- Octagon.mn
- Posts
- Дахиад нэг банк
Дахиад нэг банк
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Эрчүүдийн маань ээлж ирж 8нд тарьсан үрээ хураах цаг ч боллоо доо.💐 За хэр догдолж байна?😍 Бүсгүйчүүдийн маань мэдрэмж өдрөөс өдөрт өсөх долларын ханш шиг үнэ цэнтэй байна гэдэгт итгэлтэй байна.🤪
Шинэ дугаараа уншаад өнөөдрийг цоглог эхлүүлцгээе.😁
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байх нь мөнгө дураараа хэвлээд бусдаар төлүүлдэг давуу талтай байдаг. Хэрвээ та тэр төлбөрийг төлмөөргүй байвал үргэлжлүүлэн уншина уу.
Эдийн засаг
АНУ-ын өнгөрсөн 2-р сарын ХҮИ-ийн тайлан өчигдөр гарлаа. 📢 Сайн бас муу мэдээ байна.
2-р сард инфляци 0.4%-иар өсч, нэг жилийн хугацаанд 6%-иар өссөн байна.🧐
Одоо яах вэ? 🤨
7 хоногийн өмнө Жером Пауэлл инфляци зорилтот түвшиндээ хүртэл буурахгүй бол ХНС бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөнө гэдгийг хэлсэн.💭
Тиймээс ирэх 7 хоногийн Лхагва гарагийг календарь (2023.03.22) дээрээ тэмдэглээрэй.📌
Яагаад гэвэл тэр өдөр бодлогын хүүг нэмэх, нэмэхгүй шийдвэр гарна.
Нэмэлт цомхотгол
Meta нэмэлтээр 10,000 ажилтнаа чөлөөлж байна.💥
Ердөө дөрөвхөн сарын өмнө тус компани 11,000 гаруй ажилтнаа цомхотгосон.
Яагаад?
Гүйцэтгэх захирал Марк Зукерберг "Олон жилийн эдийн засгийн тогтворгүй байдал"-ыг урьдчилан таамаглаж байгаа бөгөөд 3-5 тэрбум ам.доллар хэмнэхийн тулд зардлын бүтцийн өөрчлөлтийг хийж байна.💪
Он солигдсоноос хойш 94,000 гаруй технологийн ажилтан ажлаас чөлөөлөгджээ. 🥶
Энэ бол сайн мэдээ.
АНУ-д ажилгүйдлийн түвшин нэмэгдэх тусам мөнгөтэй хүмүүсийн тоо буурч инфляци дагаад буурна.📉
Хувьцаа
Дахин нэг банк асуудалд ороод байна.💥
Швейцарийн нэр хүндтэй банк Credit Suisse (CS -1.18%) жилийн тайлангаа Мягмар гарагт нийтэлжээ.📜
Credit Suisse өнгөрсөн онд нэг жилийн дотор 8 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээснээ мэдэгдэв.📢
Тус банк сүүлийн хоёр жилийн хугацаанд санхүүгийн тайлан гаргах үйл явцад “Материаллаг сул тал” илрүүлсэн гэдгээ мэдэгдэв.📢
Өнгөрсөн оны сүүлээр банкнаас хадгаламжийн татан авалт мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн гэнэ. Зөвхөн 4-р улиралд л гэхэд 110 тэрбум гаруй швейцарь франк татан авчээ.📌
Крипто
Төвлөрсөн бус ялалт
USDC-тэй холбоотой гарсан асуудлын улмаас төвлөрсөн бус биржүүд (эсвэл DEX-үүд) илүү алдартай болж байна. USDC нь нэг ам.доллартай тэнцэх ёстой байсан ч богино хугацаанд үнэ нь тогтворгүй болж 0.88 ам.долларт хүрсэн. 📊
Тиймээс төвлөрсөн биржээр үйлчлүүлсэн иргэд арилжаа хийх, мөнгөө татахад хүндрэлтэй байсан. 🥺Харин төвлөрсөн бус биржийн хэрэглэгчдэд ийм төрлийн асуудал тулгараагүй.🤩
Нотолгоо: DEX-үүд иймэрхүү нөхцөл байдлыг илүү сайн зохицуулдаг.✔
Дүгнэлт
ХНС хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болоод байна.
Тэд инфляцийг 2% болтол бууруулах зорилго тавьсан.📉 Одоогийн байдлаар 6% дээр байна. Зорилгодоо хүрэхийн тулд бодлогын хүүг нэмэх хэрэгтэй хэдий ч түүхэн дэх 2 бас 3 дахь хамгийн том банк сүйрэхэд хүргэчихсэн.🤔📊 Тиймээс ХНС нэг бол инфляцийг бууруулах зорилгодоо тууштай байж бодлогын хүүг үргэлжлүүлэн нэмэх эсвэл том банкуудыг аварч үлдэхийн тулд бодлогын хүүг нэмэхгүйгээр бүр хасч эхлэх үү? 🤨
Энэ 7 хоногийн онцлох крипто мэдээ:
Euler finance крипто халдлагад өртлөө.🥺
Тус халдлагад 197 сая гаруй ам.долларын хохирол амссан: 8.75 сая ам.доллар DAI, 18.5 сая ам.доллар WBTC, 33.85 сая ам.доллар USDC, 135.8 сая ам.доллар stETH.💲
Энэхүү халдлагын улмаас Euler (EUL) токен 24 цагийн дотор 44%-иар буурч 3.37 ам.долларт хүрчээ.🤯
Хакерын крипто хэтэвчийг илрүүлж хяналтад авсан тул хулгайлсан криптогоо шилжүүлэх, хөрвүүлэхэд хэцүү байх болно.
Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.