• Octagon.mn
  • Posts
  • FTX 2.0 хувилбараар эргэн ирнэ 🔙🆕

FTX 2.0 хувилбараар эргэн ирнэ 🔙🆕

Өглөөний мэнд ээ! Ирэх өдрүүдэд Улаанбаатар хотод хур тунадастай тул хөрөнгө оруулагч, уншигчид минь шүхрээ авахаа бүү мартаарай ☔

1 өдрийн өөрчлөлт*

FTX эргэн ирэх үү? 🧐

Зах зээлийн томоохон тоглогчид тооцогддог байсан FTX өнгөрсөн оны 11-р сард дампуурлаа зарласан. Тэгвэл FTX 2.0 хувилбараар үйл ажиллагаагаа дахин явуулж эхлэх гэнэ. 😲

Дампуурлын дараа томилогдсон шинэ гүйцэтгэх захирал John J. Ray III “FTX биржийн үйл ажиллагааг дахин эхлүүлснээр урт хугацааны менежментийн тогтолцоо болон хөрөнгө оруулагч шинээр татах зэрэг урт хугацааны аялал эхэлнэ” гэж мэдээлсэн байна.

Биржийн үйл ажиллагааг дахин эхлүүлэх зорилгоор гүйцэтгэх захирлын зүгээс хурал, уулзалтууд олноор товлож, хөрөнгө оруулагчидтай уулзахын сацуу өр төлбөртэй хамтрагч байгууллагуудтай уулзаж өр буцаан төлөх хугацааг хэлэлцэж эхэлжээ.

Энэ оны 3-р улирлаас ирэх оны 2-р улирлын хооронд үйл ажиллагаагаа сэргээж эхлэх гэнэ. Тус бирж нийт $9 тэрбумын өртэй байгаа юм.💳

⛔ Twitter-н хязгаарлалт

Twitter хэрэглэгчдийнхээ өдөрт унших жиргээний хэмжээг хязгаарлалаа. Гүйцэтгэх Захирал Elon Musk-н мэдээлж байгаагаар Twitter сүүлийн үед системийн доголдол болон их хэмжээний халдлагад өртөж байгаа учир ачаалал бууруулах зорилгоор ийнхүү шийдвэр гаргажээ.

Тэгвэл “Баталгаажсан” хаяг нэг өдөрт 10,000 жиргээ, баталгаажаагүй нь 1,000 жиргээ, шинэ хаяг гэхэд 500 жиргээ л унших эрхтэй гэнэ.

Олны дургүйцлыг ихээр хүргээд байгаа тул Elon Musk “Түр хугацааны шийдвэртэй эвлэрч цахим орчноос түр ангижраад гарч цэвэр агаар амьсгал” хэмээн жиргэж хошигноод амжжээ. 😏

Канад улс “Үндэсний Блокчэйн стратеги” боловсруулж байна ⚖

Канад улс Блокчэйн технологи, крипто зах зээлийн тал дээр бодлоо өөрчилж зах зээлтэй хөл нийлүүлэн алхахаар шийдсэн бололтой.

АНУ-тай харьцуулахад Блокчэйн технологийн салбарын эрх зүйн байдал болон хуулийн орчин нь дутмаг байсан тул өрсөлдөх чадвар муу байв.

Сэдэл 🤓

АНУ-ын СЗХ крипто орчныг эмх цэгцэнд нь оруулах нэрийдлээр зах зээлийг самарч байгаагаас Блокчэйн технологитой холбоотой дотооддоо тулгарч буй асуудлын улмаас Канад улсын хууль тогтоогчид Аж Үйлдвэрлэл Технологийн газартаа санамж бичиг хүргүүлжээ.

Тус санамж бичигт Блокчэйн болон крипто зах зээлтэй холбоотой нийт 16 төрлийн асуудлыг хөндсөн гэх мэдээлэл байна. Хэрэв тус улсын Засгийн газар санамж бичгийг мөрдөж эхэлбэл урт хугацааны эдийн засгийн өсөлт болон шинэ ажлын байр бий болно хэмээн дүгнээд байгаа юм.

Санал

Хууль тогтоогчдын баримтлаж буй гол зарчим нь шинээр дэлгэрч буй инновацид садаа учруулалгүй “яг байгаагаар нь” уян хатан хуульчилж өгөх зорилготой юм. Тиймдээ ч 5 удаагийн хурлыг нийт 31 салбарын тэргүүлэх шинжээч болон албан хаагчдыг гэрч болгон санал хүсэлтийг хурлын үеэр тэмдэглэн авч товч тайлан бэлтгэжээ.

Инновацийг байгаагаар нь хуульчлахын зэрэгцээ мөнгө угаах, сүлжээний бизнес болон терроризмын эсрэг хатуу байр суурь баримтлахаа тусгаж өгсөн гэнэ.

Coinbase сайшаав 👏

АНУ-ын Блокчэйн салбарт хэрэгжүүлэхээр хуульчилсан оновчгүй заалтуудаас үүдэлтэй СЗХ-той маргаантай байгаа Coinbase крипто бирж гэхэд л уг шийдвэрийг сайшаан үзэж санал бодол солилцох, зөвлөх, хууль санаачлах байдлаар хамтарч ажиллахад бэлэн хэмээн мэдэгдлээ.

Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.