- Octagon.mn
- Posts
- ETH үнэт цаас мөн үү?
ETH үнэт цаас мөн үү?
Өглөөний мэнд! 4 сарын 19-нд Хаан банк(MSE: KHAN)-ны зах зээлийн анхдагч арилжаа 183.2%-ийн биелэлт, хувь тэнцүүлэх нөхцөлтэйгээр амжилттай болж өндөрлөлөө. Дотоодын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээг нэг дахин нэмэгдүүлсэн энэхүү томоохон IPO төсөөлж байснаас амжилттай болсон нь хүн бүрийн санааг амраасан биз ээ. 🤩
5 сарын эдийн засгийн хуваарь
1 өдрийн өөрчлөлт
ETH үнэт цаас мөн үү? 🤔
Крипто зах зээлийн том дайсан бол Засгийн газар буюу Татварын орчин байдаг. Тэгвэл АНУ-ын хувьд “харах өнцөг” ямар байна вэ? 👇
Үнэт цаас / Бараа бүтээгдэхүүн: Өнгөрсөн 7 хоногийн Лхагва гарагт болж өндөрлөсөн АНУ-ын татварын тухай сонсголд Санхүүгийн үйлчилгээний хорооны гишүүд Үнэт цаас, биржийн хорооны (SEC) дэд дарга Gary Gensler-с Ethereum крипто валютыг хэрхэн татварын орчинд зохицуулалт хийх талаар санал асуухад тодорхой хариулт өгсөнгүй. Өнгөрсөн 2 сард болсон сонсгол дээр “Bitcoin-с бусад койныг үнэт цаас хэмээн бүртгэх нь зүйтэй” гэсэн хэдий ч энэ байр суурин дээрээ бат зогсож чадсангүй. 😪
Харах өнцөг: Gensler-н хувьд одоогийн крипто валютын хуулийг хангалттай хэмжээний зохицуулалт хийж байгаа тул тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахад болно гэсэн байр суурьтай байгаа.
Харин крипто зах зээлд хөрөнгө оруулагчид:
Одоогийн хууль нь томоохон крипто платформуудтай төгс нийцдэггүй. ❌
Крипто фирм, биржүүд болон компаниудыг үнэт цаас, биржийн хороонд бүртгүүлэхийг уриалсаар байгаа хэдий ч ямар ангилалд бүртгүүлэхийг тодорхой зааварчилдаггүй зэрэг олон толгой эргэм асуудал байсаар байна. ❔
Ажилгүй болох шахав
Уг сонсголын үеэр конгрессын нэг гишүүн Gary Gensler-г албан тушаалаас нь татан буулгах нь зүйтэй хэмээн санал дэвшүүлсэн нь ганцаараа биш байв. Хэдий өмнө нь конгрессын гишүүний зүгээс ийм төрлийн санал гаргаж байгаагүй ч анхны санал биш байлаа.
Хэдий тус сонсгол 3 цаг үргэлжилсэн боловч олон асуултын хариу тодорхойгүй хэвээр үлдэв. Дараагийн сонсголын хуваарь тодорхойгүй байна. 😤
Posey: Did you direct staff to look into FTX?
Gary: I directed the staff to look into crypto intermediaries, yes. We filed a number of actions on FTX and SBF in December/January.
FTX collapsed in November.
Thanks for your protection Gary.
— Hsaka (@HsakaTrades)
3:07 PM • Apr 18, 2023
Эмх замбараагүй хуулийн орчин, татварын шахалтын улмаас Цахиурын хөндийн крипто Start-up-ууд АНУ-аас гарах вий гэх хардлага олны дунд үлдэв. Хууль яаж шийдэхийг хараад л сууж байя…
Нууц үг тайлах AI 🤖
HSH-с шинээр гаргасан тайланд дурдсанаар нийтлэг ашигладаг нууц үгийн 51%-ийг AI ердөө 1 минутын дотор, 81%-ийг 1 сарын дотор тайлах боломжтой гэсэн судалгаа гарчээ.
Эх сурвалж: Home Security Heroes
HSH буюу “Home Security Heroes”-н уг судалгаанд “PassGAN” гэх хиймэл оюун ухааныг ашигласан ба 15 сая нууц үг бүхий мэдээллийн өгөгдөл дээр туршилт хийжээ.
Уг туршилтад ашигласан нууц үгс хоорондоо хэт нийтлэг буюу зөвхөн жижиг үсэг болон тоо ашигласан нууц үг байсан төдийгүй PassGAN-н тайлах дундаж хугацаа 6 минут ба түүнээс доош байв. ⏳
Өндөр байна ☠
New York дахь Холбооны Нөөцийн банкны дэд ерөнхийлөгч John Williams энэ 7 хоногийн Лхагва гарагт болсон хурлаар “Инфляци хэт өндөр байгаа нь банкны салбарт том дарамт болж байна” гэж шүүмжлэв.
Эх сурвалж: The New York Times
ХНС-гийн зүгээс инфляцийг тасралтгүй бууруулах арга хэмжээ авсаар байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 0.25%-иар бага гарчээ. Гэхдээ эдийн засгийн өсөлт удаашралтай хэвээр байна. 💪
John Williams “Эдийн засгийн хүнд хэцүү үе ард хоцорсон тул хямрал болохгүй. Гэхдээ бид хэт тайвшрах болоогүй” гэсэн нь үнэний ортой л болов уу. 🙄
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.