Bye-Bye Binance 👋

Өглөөний мэндээ! Цаг агаарын урьдчилсан мэдээ болон цаг уурын байдал хоёр маань ойрд жоохон зөрөөд байна уу даа? Ямартай ч дулаан хувцасаараа өөрийгөө баглаж аваад л ажлын зүг эрч хүчтэй алхцгаана шүү манайхаан! 🫰 гэснээс

ТА мэдсэн үү?…

Койн & Токен & Smart Contract & Exchange

Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу?

Octagon Exchange-ийн давуу тал: 👇

  • Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрлөө авсан

  • Дотоодын 1, гадны 5 койн болон токен амжилттай арилжаалж байгаа

  • Мэргэжлийн баг хамт олон тасралтгүй хөгжүүлэлт хийдэг

  • Блокчэйн сүлжээнд мэргэшсэн Backend инженертэй

  • Хамтран ажиллах туршлагатай удирдлагын багтай

NFT & Marketplace

Та уран бүтээл, дахин давтагдашгүй санаагаа дижитал хэлбэрт шилжүүлэн цахим орчинд найдвартай хадгалахыг хүсдэг үү?

Octagon Marketplace-ийн онцлог тал: 👇

  • Дотооддоо Whitepаper ашиглалгүй 100% өөрсдөө хөгжүүлсэн анхны NFT Зах

  • UI & UX дизайнеруудын ур дүйгээр мэргэжлийн өнгө төрхийг шингээсэн

  • Opensea дээр NFT-ийгээ гаргах боломжтой

  • Уран бүтээлээ үнэнч хэрэглэгчдэдээ түгээх, борлуулах боломжтой

  • Цогц экосистем тул ирээдүйд үнэ цэн нь өснө

Бид таны хувийн болон таны бизнесийн талаарх мэдээллийг нийт 50000 хүнд Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм

Bye-Bye Binance 👋

2023 он гарснаар крипто биржүүдийн үйл ажиллагаа дотоодод гэлтгүй олон улсад ч шалгалтад орох нь элбэгшсэн билээ. Тэгвэл АНУ-ын СЗХ-ны зүгээс Binance US буюу АНУ-ын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Binance биржэд шалгалт оруулсны дүнд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг хэмээн дүгнэсэн.

Уг асуудлаар бирж ажиллах хүчээ цөөлж олон тооны цомхотгол хийгээд байсан бол Binance US биржийн Хууль, Эрх зүй хариуцсан захирал болон Эрсдэл хариуцсан захирлууд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд байгаа юм.

  • Сүүлийн саруудад Binance бирж АНУ-аас гадна бөгөөд Европын холбооны улсуудад үйл ажиллагаа явуулах бүрэн эрх асуудалтай байгаа.

  • Binance биржийн олон улсын зах зээлийн эргэлтийн хэмжээ АНУ-аас бусад улсад 75%-иар буурсан төдийгүй өнгөрсөн 8-р сарын мөн үеийн хэмжүүрээс 54%-иар буурсан үзүүлэлттэй байна. Тэгвэл АНУ-ын крипто зах зээлийн арилжааны идэвх 22%-иас 0.9% хүртлээ буураад байгаа юм.

Гарз хохирол

Хамгийн том крипто биржийн үйлчилгээ үзүүлэгч Binance доголдолд орох нь дан ганц биржийн тухай асуудал бус крипто зах зээлтэй холбоотой асуудал билээ. Тэгвэл Binance US биржийн аудитын тайланд “Компанийн хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй. Шалтгаан нь өнгөрсөн 9-р сарын 15-ны өдөр хийсэн СЗХ-ны хоригтой холбоотой” хэмээн мэдэгдлээ.

  • Хэрэв Binance хэрэглэгчдийнхээ хөрөнгийг удаан хугацаанд түгжиж, тусгай зөвшөөрлөө алдвал дэлхий нийтийн асуудал болох ч эрсдэлтэй.

  • Энэ асуудал дан ганц Binance бус FTX, Celsuis, Genesis зэрэг томоохон биржүүдэд тохиолдож байсан тул бид юу хүлээж байгааг мэдэхгүй биш гадарлах эрхтэй шүү дээ.

Хэрэв Binance US-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хууль хүчний асуудал нааштайгаар шийдэгдвэл зах зээлийн сэргэлт ойрхон байгаа талаар шинжээчид өдөр бүр жиргэж байна. Монголд өвөл ирэхийн хажуугаар крипто зах зээлд өвөл бүү тохиогоосой!

Шатахууны үнэ өсөх нь… ⛽📈

Газрын тосны үнэ он гарснаас хойш өссөөр байгаа билээ. Ингэж жигд өсөх нь анх удаа биш хэдий ч шатахууны үнэтэй шууд холбоотой байгаа юм. Газрын тосны хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч АНУ-д шатахууны үнэ тэнгэрт хадаж эхэллээ.

Тухайлбал, иргэд шатахууны саваа дүүргэхийн тулд дунджаар $145-ыг зарцуулж байгаа бол хоол хүнсний хэрэглээ 7 хоногт дунджаар $113 байгаа юм.

  • Morning Consult судалгааны фирмээс гаргасан судалгаагаар он гарснаас хойш жилийн орлого $100,000 дээш байгаа өрхийн хэрэглээний зардал 5.3%-иар өсөөд байгаа юм.

  • Тэгвэл эхний 9 сарын байдлаар жилийн орлого нь $50,000-оос доош байгаа өрхийн зардал 33.7%-иар өсөж өдөр тутмын хэрэглээгээ хангалттай нөхөх боломжгүйд хүрээд байгаа юм. Харин $100,000-с дээш орлоготой өрхийн өдөрт тутмын хэрэглээний зардал 5.3-11.2% болтлоо өсөөд байна.

Wells Fargo санхүүгийн фирмийн ахлах эдийн засагч Тим “Хадгаламж болон хөрөнгө оруулалтын хэмжээ удаашралтай байгаа нь иргэдийн хэрэглээний зардал өсөж, өргөн хэрэглээний барааны үнэ өссөнийг илтгэж байна. Хэрэв үнийн өсөлтийг барих дорвитой арга хэмжээ авахгүй бол 2020 оны цар тахлынх шиг хямрал дахин болох эрсдэлтэй” хэмээн санууллаа.

Amazon 🤝 Apple

Тэртээ 2020 онд анх нийтэд тархсан технологийн толгой компаниуд хоорондын хэлцэл одоог хүртэл яригдаж байна.

2020 онд олон нийтэд тархаад байсан Apple үндсэн хайлтын систем болох Google-ийг халж Amazon компанийн хайлтын систем болох Bing-ийг ашиглах хэлэлцээрийн асуудал саяхнаас эргэн сөхөгдөж эхэллээ.

2002 оноос хойш Apple үндсэн хайлтын системээр Google-ийг ашиглаж ирсэн.

Bing хайлтын системийг анх 2009 хэрэглэгчдэд танилцуулсан ба хайлтын системийн 10%-ийг эзэлдэг бол Google 82%-ийг эзэлдэг юм.

Apple компани Bing хайлтын системийг ашиглаж эхлэхээр хэлэлцэж байгаагийн гол шалтгаан нь Apple компанийн Metaverse болон хиймэл оюун ухаантай хөл нийлүүлэн алхах сонирхол болоод удахгүй нээлтээ хийх Apple Vision төхөөрөмжтэй холбоотой байж болох юм хэмээн шинжээчид тайлбарлаад буй.

Bing нь өөр дээрээ “Amazon Alexa” гэх хиймэл оюун ухаанд суурилсан туслахтай бөгөөд уг хиймэл оюун ухааныг ашиглан хайлтын илэрцийг нэмэгдүүлэх, зохистой утгар хайлт хийх давуу талтай хэмээн Amazon-ы зүгээс сурталчлаад байгаа юм.

Харин Google-ийн зүгээс өөрсдийг нь гүйцэх хайлтын систем одоогоор байхгүй хэмээн мэдэгдээд байгаа ба Apple компани зөвхөн хайлтын систем ашигласны хураамжинд гэхэд л жил бүр $15 тэрбумыг зарцуулдаг гэх судалгаа бий.