах зэрэг шаардлагатай аюулгүй байдлыг хангасан гэнэ.