- Octagon.mn
- Posts
- Шударга ёс зарна
Шударга ёс зарна
Шинэхэн 7 хоногийн мэнд ээ! ☀️Өнөөдөр -17 хэм хүйтэн. 🥶❄️Шөнөдөө -26 хэм тэсгэм тул зузаан хувцаслаарай 🧤🧣🧦 ДУЛААН ЯВБАЛ 1000 ЛАН
Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Энэ дугаарт та дунджаар 2 минут 19 секунд зарцуулна⌛
Хураангуй:📝
FTX-н сүйрэл BlockFi-г дампуурахад хүргэв
FTX-н сүйрэл Coinbase, Binance-д ашиг өгөв
Крипто хэрэглэгчид шударга ёсыг шаардаж байна
Бразил криптог төлбөрийн хэрэгслээр зөвшөөрлөө
Sony Метаверс рүү нэвтрэхэд боломжийн үнэтэй төхөөрөмж гаргав
Маркетийн талаар бодол:
Маргааш буюу 12-р сарын 2-ны өдөр АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн өнгөрсөн 11-р сарын тайлан гарна.🧾🧾 Энэ тайлангаас ХНБ(Холбооны Нөөцийн Банк) бодлогын хүүг хэр зэрэг нэмэх нь шалтгаалах юм. 👈
Тэгвэл эсрэг талд Хятад Ковидийн эсрэг хөл хорио⛔🚷 тогтоож үйлдвэрүүдийг хааснаар Apple-аас харахад л үйлдвэрлэл нь зогсоод😰 байна. Хэрэв Apple-н нийлүүлэлт буурвал орлого буурна.📉 Тэгээд Apple нэг бол цомхотгол хийнэ эсвэл хувьцааных нь ханш унаад эхэлбэл зах зээл уналтад орно. 😟
Крипто мэдээ:
Крипто өвлийн 2 дахь хохирогч 🥺
Блокчэйнтэй холбоотой байгууллагууд хүнд дарамтанд байгаагийн нэг болж “BlockFi” дампуурлаа зарлалаа.📢
FTX, Celsius, Voyager зэрэг бусад томоохон фирм энэ онд дампуурлаа зарласан.📢
BlockFi нь 1 тэрбумаас эхлээд 10 тэрбум ам.доллар💲 хүртэлх хөрөнгөтэй, 100,000 гаруй зээлдэгчтэй байсан. FTX бол BlockFi-н хамгийн том зээлдэгч байсан.☝
Эдгээр крипто стартапуудын олонх нь өөр хоорондоо хамааралтай тул зарим томоохон тоглогч унахын хэрээр зах зээлийн бусад хэсэг унадаг.📉👇
Крипто өвлийн өвгөнөөс бэлэг ирэв🎅🎁
Сүүлийн үеийн эмх замбараагүй байдлын улмаас хэд хэдэн крипто бирж хүчээ авч байна.💪👊
Binance, Coinbase гэхэд л энэ оны эцэс гэхэд шинээр олон хүнийг ажилд авахаар төлөвлөж байна.🤔
Энэ жил Coinbase ажилчдынхаа 20 орчим хувийг цомхотгосон.❌
Яагаад ажилд авахаар болов? 🤨
FTX-н сүйрэл💣 бол крипто өвлийн өвгөний зүгээс Coinbase-д өгч болох хамгийн гоё зүйлийн нэг нь🤩. Яагаад гэвэл FTX-н хэрэглэгчид Coinbase рүү дүрвэж байна.
Шударга ёс зарна💲
Туркийн крипто бирж Thodex 2 тэрбум ам.долларын хохирол💸 учруулсан.😑 Үүний хариуд эрх баригчид нь Thodex-н гүйцэтгэх захирал Faruk Fatih Ozer-д 40,000 жилийн хорих ял оноосон. 😨(Ер нь бол маш удаанаар үйлчлэх цаазын ял😫)
Тэгвэл өнгөрсөн 11-р сард дэлхийд 2-т ордог хамгийн том крипто бирж дампуурч😲 ойролцоогоор 8 тэрбум ам.долларын хохирол💸😑 учруулсан. Гэтэл FTX-н гүйцэтгэх захирал Sam Bankman-Fried эрх чөлөөтэй амьдарч, хэвлэл мэдээллээр буруутайг нь ч дурдахгүй байна. 😏😒
Яагаад? 🤨
Bloomberg-н мэдэгдсэнээр FTX дампуурахаасаа өмнө АНУ-ын улс төрчдийн завсрын сонгуульд 70 сая ам.доллар💲💸 хандивласан болохыг мэдээлсэн.📢
Тэгэхээр эрх чөлөөний үнэ цэн хариуцлагатай байж чадахгүй бол улс төрчдөд хандивын нэр доор авлигал өгөхөд оршдог юм байна.
Бразил улс төлбөрийн хэрэгсэлдээ криптог хуульчиллаа🤩🧾
Бразилийн Төлөөлөгчдийн танхим тус улсад Биткойныг төлбөрийн хэрэгсэл крипто валютыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглахыг хуульчилсан зохицуулалтын тогтолцоог баталлаа.
Юу гэсэн үг вэ?🤨
Та Бразилд бүтээгдэхүүн болон үйлчилгээний төлбөрөө криптогоор төлөх боломжтой. Харин зээл, татвар, нөхөн төлбөр, торгууль мэтийн зүйлсийг криптогоор төлөхгүй гэсэн үг.😉
Крипто валютыг орон даяар төлбөрийн хэрэгсэл болгон хуульчилсан хууль баталсан нь дижитал валютыг нэвтрүүлэх, экосистемийг өргөжүүлэхэд түлхэц өгч байна.👈
Метаверс мэдээ:
Метаверсийн шинэ тоглогч💪
Sony Метаверс дээр өөрсдийн техник хангамжаа үйлдвэрлэж эхэллээ.
Тэд үүнийгээ "Mocopi" гэж нэрлэж байгаа бөгөөд ухаалаг утастай холбогддог, нийт 6 мэдрэгчтэй хөдөлгөөн хянагч төхөөрөмж юм.🧐
Энэ яагаад чухал вэ?
Метаверс рүү нэвтрэх техник хангамж нь хэтэрхий өндөр байдаг тул ихэнх хүмүүс орж чаддаггүй. 😑Sony “Mocopi” системээ 2023 оны 1-р сард 49,500 иен буюу 1.2 сая орчим төгрөгөөр гаргах гэж байгаа юм байна.😄
Slang words & Common terms📢
Moon/Mooning-Крипто валютын үнэ ханш огцом өсөж тэнгэрт хадах. “Пуужиндах”
Moonboy-Зах зээлийн үнэ ханш яаж өсөж, буурахыг оновчтой таамаглаж чаддаг гэж боддог арилжаалагч. “Эрхийн мэргэн харваач”
Noob/Newb-Энэ салбарт дөнгөж эхэлж байгаа туршлагагүй нэгэн. “Шинэков”
Shit coin-Муу хөрөнгө оруулалт гэж тооцогддог технологийн ямар нэг үнэ цэнэ авчирдаггүй крипто валют. “Нохойн баас”
Cryptosis-Криптотой холбогдолтой зүйлийг цаг үргэлж уншиж, бичиж, ярьдаг үхлийн аюулгүй сэтгэцийн өвчин. Крипто донтолт
Metaverse-Компьютерийн тусламжтайгаар бүтээсэн виртуал орчин, энд та бусад хүмүүстэй харилцаж тоглож болно.
Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгөний зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.