• Octagon.mn
  • Posts
  • Дайнаас хэр ашиг олдог вэ?

Дайнаас хэр ашиг олдог вэ?

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -6 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -24 хэм болж хүйтний эрч сулрах ч халуун хоол цай хэрэглэж, нойроо бүтэн авахаа бүү мартаарай.😉

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 55 секундийг зарцуулна⌛

Хураангуй: 📜

  • Робот өмгөөлөгчийн ирээдүй

  • Метаверс өрсөлдөөнд Apple орлоо

  • Хиймэл санхүүжилт

  • Дайнаас яаж ашиг олох вэ?

Маркетийн талаар бодол:

Өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн зах зээлийн хувьд сонирхолтой байлаа.🤩

Холбооны нөөцийн банк болон хөрөнгө оруулагчдын зүгээа аль аль нь 12-р сарын мэдээллийг нэгтгэсэн. Гэхдээ тэдний хувьд өөр үр дүнг хүсч байгаа.👆

Холбооны Нөөц:

Холбооны Нөөцийн Банк инфляцийг бууруулахын тулд хөдөлмөрийн зах зээлийг удаашруулах хүсэлтэй.📉

Хөдөлмөр эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид:

АНУ-ын ажилчин давхаргын хувьд хөдөлмөрийн зах зээл удаашрах нь айдас юм. 🥶

Үр дүн нь ямар гарсан бэ?

12-р сард хөдөө аж ахуйгаас бусад салбарын цалингийн жагсаалт 223,000-аар өссөн нь хүлээлтээс илүү дээр байв.👆🤩📈 Ажилгүйдлийн түвшин 3.5% хүртэл буурсан нь өмнөх сарынхаас 0.2%-иар буурсан үзүүлэлт байлаа. 📉

Бүр Dow Jones-н таамаглаж байснаас ч илүү дээр.

Энэ нь ХНБ-ны хувьд маш муу мэдээ тул бодлогын хүүг цаашид нэмэгдүүлсээр байх нь тодорхой юм.

Morning Consult компанийн ахлах эдийн засагч Жон Лиер "Эдийн засаг, ялангуяа хөдөлмөрийн зах зээл өссөөр байгаа нь Холбооны нөөцийн банканд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх дарамт болж байна" гэж тайлбарлав.

2023 онд хөрөнгө оруулагчдын санааг зовоож байгаа 3 хүчин зүйл:👍

#1. Хөдөлмөрийн зах зээл удаашрах уу?

#2. Хэрэглэгчийн зарцуулалт удаашрах уу?

#3. Холбооны нөөцийн банк ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?

Хувьцааны мэдээ:

Робот өмгөөлөгчийн ирээдүй✨

Ирэх 2-р сард DoNotPay-н бүтээсэн хиймэл оюун ухаан шүүх хурлын үеэр шүүгдэгч этгээдэд зөвлөгөө өгөх бөгөөд энэ нь хиймэл оюун ухаанаар өмгөөлсөн анхны тохиолдол болох нь ээ.😲🦾

Хиймэл оюун ухаан нь ухаалаг утсан дээр ажиллаж, шүүх танхимын үйл явцыг сонсож, шүүгдэгч этгээдэд чихэвчээр юу хэлэхийг зааварлах юм.📢

Одоогоор шүүх танхимын байршил, шүүгдэгчийн нэрийг нууцалж байна.🔒

Хиймэл оюун ухаан ялагдсан тохиолдолд DoNoPay компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жошуа Браудерын хэлснээр аливаа торгуулийг өөрөө төлөхөөр тохиролцжээ.🤝

"Дэлхийн анхны робот хуульч" гэгдэх тус компани нь хүмүүст "корпорациуд болон хүнд суртлын эсрэг тэмцэх, хэнийг ч өөрийнхөө төлөө товчлуур дараад шүүхэд хандах боломжтой болгож туслах”-ыг хүсч байгаагаас гадна хохирогчийн төлбөр мөнгийг хэмнэх шийдэл санал болгож байгаа юм.🤗

Метаверс өрсөлдөөнд Apple орлоо

Apple ирэх 3-р сар гэхэд AR/MR(Mixed Reality) бүтээгдэхүүнээ гаргаж магадгүй гэв.🧐

Энэ технологи нь 10 камертай толгой дээрээ зүүдэг төхөөрөмж ашиглан хэрэглэгчийн эргэн тойронд бодит байдлыг бүрэн бий болгоно.😉

Meta-аас эхлэлтэй технологийн аваргууд AR, VR, MR орон зайд асар их хөрөнгө оруулалт хийсэн нь Meta-г Oculus AR технологиор Metaverse бүтээхээр ажиллах замд оруулжээ.👈

AR бол өдрөөс өдөрт өсөн тэлж буй тоглоом, оффис ажил, зугаа цэнгэл зэрэг хязгааргүй боломжоор дүүрэн орон зай юм.

Хиймэл санхүүжилт

OpenAI нь өнгөрсөн оны сүүлээр ChatGPT болон DALL-E хиймэл оюун ухааны программ хангамжийг гаргаснаар хэрэглэгчид болон VC-н сонирхлыг ихээхэн татсан.👍

OpenAI-н хамгийн сүүлийн үеийн техникийн үнэлгээ 20 тэрбум ам.доллар байсан бол сүүлийн үеийн саналууд тус компанийн үнэлгээг бараг 30 тэрбум ам.долларт хүргэсэн магадлал байна.💲📊

Thrive Capital болон Founders Fund удахгүй технологийн гарааны бизнест 14 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.🥳💸

Одоогоор OpenAI-н санхүүжилтийн дийлэнх хувийг Microsoft эзэлж байна.

Хэлэлцээр бүтвэл OpenAI сүүлийн хэдэн жилийн хугацаанд үнэ цэнээ өсгөсөн цөөн хэдэн стартапуудын нэг болно.👆

Хиймэл оюун ухаан нь бичих, кодлох, контент үүсгэх асуудлыг шийддэг бөгөөд бидний ажил, боловсролын талаарх мэдлэгийг хүртэл өөрчлөх нөлөөтэй.

Дайнаас яаж ашиг олох вэ?

Хятад болон АНУ-ын Геополитикийн хурцадмал байдал, Орос Украйны дайн зэрэг дэлхий нийтийг хамарсан макро асуудал нь Lockheed Martin(LMT), Northrop Grumman(NOC), General Dynamics(GD) зэрэг зэвсэг үйлдвэрлэгч компаниудын хувьцааг өсгөхөд хүргэж байна.📈👆 Дэлхий даяар Хятад Тайваны хооронд дайн дэгдэж магадгүй хэмээн таамаглаж буй тул батлан хамгаалахын салбарын зах зээл цэцэглэж байна.👍🤩

Тэгэхээр том 3 компанийг тодруулъя:🧐

1. Northrop Grumman (NOC+41%) нь сансар огторгуйн сегментээс хүчирхэг ашиг авчирсан. Тус компани ойрын хэдэн жилд дэлхийн 3-р дайн гарахгүй бол Amazon-ы 3000 гаруй холбооны хиймэл дагуулыг сансрыг тойрог замд оруулахад туслах пуужин хөөргөгчийг бүтээх ажилтай завгүй байх болно.

2. Lockheed Martin (LMT+38%) АНУ-ын Засгийн газраас хагас тэрбум ам.долларын гэрээ байгуулснаар томоохон ашиг олж 2022 оныг дуусгалаа. Мөн Украйны дайны ачаар 950 сая ам.долларын бүтээгдэхүүнээ борлуулж чадсан.

3. Raytheon (RTX+14%)-тэй АНУ-ын батлан хамгаалах арми 1.2 тэрбум ам.долларын үнэ бүхий гэрээ хийж Украйнд пуужингийн системийн зургаан зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулжээ.

  1. Ethereum\ETH\

Этириумийг та хамгийн энгийнээр ухаалаг утасны “app store”-той адилтгаж ойлгож болно. Учир нь Этириум нь крипто валют гэхээсээ платформ дээр илүү төвлөрдөг. Энэ нь “Apple” компани шиг дундын зуучлагч байдаггүй, аппликейшн зохион бүтээх бүрэн эрхийг олгох гэдэг үйл явцтай яг адилхан. Тэгэхээр нэгэнт бүтээсэн аппликейшнийг зохиогчоос нь өөр хэн нэгэн хүн өөрчилж чадахгүй бөгөөд тухайн платформ дээр гарах гүйлгээг “Ether” гэх валютыг ашигладаг.

  1. Solana\SOL\

Солана бол яг л Этириумтэй адилхан гэхдээ gas fee буюу эрчим хүч ашигласны шимтгэл нь хамаагүй бага бас секундэд 50,000 гүйлгээ хийж чаддаг хурдтайгаараа давуу талтай.

  1. Stellar\XLM\

Stellar нь мөнгөн гүйлгээний хэсэгт анхаарч хийгдсэн зуучлагч валют юм. Жед Маккалеб \Jed McCaleb\ 2014 онд “Ripple” койныг үүсгэн байгуулагчтай хамтран бүтээсэн.

Стеллар хэрэглэгч нарынхаа эзэмшлийн ямар ч төрлийн валютыг бусад руу өөр хүссэн валютад нь хөрвүүлж илгээх боломжийг олгодог. Энэ койны гол зорилго нь хөрөнгө оруулах боломжгүй бас банкны дэд бүтэцгүй эдийн засгийг хөгжүүлэхэд туслах юм.

Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.