- Octagon.mn
- Posts
- Казакстан улс криптотой нөхөрлөв
Казакстан улс криптотой нөхөрлөв
Хураангуй/TLDR/:
Орос иргэд дайнд явахгүйн тулд дүрвэж байна
Казакстан улс криптог хуулиндаа зөвшөөрөх бэлтгэлээ хийж байна
Ким Кардашиан 1.26 сая ам.доллараар торгууллаа
Дэлхий нийтийн хэмжээнд далайн тээврийн эрэлт буурч байна
Маркетийн талаар бодол :
Америк доллар яг одоо мөнгөө "аюулгүй" хадгалах цөөн аргын нэг болж байна. Гэхдээ алт, мөнгө, үнэт метал шиг аюулгүй биш.
Одоогийн байдлаар бүх зах зээл муухан харагдаж байна. Үнэндээ дэлхий нийтийн хэмжээнд бүх зүйл үнэхээр аймшигтай хэвээр байна. “Credit Suisse” гэхэд л дампуурч магадгүй гэсэн цуу яриа тархсан байна. Хэрэв тэд дампуурвал 2008 онд "Lehman Brothers" дампуурсантай ойролцоо байх болно.
Биткойн олборлогчид хэдхэн хоногийн өмнө маш их хэмжээний койн зарснаар аль хэдийнээ сул дорой болчихсон зах зээлийг улам дордуулж байна. Тэр олон биткойн олборлогч, бизнес эрхлэгч бизнесийн зардлаа нөхөхийн тулд биткойноо зарах хэрэгтэй байгааг ойлгох хэрэгтэй. Гэхдээ л тэд крипто зах зээлийг доош унахад нөлөөлж байгааг санах хэрэгтэй.
Макро эдийн засгийн мэдээ:
Орос иргэд цэрэг татлагаас зайлсхийж байна
Дайнаас эзэлсэн газар нутгаа хамгаалж үлдэхийн тулд Путинд нэмэлт хүч хэрэгтэй байна. Тэрээр цэргийн насны иргэдээ заавал цэргийн алба хаах ёстой гэж зарлав. Энэ зарлал Оросын ард түмэнд таалагдахгүй байна.
Өнгөрсөн 2-р сард дайн эхлэх үед Украйнд болж байгаа "Цэргийн тусгай ажиллагаа”-ны талаар худал мэдээлэл тараавал 15 хүртэл жилээр хорих ялаар шийтгэнэ гэсэн хууль батлагдахад Оросын ихэнх залуу иргэд үзэл бодлоо илэрхийлж эсэргүүцээгүй атлаа одоо дайнд явах дээрээ хүрэхэд улс даяар жагсаал цуглаан болж, цэрэг татлагын газруудыг шатааж, зарим цэргийн оффицеруудын амь насанд заналхийлж, эрүүл мэндэд халдаж байна. Хариуд нь Оросын хүчний байгууллага босогчдыг ямар ч өршөөлгүй зодож, 2300 гаруй хүнийг баривчлаад байна.
Истанбул, Дубай зэрэг орон руу нисэх тасалбарын үнэ 9,200 ам.долларын үнэд хүрээд байна. Олон мянган залуус Гүрж, Казакстан, Монгол, Финланд зэрэг ойролцоох улс руу хилээр зугтаахаар хил дээр олон километр автомашин оочирлосоор байна.
Путиныг санаатайгаар “Норд стрим” хоолойгоор байгалийн хийгээ харамлаж байсан гэж буруутгах хүн олон. Харин хэн нэгэн тэр хоолойг санаатайгаар дэлбэлсэн болохоор энэ өвөл Европ үнэхээр том асуудалд орох нь.
Эрчим хүчний хямралд орсон Европын улс орнууд эсвэл Украйны газар нутагт цэргээр хомсдож байгаа ОХУ-ын хэн нэгэн нь юунд хожих вэ?
Асуудлын далай
Далайн тээврийн эрэлт хэрэгцээ маш хурдацтай буурч байна.
АНУ хамгийн их дарамтыг мэдэрч байна.
АНУ-ын далайн тээвэр 20%-иар буурсан байна.
Яагаад?
Бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр хэрэглэгчид зардлаа танаж эхэлсэн. Машин механизм, гэр ахуйн бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэрэг бүтээгдэхүүн буурч байна.
Нийлүүлэлт ба эрэлт: Азиас баруун эрэг хүртэлх гол чиглэлийн ачааны эрэлт өнгөрсөн жилийнхээс 80 гаруй хувиар буурсан байна.
Ocean freight orders are signaling a big drop in consumer demand Maritime shipping orders were down 20% in September and October looks similar as consumer demand drops and carriers cancel as many as half of vessels sailings.
Крипто мэдээ :
Казакстан болон Гүрж улс крипто валютыг хуулиндаа хэлэлцэж байна
Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эрэлт байгаа тохиолдолд крипто валютыг бэлэн мөнгө болгон хөрвүүлэх механизмыг хуульчлахад бэлэн байна гэдгээ 9-р сарын 28-нд мэдээллээ.
Тэрээр “Digital Bridge 2022” олон улсын форумын үеэр үг хэлэхдээ “Казахстан улс дижитал технологи, крипто валютын экосистем, зохицуулалттай крипто олборлолтын салбарт олон улсад тэргүүлэгч болохыг зорьж буй” талаар онцолжээ. Казахстаны Засгийн газар Астанагийн олон улсын санхүүгийн төвд криптог хөрвүүлэх механизмыг турших зорилгоор үндэсний хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулсныг мэдэгдэв.
“Бид цааш явахад бэлэн байна. Хэрэв энэ санхүүгийн хэрэгсэл цаашид хамааралтай, аюулгүй байдлаа харуулж чадвал хууль эрх зүйн хувьд бүрэн хүлээн зөвшөөрөгдөх нь гарцаагүй” гэв.
Тус арга хэмжээний үеэр орон нутгийн томоохон зээлдүүлэгч Евразийн банк болон Intebix крипто биржээр зочилжээ. Орон нутгийн хэвлэлээр Евразийн банк болон Intebix хамтран банкны зохицуулалттай анхны крипто худалдан авахыг цаасан мөнгөөр хийснээ зарлав.
Казахстаны хувьд ард түмэн үндэсний мөнгөн тэмдэгт болох тэнгэгээр крипто худалдаж авах боломж бүрдсэн юм. Крипто төслийн компаниудаас ATAIX крипто бирж, Казахстаны хамгийн том банк болох Халык банк, Алтын банк зэрэг багтаж байна.
Крипто шударга ёс
Ким Кардашиан “Ethereum Max”-ын үнийг зохиомлоор хөөсрүүлсэнд буруутгагдаж 1.26 сая ам.долларын торгуулиа хүлээн зөвшөөрчээ.
Реалити шоуны од өнгөрсөн зун Instagram хуудсанаа Ethereum Max-ийг 330 сая дагагчдад төлбөртэй сурталчилгаа гэж ойлгогдохооргүй сурталчилсан.
Мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш Ким ҮЦБК-тэй хамтран ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Тамирчин Пол Пирс, Флойд Мэйведер нар бас энэ жил Ethereum Max-ыг сурталчилсан хэргээр шүүхэд дуудагдсан бөгөөд хоёуланг нь токений үнийг зохиомлоор хөөсрүүлсэн гэж буруутгасан.
Октагоны эргэн тойронд юу болов?
Монгол Улсын Их Сургуульд зориулан бүтээсэн цор ганц хувь дижитал дүрийг танилцуулж байна.
"NUM NFT" бусдаас юугаараа онцлог вэ?
Soulbound NFT нь таныг гэрчлэх дижитал үнэмлэх, CV, диплом болох боломжтой албан ёсны бичиг баримт бөгөөд тухайн мэдээлэл Блокчэйн технологи дээр хадгалагдах юм. Харин "NUM NFT" нь Soulbound NFT болохоос гадна үндсэн 3 хэрэглээтэй.
Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.