• Octagon.mn
  • Posts
  • Дахиад нэг өрсөлдөгч 🥊

Дахиад нэг өрсөлдөгч 🥊

Өглөөний мэнд ээ. Октагон биржийн маань арилжаа нээгдээд аль хэдийнээ хагас сарын нүүрийг үзжээ. Бид өдөр бүр хөгжүүлэлтээ хийсээр байгаа тул та бүхэн маань арилжаагаа идэвхтэй хийгээрэй. Октагон багийнхан нь удахгүй шинэ юм дуулганаа. 🫂

Хиймэл оюун ухааны өрсөлдөөнд шинэ тоглогч орж ирж байна

Хятадын технологийн толгой компани болох Alibaba ChatGPT-тэй өрсөлдөхүйц өөрсдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажилдаа энэ оны эхэнд ханцуй шамлан орсноо мэдэгдсэн билээ. Уг бүтээгдэхүүний талаарх мэдээлэл одооноос цухуйж эхлэх нь ээ. 🤗

  • Жижиг хэрнээ Өрсөлдөхүйц: Alibaba өөрсдийн хөгжүүлж буй бүтээгдэхүүнээ “Tongyi Qianwen” гэж нэрлээд байгаа. Уг бүтээгдэхүүн нь толгой компанийн бүтээгдэхүүний нэг болох DingTalk-тэй хамтран ажиллах бөгөөд аливаа компанийн хэрэглэгчдэд туслах хэсгийн үйлчилгээ үзүүлэгчтэй хослон ажиллаж Хятад, Англи хэл дээрх өгөгдлийг бүрэн ойлгож хариулт өгөх боложтой гэнэ. 🧐

Хөгжүүлсээр...

  • Уг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа учир хүчин чадлын хувьд илүү хөгжүүлэлт шаардлагатай гэнэ. Одоогийн хүчин чадлаараа хурлын тэмдэглэл хөтлөх, и-мэйл загвар бэлтгэх болоод бизнесийн танилцуулга бэлтгэхэд чадвартай аж

  • Түүнчлэн Хятадын томоохон худалдааны аппликейшн болох Tmall-тэй хамтын ажиллагаатай ба цаашид Amazon компанийн Alexa-тай өрсөлдөх сонирхолтой байгаа нь илт байна.

  • Эцэст нь…Хиймэл оюун ухааны салбарт өрсөлдөөн их байгаатайгаа холбогдуулан та бүхэндээ технологийн томоохон компаниудын хөгжүүлж буй хиймэл оюун ухааны танилцуулгыг дараа дараагийн дугаараараа толилуулъя. 🤗

Крипто зах зээлтэй холбоотой тоо баримт

2023 оны эхний хагас аль хэдийнээ өнгөрсөн тул судалгааны томоохон газрууд болон хөрөнгө оруулалтын фирмүүд зах зээлийн судалгаагаа олон нийтэд танилцуулдаг үе ирж байна. Хөрөнгө оруулалтын фирм болох “a16z” нь өнгөрсөн 2022 оныг хэрхэн дүгнэсэн болон энэ жилийг хэрхэн таамаглаж байгаатай хамтдаа танилцъя! 👇

NFT зах зээлийн удаашралд цэг тавих цаг дөхсөөр...

Шинжээчид 2021 оноос хойш удаашралтай хэдий ч урагштай байсан NFT зах зээлийн маань “зун болох” дөхсөн гэж үзэж байна. Дижитал уран бүтээл сонирхогчдийн сонирхол болон худалдан авах чадвар муу байсан нь сүүлийн 10 сар үргэлжилсэн Биткойны ханшийн сулралтай салшгүй холбоотой.

АНУ-ын Web3 зах зээл унаж байна

Технологийн хөгжил, технологийн компаниудын өлгий нутаг гэгддэг АНУ-ын Web3 зах зээл сүүлийн 4 жил тасралтгүй унаж ирсэн гэвэл итгэх үү?

Web3 технологийн хөгжил хууль эрх зүйн зохицуулалт шаардаж ирсэн нь удаашрахад нөлөөлсөн нь гарцаагүй. Энэ асуудлыг нь шийдээд өгвөл өндийгөөд ирэх энэ зах зээлийг өсөлт гарах нь тодорхой юм.

Монголд дуусаагүй өвөл крипто зах зээлд дуусах уу?

Өнгөрсөн Мягмар гарагт Биктойны ханш 30,000-аас дээгүүр хаагдсан нь сүүлийн 10 сард байгаагүй томоохон өсөлт боллоо. Өнгөрсөн гуравдугаар сард нийт 21%-ийн өсөлт үзүүлсэн Биткойн энэ сар гарснаас хойш 6%-ийн өсөлт үзүүлээд байна. 🤑

Олон улсын томоохон шинжээчдийн үзэж байгаагаар энэ 7 хоног өсөлттэй хаагдаж одоо байгаа 30,000-аас дээгүүр хаагдсан тохиолдолд “крипто зун” ирэх дөхөж байна хэмээн үзэж байна.

Нохойн дуу ч ойртож байна даа…

Inflation = BAD 👎

АНУ-ын өнгөрсөн 3-р сарын инфляци +0,1%: АНУ Хэрэглээний Үнийн Индекс буюу инфляци түвшнээ танилцууллаа. АНУ-ын өнгөрсөн 3-р сарын инфляци 0.1%-ийн өсөлттэй гарсан ба Холбооны Нөөцийн Сангаас үнийн өсөлтийг барих бодлогын хүрээнд инфляцийг тогтвортой барьж байгаа. Жилийн өмнөх үзүүлэлтээс 5%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Эдийн засагчид болон шинжээчдийн хүлээлтэнд хүрээгүй төдийгүй зах зээлд савалгаа үүсгэж алтны ханш 0.98%-ийн өсөлттэй хаагдлаа. 📈

UBS, Хөрөнгө оруулалтын банкны үзэж байгаагаар алт цаашид өссөөр байх бөгөөд энэ оны эцэс гэхэд 2100, ирэх 2024 оны мөн үед 2200-тай байх хандлагатай гэж мэдэгдсэн нь Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүг эрчимтэй нэмэхээс татгалзаж байгаатай холбон тайлбарлаж байна.

 Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.