- Octagon.mn
- Posts
- Биткойныг зохиогч? 🙄
Биткойныг зохиогч? 🙄
Шинэхэн мягмар гарагийн мэнд! Сэрүүн цаг хаяанд ирж давхар өмдөндөө орох цаг бараг л болжээ 😂 Гадуур хувцасаа цаг агаартаа тохируулан өмсөж ханиад томуугаас сэргээлээрэй!
Биткойныг зохиогч? 🙄
Тэртээ 2009 оноос хойших крипто зах зээлийн тайлагдашгүй нууц байсаар ирсэн нэг зүйл бол Биткойны зохиогч Сатоши Накамото гэж яг хэн бэ?
Тэгвэл …
Тодруулбал, Хал Финнэе гэх крипто зах зээлийн ноён нуруу болсон эрхэм:
Биткойн программыг хамгийн анх татаж авч байсан эрхэм
Сатоши Накамото-той хамт ажиллаж байсан ба Биткойн программын алдааг илрүүлсэн
Хамгийн анхны гэгдэх Биткойны гүйлгээг хийсэн (Сатоши түүн рүү 2009 онд 10 Биткойн илгээжээ)
Дээрх баримтад үндэслэн Ха Финнэе-г Сатоши Накамото гэж үзэх ч тохиолдол олонтаа.
Тэгвэл Trust Machines гэх X хаягтай хэрэглэгч тэртээ 1998 оны крипто хурлын бичлэг олноо ил болсон бөгөөд тус хуралд Хал Финнэе “zero-knowledge proofs” гэх ойлголтын тухай ярьж байжээ.
📽️ NEW: Bitcoin legend Hal Finney discusses Zero-Knowledge Proofs in a newly unearthed presentation, made 25 years ago at Crypto '98 in Santa Barbara.
Have you ever heard @halfin's voice before? 🤯
— Trust Machines (@trustmachinesco)
4:38 PM • Sep 20, 2023
Олон нийтийн зүгээс:
Хал Финнэе технологийн хүн учраас үнэхээр хэт даруу төлөв
1998 онд крипто хурал болсон гэж үү?
1998 онд крипто дөнгөж дэлгэрч технологийн шийдлүүд гарч ирж байсан. Дэлхий дахинаа танигдаж амжаагүй, технологийн экспертүүд л хоорондоо ашиглаж сүүлд 2009 онд олноо танигдсан гэхээр бид өнөөдрийг хүртэл хоцрогдолтой байгаа мэт.
Zero-knowlede proofs?!
“Zero-knowledge proofs” нь өнөөгийн крипто технологийг нуруун дээрээ авч явж буй технологиудын нэг. Крипто гүйлгээ болоод хэтэвчний аюулгүй гүйлгээ болон хадгалалтыг хариуцах энэхүү технологи тэртээ 25 жилийн өмнө суурь нь тавигджээ.
Үүнээс харвал, технологийн хувьсал хэдий хурдан ч гэсэн ор тас өөрчлөгддөггүй нь харагдаж байна. Мөн бидний одоогийн мэдэж буй крипто технологийн хөгжил зөвхөн эхлэл гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм.
Disney-ийн 2х төсөв 💳
Бүх нийтээр орлого уналттай байгаа энэ зах зээлд Disney ганцаараа л гозойж үлдэх зорилготой бололтой.
Сүүлийн 12 сарын хугацаанд төсөөлсөн шигээ сайн орлоготой байгаагүй Disney олон улсын парк шинэчлэл болон усан онгоцны аяллын төсвөө нэмжээ.
Тухайлбал, Өнгөрсөн жил парк шинэчлэл болон гадаад усан онгоцны аялалд зориулан $32.3 тэрбумыг төсөвлөсөн байсан бол энэ жил 2 дахин нэмж $60 тэрбумыг төсөвлөөд байна. Энэхүү өөрчлөлтийг дараагийн 10 жилийн турш өөрчлөлт хийгдэх гэнэ.
Өнгөрсөн Лхагва гарагийн тайланд Disney-ийн өмчийн 1000 га газар байгаа ба парк шинэчлэл өргөтгөл хийх бүрэн боломж бүрдсэн гэжээ.
Disney-ийн мэдээлж буйгаар шинээр гарсан хүүхэлдэйн кино болоод кино уран бүтээлийг хамарсан тоглоом, үзүүлэн нэмэгдээгүй тул нэмэх цаг нь болсон гэв.
Хөрөнгө оруулагчдын байр суурь: Disney-ийн хувьцаа 2021 оноос хойш сүүлийн 10 жилд байгаагүй бага ханшаар арилжаалагдаж байгаа юм. Мөн Disney+ буюу сарын хураамж төлөн хүссэн киногоо үзэх үйлчилгээ нь хараахан ашигтай ажиллахгүйн улмаас өөрсдийн бүтээлүүдээ бусад продакшинд борлуулж байгаа юм.
Гэхдээ төсвөө 2х хийх зөв үү?
Тэрбумтнууд Япон руу марш
Японы Засгийн газрын богино хугацааны чухал хүсэл зорилго нь Японы хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр татах билээ.
Тэгвэл сүүлийн саруудад АНУ-ын тэрбумтнууд Японы хөрөнгийн зах зээлийг ихээр сонирхож эхэлсэн ба хөрөнгө оруулалтын загалмайлсан эцэг Warren Buffett хүртэл өнгөрсөн 4-р сараас эхлэн Японы компаниудад хөрөнгө ихээр оруулж эхэлжээ.
Асуудал ба Шийдэл
Дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхийг нэмэгдүүлэх.
Япон улсын иргэдийн 54% өөрийн хөрөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр хадгалдаг бол 11% нь л хөрөнгө оруулалт идэвхтэй хийдэг гэх судалгаа бий. Тэгвэл Засгийн газрын зүгээс анхан шатны хөрөнгө оруулагчид буюу хөрөнгийн зах зээлийг дөнгөж сонирхож эхэлж буй бяцхан хөрөнгө оруулагчдийг дэмжиж ажиллахаа амлаад байгаа юм.
Тухайлбал, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч хөрөнгө оруулалтын өгөөжийн татварыг тогтоох ба дундаж орлоготой өрх хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд татварын хэмжээг боломжит хамгийн бага түвшинд тогтоох гэнэ.
Тэгвэл албан байгууллага буюу хувьцаат компанийн зүгээс татварын орчинг мөн шийдэж өгөх ба гадаад улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор уулзалт, зөвөлгөөн зэрэг албан хэргээр гадаадыг зорьж буй компанид санхүүгийн туслалцаа үзүүлэх боломжтой хэмээжээ.