• Octagon.mn
  • Posts
  • Сурталчилгаанаас болгоомжил!?

Сурталчилгаанаас болгоомжил!?

Шинэхэн өглөөний мэнд ээ! 🌞Өнөөдөр -17 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -31 хэм хүйтэн байх нь ээ. Дархлаагаа дэмжиж, амин дэмтэй хоол хүнс хэрэглээрэй☕🥘

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 38 секундийг зарцуулна⌛

Хураангуй:📝

  • Дэлхийн нүүрсний хэрэглээ хамгийн дээд хэмжээнд хүрлээ

  • Apple 2023 оны 5-р сард Вьетнамд үйлдвэрлэлээ эхлүүлнэ

  • ОХУ зэвсгийн үйлдвэрлэлээ дээшлүүлж дайны дараагийн түвшинд шилжих гэж байна

  • Хакерууд сурталчилгаа ашиглан хохирогчоо онилж байна

  • Cloud зах зээлд өрсөлдөөн ширүүн байна

  • Турк улс сонгуулийн шууд бус сурталчилгаа болгож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55%-иар нэмлээ

Маркетийн талаар бодол:

Энэ оны хувьд бүх салбарын зах зээл үнэхээр хэцүү жил байлаа. 🧐Крипто зах зээл, хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл гээд бүгдэд нь муу байлаа. 😰

Гэхдээ ямар зах зээлд хамгийн ээлтэй, ашигтай байсан гээч? 🤨

Зэвсэг, эрчим хүчний зах зээлд тохиолдож болох хамгийн сайхан зүйл бол дайн.💣

Дайн үргэлжилсээр байгаа тохиолдолд зэвсэг, эрчим хүчний зах зээл улам ашигтай болж бусад зах зээл унасаар эсвэл өсөлтгүй байх болно.📉

Дэлхийн эдийн засгийн мэдээ:

Нүүрсний ертөнц🚊

Дэлхийн томоохон үйлдвэрүүд нүүрсийг урьд өмнөхөөсөө илүү ихээр хэрэглэж байна.

Олон улсын эрчим хүчний холбооны тайланд дурдсанаар дэлхийн нүүрсний хэрэглээ 1.2%-иар өсч түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна.

Яагаад? 💭🤨

Шатахууны үнэ энэ жил өндөр хэмжээгээр өссөн. Энэ нь түлшийг хийнээс салгахад түлхэц болсон. Тиймээс нүүрсний эрэлт нэмэгдсэн.

Энэ сарын эхээр Их Британийн Засгийн газар баруун хойд Англид нүүрсний шинэ уурхай байгуулахыг зөвшөөрөв.

Баяртай Хятад, Сайн уу Вьетнам?🤪

Apple үйлдвэрлэлийнхээ зарим эд ангийг Хятадаас Вьетнам руу шилжүүлнэ гэнэ.

Apple үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд зарим MacBook-уудаа Хятадаас гадна Вьетнамд давхар үйлдвэрлэж эхэлнэ.

Яагаад? 🤨

Apple АНУ-ын Засгийн газар Хятадаас үйлдвэрлэлээ хараат бус байлгахыг үргэлж хүссээр ирсэн.

Apple ирэх 2023 оны тавдугаар сард Вьетнамд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Foxconn-тэй хамтран ажиллах юм.

Дайн дуусах болоогүй 📢

Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын Батлан хамгаалах салбарын удирдлагуудад хандан Оросын арми Украйнд байлдахад шаардлагатай бүх зэвсэг, техник, цэргийн хэрэгслээ түргэн шуурхай хүргэхийг уриалав.

Украйны нео-назистуудтай тэмцэхийг улс даяараа сурталчилсан Путин зэвсгийн үйлдвэрлэлийн төв болох Тула хотод айлчлах үеэрээ үйлдвэрлэлээ сайжруулахыг шаарджээ.

"Манай цэргийн аж үйлдвэрийн цогцолборын хамгийн чухал үүрэг бол анги, фронтын хүчнийг шаардлагатай бүх зэвсэг, техник, сум, тоног төхөөрөмжөөр аль болох богино хугацаанд шаардлагатай хэмжээгээр, зохих чанартайгаар хангах явдал юм" гэж хэлсэн байна.

Мөн “Бидний олж авсан байлдааны туршлага дээрээс тулгуурлан цэргүүдийн зэвсэг, технологийн тал дээр сайжруулах нь чухал юм”

Путин энэ 7 хоногт Оросын арми Украйнд тулгарсан асуудал дээр өдгөө 10 сар үргэлжлээд байгаа энэ дайнд ялахын тулд шаардлагатай бүхнээ өгнө гэж амласан.

Тэгэхээр Путин хүйтэн дайны үеийн чанарын шаардлага хангаагүй, хадгалах хугацаа нь дууссан зэвсэгнүүдээ Буриат, Якут, бусад өөрт нь чухал биш үндэстнүүдийг илгээхдээ туршиж үзсэн хэрнээ жинхэнэ Орос хүүхдүүддээ чанартай шинэ зэвсэг өгч явуулах гэж байгаа бололтой.

(Жинхэнэ Орос хүүхдүүд = Слав үндэстэй, Adidas-ын бэлтгэлийн хувцас өмссөн, ширээн дээр явган сууж архи уудаг Орос 😉)

Сурталчилгаанаас болгоомжил❗❗

Энэ 7 хоногт Холбооны мөрдөх товчоо цахим гэмт хэрэгтнүүд зар сурталчилгаагаар дамжуулан хакердах боломжтой байгаа талаар интернэт хэрэглэгчдэд анхааруулжээ.

Яаж? 🤔

Кибер гэмт хэрэгтнүүд томоохон алдартай брэндийн дүрд хуурамчаар хувирч зар худалдаж аваад тэр сурталчилгаан дээр дарсан хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хулгайлах тал дээр ажиллаж байна.

Шийдэл? 🤗

Зар хориглогч буюу Ad blocker

Давуу тал: Холбооны мөрдөх товчоо “ad blocker” ашигласнаар хэрэглэгчдийн хакердуулах эрсдэлийг бууруулаад зогсохгүй Facebook, Instagram зэрэг томоохон платформуудын хэрэглэгчдийн мэдээллийг хянахаас сэргийлнэ гэж мэдэгджээ.

Сул тал: Илүү олон хэрэглэгч “ad blocker” татаж авах тусам зар сурталчилгаанд мөнгө төлдөг компаниуд өмнөхөөсөө орлого нь багасч өөр арга зам хайх хэрэгтэй болно.

Өөр яаж сурталчлах вэ?🤨

Орчин үеийн зар сурталчилгааны хамгийн сайн аргуудын нэг бол ТикТок, Newsletter, Подкаст зэргийг ашиглах юм.

Үнэнч дагагчидтай найдвартай олны танил хүмүүстэй ажиллах нь бизнесээ сурталчлах үр дүнтэй арга бөгөөд Ad blocker-т өртөхгүй.

Үүлэн дайн💣

Google Microsoft-той холбоотой баримт задруулсан нь хөрөнгө оруулагчид уг баримтыг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.

Хор нөлөө: Тус баримтад Microsoft-ын Azure Cloud бизнес 2022 оны санхүүгийн жилд 3 тэрбум ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээсэн гэжээ.

Шинжээчдийн дүгнэснээр: Cowen-н шинжээч "Тийм өндөр хэмжээний алдагдалтай байх боломжгүй" гэв. Түүний шинжилгээгээр Azure үйл ажиллагааны 30%-н ашигтай байгааг харуулж байна.

Google олон жилийн турш Cloud зах зээлд мөр зэрэгцэж гүйцэх гэж хичээсээр ирсэн. Харин Microsoft тус салбарын оргилд хүрэх дөхөж байгаа.

Бидний мэдэх зүйл: Cloud-н төлөөх тэмцэл чанга бөгөөд маш ашигтай байгаа.

Энэ салбарт хэн нь хэдэн хувь эзэлдэг вэ?:

Амазон: 39%

Microsoft: 21%

Алибаба: 9.5%

Google: 7.1%

Турк дахь хямрал😰📉

Турк улс дэлхийн амьжиргааны өртгийн хамгийн хүнд хямралтай тулгарч байна.

Өнгөрсөн 7 хоногт тус улс өсөж буй зардлын нөлөөллийг бууруулахын тулд📉 хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 хувиар нэмлээ.📈 Зарим шинжээчид энэ өсөлтийг ирэх зун болох Туркийн бүх нийтийн сонгуультай холбоотойгоор улс төрийн ажил гэж үзэж байна.

Цалинг ингэж их хэмжээгээр нэмэх нь Туркийн инфляцийн түвшинд улам сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид таамаглаж байна. Туркийн албаны хүмүүсийн мэдээлснээр тус улсын нийт ажиллах хүчний 30 гаруй хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.

Туркийн инфляци сүүлийн 24 жилийн хамгийн өндөр түвшинд буюу 84.4%-д хүрчээ.👆