- Octagon.mn
- Posts
- АНУ-ын ерөнхийлөгч яасан гэнэ ээ?
АНУ-ын ерөнхийлөгч яасан гэнэ ээ?
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр 1 хэм дулаан. 🌡Нэмэх хэмтэй хамгийн сүүлийн өдөр тул дулаан хувцаслаж өвлийг өнөтэй эхлүүлээрэй.❄⛄
Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Энэ дугаарт та дунджаар 2 минут 35 секунд зарцуулна⌛
Хураангуй:📝
FTX-ийн сүйрэл зах зээлд хүчтэй долгион үүсгэж байна.
BlockFi болон SALT платформууд дампуурч магадгүй болоод байна.
Стеф Курри асуудалд орлоо.
PlayStation асуудалд орлоо.
Абу Дабигийн шүүхийн шийдвэр блокчэйн шийдэл нэвтрүүллээ.
Твиттерийн 8$-н баталгаат тэмдэг асуудал үүсгэж байна.
Timex&Fortnite хоёр хамтарлаа.
Маркетийн талаар бодол:
Холбооны Нөөцийн Банкны дэд дарга бодлогын хүүг нэмэх➕ талаар талаар сонирхолтой🤩 зүйл хэлсэн. Лаел Брайнард бодлогын хүүг удахгүй нэмэхээ эргэн харах нь зөв✔ гэж мэдэгдсэн.
Гэхдээ “удахгүй” гэж хэзээ вэ❔
Хэрэв инфляци буурсаар📉 байвал 12-р сард ХНБ бодлогын хүүг нэмэхээ➕ харзнаж магадгүй гэж Брайнард үзэж байна. Энэ нь ХНБ бодлогын хүүг нэмэхээ зогсооно⛔ гэсэн үг биш ч гэсэн ядаж л 0.75 хувиар "ердийн" нэмэхээ түр азнаж мэднэ.
ХНБ сүүлийн 4 удаагийн хурлаар дарааллан 0.75 хувиар нэмсэн.📈
Ирэх 12-р сарын 2-ны өдөр ил тод болох АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн 11-р сарын тайлан анхаарал татаж байна.
Крипто мэдээ:
FTX-г дагаад BlockFi дампуурч магадгүй🤯💣
Өнгөрсөн 5-р сард TerraUSD сүйрэхэд FTX BlockFi-г Есүс шиг л аварсан боловч өөрөө дампуурчихсан.💣
Өнгөрсөн 7 хоногт BlockFi платформ үйл ажиллагаагаа хязгаарлаж буйгаа мэдэгдэж хэрэглэгчдэдээ орлого хийхгүй байхыг зөвлөсөн.⛔
BlockFi платформ өмнөх оны хавраар авч үзэхэд 350 сая ам.долларын💲 хөрөнгө босгосон 3 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани байсан.🤑
Онцлох үг нь "байсан". Товчхондоо BlockFi “0” болж магадгүй болоод байна.
2022 он BlockFi-н хувьд Үнэт Цаас Биржийн Коммист 100 сая ам.долларын торгууль төлж эхэлсэн үнэхээр муу жил байлаа.🙁
Крипто зээл олгогч SALT гүйлгээгээ зогсоов⛔
SALT нь крипто валютыг барьцаа болгон зээл олгодог платформ юм. Хэрэглэгчид нь криптогоо зарахгүйгээр зээл авах давуу талтай.🤩
Гэтэл FTX сүйрч нөхцөл байдал өөрөөр эргэв. FTX-н сүйрлийн нөлөөг хүлээн зөвшөөрч, хэр хол явахыг мэдэх хүртлээ орлого, зарлага хийхийг зогсоосноо мэдэгдлээ.🔊
Чи чинь мэргэжлийнх биш юм уу?🏀😲
FTX дампуурсан тул сурталчилгаанд нь оролцож байсан олны танил эрхмүүд эхнээсээ асуудалд орж эхэллээ. Энэ 7 хоног Стивен Карригийн ээлж байв.😳
Энэ оны эхээр Стивен Карри FTX-н сурталчилгаанд тоглосон. Сурталчилгаа тайлбарлагч Карриг "Крипто мэргэжилтэн" гэсэн байдаг. 😎
Харин домогт тоглогч "Би крипто мэргэжилтэн биш. Тийм ч байх албагүй. FTX-ийн тусламжтайгаар би криптог аюулгүй худалдаж авах, зарах, арилжааны талаар хэлсэн" гэв.
Энэ 7 хоногт FTX дампуурлаа зарлаж, гүйцэтгэх захирал Сэм Банкман-Фрид огцорч, платформд найдаж байсан олон хөрөнгө оруулагч хэзээ нэгэн цагт мөнгөө буцааж авч чадах эсэхдээ эргэлзчихэв.
Үүнээс хамаараад зарим олны танил хүмүүс дагагч нараасаа уучлал гуйж эхлэв.
NFT мэдээ:
PlayStation NFT рүү гүнзгий орлоо📍
Sony Playstation тоглоом доторх дижитал хөрөнгөнд блокчэйны тусламжтайгаар хяналт тавих патент авлаа.🤨
Харин тэдний өрсөлдөгч Xbox бага зэрэг сонирхож байгаа боловч болгоомжтой хандаж байна.
Мөн бусад тоглоомны студи NFT-г бас сонирхож байгаа.🤩
Абу Дабигийн шүүхийн шийдвэрт зориулсан блокчэйн хэрэглээ⛓
Абу Дабигийн Олон Улсын Бизнесийн Төв хууль эрх зүйн системдээ Блокчэйн технологийг нэвтрүүлж буйгаа өнгөрсөн Мягмар гарагт зарлалаа.🔊
Блокчэйн технологиор дамжуулан шүүхийн шийдвэрийг баталгаажуулж эхэлнэ гэж мэдэгдэв. Шүүхийн шийдвэрүүдийг нэн даруй дижитал системээр дамжуулан авах боломжтой тул байгууллагууд баталгаажуулсан хуулбар хүлээх шаардлагагүй болно гэж дурджээ.
Энэ систем нь ирэх 2023 оны эхний улиралд ашиглалтад орох төлөвтэй байна.✅
АНУ-ын ерөнхийлөгч яасан гэнэ ээ?🧐
Элон Маск Твиттерийг худалдаж аваад баталгаат тэмдэгтийг сарын 8 ам.доллароор өгч эхэлтэл зарим нь үнэхээр аймшигтай буруугаар ашиглаж байна.😲
Дээрх зурганд АНУ-ын ерөнхийлөгч Байдений жиргээг л харчих. Харамсалтай нь энэ жинхэнэ Жоу Байден биш юм.🙁
Элон Твиттерийн баталгаат тэмдгийг түр зуур царцаачихсан нь олон хэрэглэгч шинэ платформ хайхад хүрч Twitter-н хямд хуулбар болох Mastodon платформ руу дүрвэж эхэллээ.🤔
Mastodon нь Tweets буюу жиргээ ашиглахын оронд Twoots ашигладаг. Германд төв нь байрлах тус компани 10-р сарын 27-ноос хойш 500,000 гаруй шинэ идэвхтэй хэрэглэгчтэй болжээ.🤩
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн амжилттай платформоос алдар нэрийг нь булааж авахыг хүсэгсэд олон.
Зөв технологи, аюулгүй байдал, туршлагатай сошиал медиа компаниуд дижитал орон зайд давамгайлж чадна. Хэрэглэгчдийн платформ дээр бүтээдэг контентийн дижитал орон зайгаар хангах нь тэдний үүрэг билээ.🤗
Метаверс мэдээ:
Цаг дуусна ⏱️
Timex нь Fortnite-тэй хамтран дэлхийн өнцөг булан бүрд байгаа тоглогчдод зориулан шинэ сорилт буюу “challenge” бий болгох гэж байна.📍
Тоглогчид оноогдсон цаг дуусахаас өмнө хэд хэдэн жижиг тоглоомд оролцох боломжтой.
Timex-н хувьд энэ нь шинэ зүйл биш тул цоо шинэ ертөнцөд байгаа хэрэглэгчдэдээ хүрэхийн тулд Метаверс рүү шумбах хамгийн сүүлийн үеийн аргаа хэрэглэж байна.
Тухайлбал , Megan Thee Stallion, Travis Scott зэрэг хөгжимчдийн тоглолтыг шүтэн бишрэгчид нь виртуалаар үзэх боломж нээлттэй болсон. NFL, Disney зэрэг брэнд гэхэд л Fortnite доторх тоглогчдод өвөрмөц “challenge” зарласан. 🔊
Метаверс болон видео тоглоомууд тухайн брэнд өөрийгөө илэрхийлэх, зах зээлээ тэлэх, хэрэглэгчдэдээ санал болгох зэрэг төрөл бүрийн боломж олгодог.💪
Дэлхийн 3-р дайн эхэлчихсэн байж магадгүй!⚔
Өнгөрсөн Мягмар гарагт буюу 11-р сарын 15-ны өдөр ОХУ-ын пуужин “санамсаргүй” Польшийн газар нутаг руу ороод 2 хүний аминд хүрчихлээ.😰 Тус пуужин нь Украйны хилтэй ойролцоох Польшийн тосгоныг оносон. 💣
Польш бол НАТО-гийн гишүүн, өөрөөр хэлвэл, хэрвээ Польш халдлагандөртсөн бол бусад НАТО-гийн гишүүн орнууд хамгаалахаар ирэх ёстой болно.
НАТО одоогоор энэ “санамсаргүй” гунигт тохиолдлыг хэлэлцэхээр яаралтай хурал зарлачихсан. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Польшийн ерөнхийлөгчид АНУ НАТО-д тусалж дэмжих болно гэдгээ хэлсэн.
Блокчэйн гэж юу вэ?
Таван хүн муушги тоглож байлаа гэж бодъё. Тэд 5-уулаа тусдаа данс хөтөлж, дансанд өөрчлөлт гарах болгонд бие биентэйгээ дансаа тулгаж, хэн нэгэн булхайцаж байгаа эсэхэд хяналт тавьж байлаа. Яг үүн шиг блокчэйний хувьд тоглогчид нь дэлхий даяар тархсан олон сая компьютерын нэгдсэн сүлжээ юм.
Энэ бол блокчэйн технологийн гол санаа.
Ихэнх хүмүүс блокчэйн бол Биткойныг бүтээсэн технологи гэж боддог. Тэр нь ч зөв. Гэхдээ Блокчэйн үүнээс ч илүүг хийх боломжтой нэгэн хүчирхэг багаж юм. Хэрэв та өнөө үед гэмт хэрэгтэн байсан бол блокчэйний ашиглаж галт зэвсэг, хар тамхи, мөнгө угаах зэрэгт ашиглаж байсан байх. Гэхдээ НҮБ-ын Хүүхдийн сан(UNICEF) болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(USAID) зэрэг томоохон байгууллагууд энэ технологийг дэлхийн хамгийн ядуу бас хэцүү нөхцөл байдалд байгаа хүмүүст туслах нэгэн түлхүүр гэж харж эхэлсэн.
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгөний зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.