- Octagon.mn
- Posts
- Dogecoin-ы өсөлт 🆙
Dogecoin-ы өсөлт 🆙
Шинэхэн сарын мэнд! Өнөөдөр Улаанбаатар хотод 32 градус хүрч халах төлөвтэй, бороо орохгүй, үүлшинэ гэх цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байна. Энэ халуунд та бүхэн минь наршихаас сэргийлээрэй!
Dogecoin-ы өсөлт 🆙
Elon Musk өөрийн Twitter компанид хийсэн шинэчлэлтийн хүрээнд Rebranding хийсний үр дүнд Twitter компани “X” гэх шинэ нэр, логотой болсон.
Тус шинэчлэлтээр Dogecoin-ыг төлбөр тооцоонд зөвшөөрч эхлээд зогсохгүй Tesla-аас хийсэн худалдан авалтын 10%-ыг Dogecoin-оор төлөх боломжтой болсныг мэдээлсний дараагаар ердөө 1 цагийн дотор 20%-иар өсчээ.
Өнгөрсөн 4-р сард, Twitter компани “X-Blue” гэх баталгаажсан хаягийн сарын хураамжит үйлчилгээг Dogecoin-оор төлөх боломжтой болно гэх шуум гарсан.
Тэгвэл “X” компани мөн адил АНУ-ын зарим мужуудад Dogecoin-оор төлбөр тооцоо хийх зөвшөөрлийг хүргүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна.
BDE Ventures-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлууд “Elon Musk Dogecoin-оос гадна Bitcoin, Ethereum, USDC зэрэг олон төрлийн койн эзэмшдэг хэрнээ X компани зөвхөн Dogecoin-ыг ашиглана гэсэн нь дэндүү яхир хандаж байна” гэж дүгнээд байна.
Meta эргэн ирлээ 💥
Өнгөрсөн онд Meta компанийн хувьцаа 76%-иар унаад байсан бол энэ он гарснаар ойролцоогоор 250%-ийн өсөлт үзүүлж бүх цаг үеийн дээд ханшаас 16%-иар илүү өсөөд байна.
Өнгөрсөн 7 хоногт гарсан орлогын тайлангаас нь харахад борлуулалтын өсөлт болон үйл ажиллагааны зардлыг тогтвортой барьж чадсан гэх амжилттай байна.
Тайлан 👇:
“Reel” ашиг олж эхэллээ: Instagram & Facebook-ийн “Reels” нийт $10 тэрбумын борлуулалт хийсэн ба өнгөрсөн жилийн 3-р хагасын $3 тэрбумын дүнг гэхэд л 3 дахин өсгөж чаджээ.
Хиймэл оюун ухаан: Үйлчилгээ, үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглах болсноор ажлын бүтээмж нэмэгдэж, үйл ажиллагаа тогтвортой явах нөхцөл бүрдсэн гэж дүгнээд байна.
“Threads” хүлээлтэд байна: Meta-аас гаргасан X компанитай өрсөлдөхүйц “Threads” одоогоор орлого олж эхлээгүй байгаа хэдий ч аль хэдийнээ 100 сая хэрэглэгчтэй болжээ. Эхний өдрүүдэд 49 сая хүн Threads апп-ийг өдөр бүр ашигладаг байсан бол сүүлийн өдрүүдэд 12 сая болтлоо буурсан гэнэ шүү.
Metaverse $40 тэрбумын алдагдал хүлээлээ 📉
Zuck-ийн дүгнэж буйгаар “Технологийн хос давалгаа” гэх хиймэл оюун ухаан болон Metaverse урт хугацааны хөрөнгө оруулалтаар ойрын жилүүдэд ашиг олох төлөвгүй гэх дүгнэлтийг хийгээд байгаа.
Эцэст нь… Metaverse болон хиймэл оюун ухааны орлого олох цаг үе нь болоогүй хэдий ч оны төгсгөл гэхэд одоогийн дүнгээс 20%-иар өснө гэх хүлээлттэй байна. 🙏
Хөдөлмөр эрхлэгчийн хомсдол ⚒️
БНХАУ-ын залуу үеийн хөдөлмөр эрхлэлтийн индекс буурч байна. 😔
Хятад улсын 16-24 насны иргэдийн хөдөлмөр эрхлэлт 21.3% байна. Энэ үзүүлэлт 2019 онд 9.9% байжээ.
Тэгвэл АНУ-ын эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед тус улсын залуу үеийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин өнгөрсөн оны энэ үед 8.5% байсан бол одоогийн байдлаар 3.6% байгаа нь сайшаалтай юм.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Хятад улсад дээд боловсрол эзэмшсэн иргэдийн тоо 33%-иар өссөн хэдий ч ур чадвар шаардсан өндөр цалинтай ажлын байрны орон тоо хомс байна.
Засгийн газрын зүгээс их, дээд сургууль төгсөгчдөд өөрийн гарааны бизнес эхлэхэд дэмжлэг олгоно хэмээн мэдэгдсэн.
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.