• Octagon.mn
  • Posts
  • Америк доллар “мода”-наас гарна

Америк доллар “мода”-наас гарна

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Тоглолтоо хүртэл технологийн ертөнцөд үзэх боломж хэдийнээ иржээ. Энэ сарын 30нд Монгол хамтлаг болох "The Hu" нь дэлхийд анх удаа Metaverse-д бүрэн хэмжээний рок тоглолтыг зохион байгуулахаар болсон гэнэ.🤩📱

Энэ 7 хоногт юу болох талаар мэдээлж байна.📢

Банкны хямрал💥

Санхүүгийн зах зээл өнгөрөгч 7 хоногт хямарснаар хөрөнгө оруулагчид Баасан гарагт Deutsche Bank-д санаа зовж байгаагаа илэрхийлэв. Европын томоохон банкуудыг тойрсон хурцадмал байдал үргэлжилсээр байгаа тул хөрөнгө оруулагчид энэ 7 хоногийг анхааралтай ажиглах нь тодорхой юм.

ХНС “яриа хийнэ”📜

ХНС-гийн дарга Пауэллийн зах зээлийн талаарх мэдэгдлийг анхаарах нь үргэлж чухал байдаг. Гэхдээ энэ 7 хоногт ХНС-гийн дэд дарга Барр Мягмар, Пүрэв гарагийн өглөөний 10:00 цагт хийх илтгэлээр хөрөнгө оруулагчдийн банканд тавих хяналт тодорхой болно.

Бонд

ХНС бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлтийн ард зах зээл төсөөлж байснаас илүү савлагаатай байсан. Харамсалтай нь ХНС энэ онд бодлогын хүүг бууруулахгүй гэж мэдэгдсэний дараа олон хүн сандарч эхлэв. Үүний улмаас хөрөнгө оруулагчид энэ 7 хоногт сүүлийн 2 жил болон 10 жилийн төрийн сангийн өгөөжийг анхааралтай ажиглах болно.

Хувьцаа

S&P 500 индексийн хүрэх гол түвшин нь 4000. Хэрэв цаашид буурсаар 3830-д хүрчихвэл их хэмжээний алдагдал хүлээж болзошгүй.

Крипто📊

Хөрөнгө оруулагчид Биткойны 30 мянган ам.долларын ханшийг ажиглаж байгаа энэ цаг үед бусад крипто валютын ханш өссөөр байна. Хөрөнгө оруулагчид банкны хямралын мэдээг ажиглахаас гадна энэ 7 хоногт криптотой холбоотой үйл явдлуудыг харах нь чухал болоод байна.

Энэ 7 хоногийн онцлох дэлхийн эдийн засгийн мэдээ:

BRICS-н гишүүн улсууд болох Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк нь G7 бүлгийн Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-аас илүү том боллоо. 📈

BRICS нь дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээгээрээ Европын холбооноос илүү боллоо. BRICS-н орнууд 2030 он гэхэд дэлхийн эдийн засгийн талаас илүү хувийг эзлэх төлөвтэй байна. G7 бүлгийн зарим улс BRICS-т элсэж эхэллээ. Дэлхийн эдийн засгийн эрх мэдлийн энэхүү өөрчлөлт нь олон улсын байгууллага, институтэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. 🧐Улс орон, бүлгүүдийн хооронд хурцадмал байдал үүсгэж болзошгүй бөгөөд дэлхий даяар талцахаас зайлсхийхийн тулд хамтран ажиллах арга замыг хайх нь чухал юм.

Энэ 7 хоногийн онцлох крипто мэдээ: 📢

FTX-н хувьд харилцагчдийнхаа хөрөнгийг буруу удирдсаны улмаас уналтад орж дампуурсан. Жон Ж.Рэй III-аар ахлуулсан бүтцийн өөрчлөлтийн баг “Modulo” хэмээх хедж сангаас 404 сая ам.доллар авсны үр дүнд FTX Modulo руу шилжүүлсэн нийт хөрөнгийн 97%-ийг эргүүлэн авчээ. FTX-н үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрид Modulo-гийн 25 сая ам.долларын хувьцааг худалдан авч 2022 онд 450 сая ам.долларыг тус санд шилжүүлснээр дуулиан шуугиантай холбогдож байжээ.

FTX-н хэргийг хариуцсан хэлтсийн шалгалтаар Сэм Банкман-Фрид болон Alameda Research-н хэд хэдэн өндөр албан тушаалтнууд хоёр платформоос нийт 3.2 тэрбум ам.долларын зээл авсан болохыг тогтоожээ. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад крипто валютын салбарт ил тод, хариуцлагатай байхын чухлыг онцолж байна.

Анхаар❗❗❗Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.