- Octagon.mn
- Posts
- Инфляци 2 дахин буурна📉
Инфляци 2 дахин буурна📉
Өглөөний мэнд ээ. Open AI хиймэл оюун ухааны салбар хурдацтай хөгжиж байгаа тул өөрсдийн хөгжүүлж буй хиймэл оюун ухаан болох Chat-GPT-н үнэ болоод бичвэр найрууллагат өөрчлөлт оруулж байгаа юм гэнэ. Хурдан болж дээ…
1 өдрийн өөрчлөлт*
6 сарын зах зээлийн мэдээн хуанли*
Инфляци 2 дахин буурна📉
Өнгөрсөн 5-р сарын инфляцийн түвшин өнгөрсөн жилийн мөн үеэс 4%-иар өсөлттэй гараад байсан. Тиймдээ ч инфляцийг тогтвортой бууруулах тал дээр АНУ-ын эрх баригчид чадах хүчээрээ ажилласаар байна. Тэгвэл 5-р сарын инфляци 4-р сарын инфляциас 0.1%-иар буурлаа.
Ярьдаг тоо 🔊🔢
Өссөн: Хүнсний үнэ (+6.7%), Байрны түрээс (+8%), Тээврийн хөлс (+10.2%)
Унасан: Газын үнэ өнгөрсөн оны мөн үеэс -19.7%-иар буурсан
Эдгээр томоохон тоо хаа очиж дансны бүртгэлтэй таарч байгаа. Холбооны Нөөцийн Сангийн тайлангийн дараа бодлогын “өндөр” хүүгээ дахин нэмэхгүй гэх шийдвэрт хүрээд байна.
Эх сурвалж: Forbes
Дараа нь яах вэ?
Холбооны Нөөцийн Сан энэ оны сүүлээр бодлогын хүүг дахин өсгөх шаардлагатай, үгүйг дахин хэлэлцэнэ. LPL Financial хөрөнгийн менежментийн ахлах эдийн засагч “Хэрэв энэ хандлага үргэлжилбэл ХНС үлдсэн хугацаанд нэмэгдүүлэхгүй байх магадлалтай” гэх таамгийг гаргаад байгаа.
DeFi халдлага 🐱💻
Төвлөрсөн бус санхүүгийн байгууллага болох Sturdy Finance халдлагад өртлөө. Тус халдлагаар хөрөнгө оруулагчдын нийт 750,000 орчим ам.доллар алдагдаад байгаа төдийгүй хулгайлсан хөрөнгийг буцаан олгож чадвал хуулийн арга хэмжээ авахгүй гэнэ.
Энэ 7 хоногийн Мягмар гарагт Sturdy Finance-н үүсгэн байгуулагч Sam Forman-н “Халдлага үйлдсэн этгээдийг барих нь хэцүү байхаа больсон. Хэрэгтэн баригдах нь цаг хугацааны асуудал. Халдлага үйлдэгч этгээд халдлага болохоос өмнө бидэнтэй холбогдсон байж болзошгүй” гэж мэдээлээд байна. Sturdy Finance-н зүгээс халдлага үйлдсэн этгээдтэй холбоо тогтоох зорилгоор on-chain технологийн тусламжтайгаар зурвас илгээсэн ба мөрдөх боломжгүй и-мэйл хаягаар холбоо барих боломжтойг хэллээ. ❌
App Store-с устах хүртэл… 😪
Төвлөрсөн бус цахим сүлжээ хөгжүүлэгч Damus-н хэрэглэгчид дуртай контент бүтээгчээ урамшуулахаар хөгжүүлсэн “Zaps” горим нь гомдол ихээр дагуулж байгаа учир App Store дээрх үйлчилгээний нөхцөлийг зөрчиж байна хэмээн үзэж App Store-с устгах мэдэгдлийг 14 хоногийн өмнө хүргүүлсэн.
“Zaps” нь контент бүтээгчийг хэрэглэгч урамшуулахдаа Биткойны 2 дугаар давхаргат технологи болох Lightning Network-г ашигладаг ба Apple (NASDAQ: AAPL)-н зүгээс шаарддаг “Апп дотроосоо төлбөр тооцоо хийх шаардлагатай” буюу урамшууллын төлбөр тооцоо зөвхөн Apple-аар дамжих ёстой юм гэнэ.
Lightning сүлжээ ашиглан контент бүтээгчдийг урамшуулах, бүтээлээ борлуулах боломжийг боож байгаа нь тэдний өөрсдийн дотоод журамтай нийцэхгүй үйлдэл” хэмээн Damus сүлжээний ахлах хөгжүүлэгч William Casarin мэдээлсэн юм.
Эцэст нь… Бидний мэдэхээр технологийн томоохон компаниуд жижиг компанийн хөгжүүлж буй технологийг үгүйсгэх нь өөрсдийн олон нийтэд танилцуулаагүй технологийг л үгүйсгэдэг түүхтэй. Apple мөн адил Damus-н хөгжүүлж буй технологийг дотооддоо хөгжүүлээд эхэлчихсэн болоод ингэж аашилж байна уу? 🤔
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.