• Octagon.mn
  • Posts
  • Энэ сарын крипто хүлээлт 🫷🫸

Энэ сарын крипто хүлээлт 🫷🫸

Шинэ он, шинэ өглөөний мэндээ! 2024 оны хамгийн эхний дугаар маань уншигч олондоо хүрч байна. Уулзаагүй удсан байна шүү 😊. Ирэх 7 хоногоос цаг агаарын байдал дулаарч +0 градуст хүрэх төлөвтэй байна. Цагаан сар ч дөхөж байгаа бололтой. Гэснээс Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

BYD-ийн борлуулалт Tesla-г гүйцлээ 🏎️

Сүүлийн жилүүдэд хүмүүс эх дэлхийгээ хайрлах хандлагын хүрээнд дизел, бензин автомашинаас татгалзаж цахилгаан автомашин худалдан авах нь олширсон билээ.

Хэдхэн жилийн өмнө цахилгаан автомашины зах зээлийг атгаж байсан Tesla-гийн борлуулалтыг Хятад улсын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD гүйцэж 2023 оны сүүлийн улирлын борлуулалт Tesla-гаас 8%-иар өндөр байжээ.

BYD өнгөрсөн оны 4-р улиралд нийт 526,409 автомашин борлуулсан бол Tesla 484,507 автомашин үйлдвэрлэж борлуулжээ.

Tesla ба BYD нь хямд өртөгтэй цахилгаан автомашин зах зээлд нийлүүлэх, байгаль орчинд учруулах хор нөлөөг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах гэсэн нийтлэг зорилготой.

Энэ мэдээ гарснаар өнгөрөгч Мягмар гарагт Tesla-гийн хувьцаа 1.6%-иар унасан ба Tesla-гийн 2023 онд хамгийн өндөр борлуулалттай байсан автомашин нь Model 3, Model Y байжээ.

Тэгвэл BYD-ийн зүгээс “Манайх хууль эрх зүй, татварын орчноос үүдэн АНУ руу автомашин импортолдоггүй. Манай компанийн борлуулалт зөвхөн Хятадын зах зээлд нийлүүлсэн автомашины тоон үзүүлэлт” хэмээн ам бардам мэдэгдэл хийлээ.

Энэ сарын крипто хүлээлт 🫷🫸

Шинэ он гарч шинэ сар эхэллээ. Тэгвэл крипто зах зээлд хүлээх хүлээлт ч мөн адил шинээр эхэлж байх шиг байна. Энэ 1-р сард биелж болох хүлээлтүүдийг та бүхэндээ хүргэе.

  1. Спот Биткойны ETF зөвшөөрөл

Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын фирмүүд болох BlackRock, VanEck-үүд өөрийн спот Биткойн зөвшөөрөл хүсэж СЗХ-нд өгсөн хүсэлтийн хариу 1-р сарын 10 хавьцаа гарах хүлээлттэй байгаа.

Энэ нь богино хугацааны хөрөнгө оруулалт талаасаа Биткойны ханшийг хурдацтайгаар өсгөх бөгөөд хөрөнгө оруулагчдыг татах зорилготой буюу алсдаа алтны ETF шиг өсөлт үзүүлэх горьдлого тавиад байна.

2. Түүхэн трэнд

Крипто зах зээл, тэр дундаа крипто валют өмнө үзүүлж байсан техник хөдөлгөөнөө давтах магадлал өндөр байдаг. Тэгвэл сүүлийн 4 сарын хугацаанд Биткойн болон Этэриум өсөлттэй байсан тул жил бүрийн 1-р сард унах нь бичигдээгүй хууль гэнэ. 2017 болон 2020 онд ийм хөдөлгөөн болж зах зээлийг донсолгож байсан гэнэ шүү.

3. Алткойнуудын түгжээ тайлагдана

Зах зээлд аль хэдийнээ танигдаад байгаа $INJ, $OP зэрэг томоохон Алткойн хөрөнгө оруулагчдыг хамгаалах үүднээс тодорхой хугацаанд түгжээтэй байсан билээ. Тэгвэл энэ сард нийт 7 Алткойны түгжээ тайлагдаж зах зээлийн эргэлтэд шууд орох гэнэ.

Тэгвэл $ID Алткойны 12.37% болох 53,27 сая койныг зах зээлд нийлүүлэх ба койнуудын тоон үзүүлэлт болон хэдэн хувийг эзлэх мэдээлэл дараах байдлаар харагдаж байгаа юм.

Согтууруулах ундаагүй 2024 он 🍾

Зөвхөн манай улсын залуус л энэ 2024 ондоо согтууруулах ундааны хэрэглээгээ бууруулах зорилго тавиагүй бололтой.

АНУ-ын нэг жилийн согтууруулах ундааны хэрэглээ 2000 оноос хойш тасралтгүй өссөөр байсан бол энэ 2024 оноос эхлэн буурах төлөвтэй байна. Сүүлийн 10 сарын хугацаанд Z үеийнхний 50% нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэх судалгаа байгаа бол 2022 онд энэ тоо 60% байсан гэнэ. АНУ-ын эрх баригчдын зүгээс согтууруулах ундааны хэрэглээг багасгах зорилгоор үйлдвэрлэлийн хэмжээг мөн адил бууруулж байгаа талаар мэдээлээд байна.

  • Согтууруулах бодисны агууламжгүй шар айраг АНУ-ын зах зээлд хүч түрэн орж ирж байгаа ба шар айраг уудаг 5 иргэний 1 нь ийм төрлийн шар айраг уудаг гэнэ.

  • Мөн цахим орчинд сэтгэцийн эрүүл мэндийг чухалчилж авч үздэг болсонтой холбоотойгоор иргэдийн дунд согтууруулах ундаанаас татгалзах явдал ихэсчээ.