- Octagon.mn
- Posts
- 2023 он эхлэл хаашаа чиглэв
2023 он эхлэл хаашаа чиглэв
Өдөр болгон хамгийн күүл мэдээллийг авахыг хүсвэл #Follow
— Octagon.mn (@Octagon2press)
2:16 PM • Dec 19, 2022
Шинэ оны, шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -15 хэм хүйтэн.🥶 Ирэх 7 хоногоос хүйтний эрч суларч -10 хэм дотор болж байна. 🤩 Халуун хоол цай хэрэглэж, нойроо бүтэн аваад томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй.😉
Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Энэ дугаарт та дунджаар 2 минут 50 секундийг зарцуулна⌛
Маркетийн талаар бодол:
Хэдийгээр 2022 он хэн бүхэнд тааруухан жил байж зах зээлийн хувьд олон муу мэдээтэй байсан боловч технологийн хөгжилд сайнаар нөлөөлж чадсан. Яг л Uber, AirBnB, Whatsapp зэрэг үйлчилгээ эдийн засгийн хямралтай баавгай зах зээлийн үед төрөөд бух зах зээлийн үед ноёрхлоо тогтоож өдийг хүргэсэн шиг дээрх олон асуудал, технологийн бизнесүүдэд шинэ шийдэл санал болгох боломж олгодог. Ер нь эдийн засгийн хямрал таатай биш хэдий ч хөгжил хөдөлгөөн, өрсөлдөөн огтлолцдог цэг юм.
Тиймээс энэ хямралыг хамтдаа даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж та бид бүхэнд илүү бүтээмжтэй амжилт дүүрэн жил ирэх болтугай.
Хураангуй:📜
АНУ-ын Холбооны зохицуулагчид SBF-тай холбоотой байсандаа харамсав
Роботууд ажлын байрыг эзлээд эхэллээ
Хятад улс өөрсдийн Метаверс, NFT Маркетплейсээ 2023 онд байгуулна
Өнөөдрийн дэд бүтэц Метаверсийг дэмжих боломжгүй
Орос, Украйн хэлэлцээр хийхээс татгалзав
Крипто мэдээ:
Санамсаргүйгээр мөнгийг чинь хулгайлсанд уучлаарай
CFTC (Түүхий эдийн фьючерсийн арилжааны комисс), Үнэт цаас, Биржийн комисс, Хууль зүйн яамны зүгээс 30 настай Сэмийг залилангийн хэргээр шалгаж байгаа тул түүний өмнөх Холбооны зохицуулагчидтай холбоо тогтоосон албан харилцаа нь холбогдох хүмүүст ичгүүртэй байж болзошгүй байна.
Банкман-Фрид крипто валютын бирж FTX-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Холбооны олон зохицуулагчдыг хөлсөлж авсан нь түүнийг CFTC-н дээд албан тушаалтнуудтай холбоход тусалсан бөгөөд түүнийг зохицуулах үүрэгтэй хэмээн найдсан гэж цахим шуудангаар бичжээ.
Ажилчин Роботууд айсуй
Автомат хиймэл оюун ухаан хэзээ нэгэн цагт нэвтэрч дэлхий нийтээр олон тооны ажлын байрыг устгаж магадгүй гэх шинжлэх ухааны зөгнөлт кинонд аль хэдийнээс гардаг. Энэ нь зөгнөл биш бодит байдал болжээ.
Сонирхолтой асуулт:
Автобусны кондукторуудад юу тохиолдолдсоныг санаж байна уу?
Зөв хариулт:
Автобусны карт + уншигч машин
Харин өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан шинжлэх ухааны зөгнөлт кинон дээр гардаг зүйл биелэх өдөр ойрхон байж магадгүй...
CNBC-н судалгаагаар АНУ-ын ресторануудын 22% нь төсвөө хэмнэж, зардлаа бууруулах зорилгоор хиймэл оюун ухааныг туршиж байна.
19% нь автомат шинэ технологийг бүтэн цагаар ажиллах нөөцдөө аль хэдийнээ нэвтрүүлсэн байна.
Яагаад?
Ажиллах хүчний асуудал, инфляци нь аж ахуйн нэгжүүдийг амьд гарахын тулд бүтээлч, авхаалжтай байхад хүргэж байна. Тэд шинэ технологи ашиглаж илүү олон цагаар илүү бүтээмжтэй, бага зардалтайгаар гүйцэтгэж энэ хэцүү цаг үеийг туулж байна.
2025 он гэхэд 85 сая ажлын байрыг хиймэл оюун ухаан болон автомат горимоор солино гэж тооцоолж байна.
Энэ технологи маш урт замыг туулсан хэдий ч роботууд хүн төрөлхтөнийг эзлэх хэмжээнд хүрэх болоогүй. Тиймээс та автобусны карт уншигч машиныг гэмтээхгүй байж болно.
NFT мэдээ:
Хятад улс анхны хууль ёсны NFT маркетплейсээ нэвтрүүлнэ
Хятад улс NFT салбарыг хүлээн зөвшөөрсөн эхний улсуудын нэг. Дэлхийн хүн амын дийлэнх нь криптогийн талаар маш бага мэдээлэлтэй байх үед юм. Харин ихэнх улс орон энэ салбар руу шилжиж эхэлсэн өнгөрсөн жилүүдэд Хятад улс крипто валютыг хориглох шийдвэр гаргасан.
Тус улс Биткойн олборлох томоохон аваргуудыг бут цохьсон нь энэ салбарт өргөн хүрээтэй хориг тавьсан нь илт. Гэхдээ тус улс Метаверс болон NFT-н талаар холимог байр суурьтай байсаар ирсэн. Саяхан БНХАУ-ын Жэжян муж Метаверс салбар байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. Энэ нь 2025 он гэхэд 28.7 тэрбум ам.доллараас илүү ашиг олох тооцоо гарсан.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, Хятад улс 2023 оны 1-р сарын 1-нд анхны зохицуулалттай NFT платформоо нээх гэж байна.
Метаверс мэдээ:
Метаверс түүхий байна
Ready Player One гэх шинжлэх ухааны зөгнөлт киноны Метаверс өнөөдрийн дэд бүтэц аргалж дөнгөж дийлэхгүй.
Яагаад?
Huawei-н Ойрх Дорнодын бүсийн ахлах стратегич хэлэхдээ “Сүлжээнүүдэд дамжуулах чадвар, үзүүлэх, татаж авах хурд зэрэг асуудлууд байгаа тул шийдвэрлэх шаардлагатай байна” гэв.
Мөн “5G болон 6G сүлжээг нэвтрүүлбэл эдгээр асуудлуудыг шийдэж магадгүй.
Метаверс гэдэг ойлголт нь Web3-н хөдөлгөөнтэй нягт холбоотой, учир нь дотоод эдийн засаг нь "Крипто валют & NFT" ашиглах болно гэдгийг онцоллоо.
Дэлхийн мэдээ:
Путин Украйны талаар хэлэлцээр хийхэд бэлэн
Орос Украйны дайнд оролцсон бүх талтай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа хэдий ч Киев болон түүний барууны дэмжигчид яриа хэлэлцээ хийхээс татгалзсан гэж ерөнхийлөгч Владимир Путин Ням гарагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
“Одоогоор дайны төгсгөл харагдахгүй байна.
Кремль бүх зорилгодоо хүрэх хүртэл тэмцэнэ гэж байгаа бол Киев Оросын бүх цэргүүд нутаг дэвсгэрээсээ хөөх хүртэл тулалдана” гэжээ.
"Бид холбогдох бүх хүмүүстэй хүлээн зөвшөөрөгдөхүйц шийдлийн талаар хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэхдээ тэднээс шалтгаална. Бид хэлэлцээр хийхээс татгалзаж байгаа хүмүүс биш. Харин тэд татгалзаж байна" гэж Путин "Россия 1" төрийн телевизэд ярьжээ.
Украйны ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх “Бодит байдалд эргэн ирж, яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа нь Оросын тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Тогтвортой Койн\Stable Coin\
Та банкны ATM-ээс 20,000 төгрөг аваад хэтэвчиндээ хийгээд маргааш нь шалгатал 18,000 төгрөг, нөгөөдөр шалгатал 25,000 төгрөг болчихсон байна гээд төсөөлье. Мэдээж тийм юм болох боломжгүй. Харин крипто валютад үргэлж ийм зүйл болж байдаг болохоор энэ асуудлыг шийдэх гэж "Stablecoin" буюу Тогтвортой койн гарсан. Stablecoin нь Америк доллар болон крипто валютын хооронд орших гүүр юм. Энэ нь үнийн хувьд тогтвортой дижитал хөрөнгө бөгөөд зарим талаараа цаасан мөнгө шиг ажилладаг хэрнээ крипто валютын шуурхай, гуравдагч этгээдгүй гүйлгээ хийх давуу талыг шингээж өгсөн тул цоо шинэ шийдэл юм. Үнийн тогтвортой байдал нь хөрөнгөд шууд суурилдаг. Барьцаа хөрөнгийн бүтцээрээ тодорхойлогддог үндсэн дөрвөн тогтвортой койны төрөл байдаг. Үүнд:
Цаасан мөнгөөр баталгаажсан
USD Tether
USD Coin
Криптогоор баталгаажсан
Dai
Үнэт металлаар баталгаажсан
Tether Gold
PAXG
Алгоритмын аргаар баталгаажсан
UST/TerraUSD
Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.