• Octagon.mn
  • Posts
  • Криптотой холбоотой 3 тоо 🔢

Криптотой холбоотой 3 тоо 🔢

Өглөөний мэндээ! Өчигдөр сайхан дулаахан, замын цас хайлаад гоё өдөр болж байсан өнөөдөр юу вэ?! Цаг уурын байдалд тааруулан дулаан хувцаслаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцоорой! гэснээс Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

Криптотой холбоотой 3 тоо 🔢

Хөрөнгө оруулалт хийхэд хамгийн чухал нь тоон үзүүлэлт байдаг. Криптод хөрөнгө оруулахад ч гэсэн зах зээлтэй холбоотой хамгийн найдвартай нь  тоон мэдээлэл байдаг. Тэгвэл өнөөдрийн дугаарт дараах тоон үзүүлэлтийг тайлбарлая. Үүнд:

$50 тэрбум: Энэ бол нийт DeFi төслүүдэд түгжигдсэн хөрөнгийн хэмжээ

Өнгөрсөн 10 дугаар сард энэ дүн $35 тэрбум байсан бол сар хагасын дотор 43% -иар өсөж $50 тэрбумд хүрээд байна.

Blast, Marinade зэрэг томоохон DeFi төсөлд итгэл үзүүлэх хүмүүийн  тоо буураагүй  төдийгү DeFi төслүүдийн өөрсдийн Алткойны ханш өсөхөд эергээр нөлөөлж байгаа юм.

$700 тэрбум: Энэ бол нийт Алткойнуудын зах зээлийн үнэлгээ

Крипто валютын зах зээлд Биткойноос өөр койнуудыг Алткойн хэмээн нэрлэдэг. Тэгвэл тус зах зээлийн үнэлгээ $700 тэрбумд хүрээд байгаа юм.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Алткойнуудын зах зээлийн хэмжээ $430 тэрбумаас $650 тэрбумын хооронд хэлбэлзэж байсан ба өсөлттэй байгаа нь сайшаалтай.
75%: Энэ бол Robinhood хөрөнгө оруулалтын брокер дээр хийгдэж буй захиалгын 75% нь крипто байдаг гэсэн үзүүлэлт

Robinhood нь АНУ-ын зах зээлд томоохондоо орох брокер билээ. Тус брокер өнгөрсөн 2020 оноос хойш крипто валют арилжих боломжийг хөрөнгө оруулагчдад олгосноор өнөөдрийн  байдлаар тус брокер дээр хийж буй гүйлгээний 75% нь крипто арилжаа ноёрхож эхэлжээ.

Алт үүнээс үнэтэй байсангүй 🪙

Хөрөнгө оруулалтын аюулгүй байдлын диваажин гэж нэрлэгддэг алтны ханш цар тахлын үеэр тогтворгүй байж хөрөнгө оруулагчид сандралтай байсан. Гэтэл энэ удаагийн өсөлт цар тахлын үеийн савалгаатай байдлаас давж 1 унц алтны ханш 2148-д хүрээд байсан нь 2020 оны 8-р сараас хойш үзэгдээгүй үйл явдал байлаа. Өнгөрсөн 10-р сар хүртэл алтны ханш уналттай байсан бол сүүлийн 2 сарын дотор нийт 25%-иар өсөөд байна.

  • Бодлогын хүү өсөх тохиолдолд хөрөнгө оруулагчид алттай дүйцэхүйц өндөр өгөөжтэй боломжуудыг хайж байсан бол ХНС бодлогын хүүний өсөлтийг зогсоосноор хөрөнгө оруулагчид алт руу шуурах нь ихэсчжээ.

Алт болон Биткойн 2-ын хөдөлгөөн хоорондоо улам л ижил болсоор. Дижитал ертөнцийн алт гэгдэх Биткойн болон метал алтны ханшийн график жилээс жилд улам ижил зураглалыг үзүүлж эхэлсэн төдийгүй 2023 оны 10-р сарын ханшийн график илүү таарч байгаа юм. 

Алт Биткойныг дагаж хөдөлдөг болох юм биш биз дээ?

Бодохуйц 🤔

Цахилгаан автомашин сонирхогчдын дийлэнх нь машины загвар, өнгө үзэмж болоод туулах хүчин чадал үнийг худалдаж авахдаа харгалзаж үздэг байна. Тэгвэл худалдаж авсны дараа хуримтлагдах элэгдлийн зардал болон засварын зардлыг тооцох хүн цөөн бололтой. Өнгөрсөн жилд АНУ-ын зах зээлд дундаж цахилгаан автомашины засварын үнэ $6587 байсан бол энгийн түлш зарцуулдаг автомашины зарлал $4215 байжээ.

Мөн даатгалын салбарт ч тус тоо зөрүүтэй байдаг ба цахилгаан автомашины даатгалын сарын дундаж шимтгэл $357 бол энгийн машин $248 гэнэ.

Тэгвэл засварын хугацаа хэр уддаг вэ? 

Энэ нь ч мөн зөрүүтэй. Дундаж цахилгаан машины засварын хугацаа 57 хоног бол энгийн машиных 45 хоног гэх тоон судалгаа гараад байгаа юм.