- Octagon.mn
- Posts
- Хувийн нууцад халдах хууль санаачлав📜
Хувийн нууцад халдах хууль санаачлав📜
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цасан болон шороон шуурч эрс хүйтрэх төлөвтэй байна. Өвлийн хувцасаа далд хийх цаг арай болоогүй шүү.😉
Энэ онд бодлогын хүүг бууруулах уу эсвэл үгүй юу гэдгийг тодорхойлох мэдээллийг дэлхий нийтээрээ ахиад л горьдлого тээн хүлээж байна. Бондын өгөөж ХНС-гийн үзэл бодол, зах зээлийн итгэл үнэмшлээс хамаарч өсөх эсвэл буурах тул хүн бүрийн анхаарлын төвд байна. Өнөөдөр (Баасан гарагт) ХХЗ(Хувийн Хэрэглээний Зардал)-ын талаар чухал мэдээлэл гарна.📢
Хувьцаа📊
Хөрөнгийн зах зээл өчигдрийн байдлаар хэвийн байсан хэдий ч өнөөдөр бага зэрэг өссөн харагдаж байна. 📈
Lulu их хэмжээний орлого олсон тухай мэдээлсэн.
Google зар сурталчилгааны шинэ хэрэглүүр гаргав.
Apple "Дараа төлбөрт" финтек функцийг гаргасан нь Affirm-н хувьцааг унахад хүргэсэн.
S&P 500 индексийг 4000 гэсэн түвшинд хянаж байгаа бөгөөд өнөөдрийн ХХЗ-ийн мэдээллийг тэсэн ядан хүлээж байна.
Крипто💸
Binance асуудалд орсон хэдий ч крипто сэргэж байна. Гэхдээ хөрөнгө оруулагчид шинэ мэдээг анхаарч үзэх нь чухал цаг үе. Bitcoin-ы дараагийн зорилтот түвшин 30 мянган ам.доллар бөгөөд хөрөнгө оруулагчид өнөөдөр өгөөжийн хэмжээ болон инфляцийн мэдээллийг хүлээж байна.🤩
Дүгнэлт🧐
Хөрөнгө оруулагчид өнөөдөр гарах ХХЗ-ын инфляцийн мэдээллийг хүлээж байгаа бөгөөд гол түвшин, мэдээний шинэчлэлтийг хүлээж байна.🤝
Энэ 7 хоногийн онцлох крипто мэдээ:
Хувийн нууцад халдах хууль санаачлав📜
АНУ-д яригдаж буй RESTRICT-н талаар хууль нь АНУ-ын Засгийн газарт гадаадын эзэмшлийн програм хангамжийг дотоодын компаниудад албадан худалдах болон тус улсын иргэдийг хэрэв Виртуал Хувийн Сүлжээ буюу VPN ашиглаж "Хориотой аппликейшн" руу нэвтэрсэн тохиолдолд 20 жилийн хорих ял, 250,000 ам.долларын торгууль ногдуулах заалтыг багтаажээ.📌
Энэ нь дижитал технологи, тэр дундаа крипто салбарын хэрэглэгчдийн санааг зовоож байна. 😰Уг хуулийн төсөл нь Засгийн газарт төвлөрсөн бус технологийн эрх чөлөөнд халдаж болзошгүй гэж үзэж байна. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал АНУ-д хувь хүний эрх чөлөө зөрчигдөх нөхцөл бүрдэх юм.
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.