• Octagon.mn
  • Posts
  • 🛢: Газрын тос = Уур амьсгалын өөрчлөлт

🛢: Газрын тос = Уур амьсгалын өөрчлөлт

ТА мэдсэн үү?… 😇

Койн & Токен & Smart Contract & Exchange

Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу?

Octagon Exchange-ийн давуу тал: 👇

  • Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрлөө авсан

  • Дотоодын 1, гадны 5 койн болон токен амжилттай арилжаалж байгаа

  • Мэргэжлийн баг хамт олон тасралтгүй хөгжүүлэлт хийдэг

  • Блокчэйн сүлжээнд мэргэшсэн Backend инженертэй

  • Хамтран ажиллах туршлагатай удирдлагын багтай

NFT & Marketplace

Та уран бүтээл, дахин давтагдашгүй санаагаа дижитал хэлбэрт шилжүүлэн цахим орчинд найдвартай хадгалахыг хүсдэг үү?

Octagon Marketplace-ийн онцлог тал: 👇

  • Дотооддоо Whitepаper ашиглалгүй 100% өөрсдөө хөгжүүлсэн анхны NFT Зах

  • UI & UX дизайнеруудын ур дүйгээр мэргэжлийн өнгө төрхийг шингээсэн

  • Opensea дээр NFT-ийгээ гаргах боломжтой

  • Уран бүтээлээ үнэнч хэрэглэгчдэдээ түгээх, борлуулах боломжтой

  • Цогц экосистем тул ирээдүйд үнэ цэн нь өснө

Бид таны хувийн болон таны бизнесийн талаарх мэдээллийг нийт 50000 хүнд Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

Сансрын хөлгийн ноён оргил SpaceX 🚀

Сансрын хөлөг, хиймэл дагуул, сансрын нисгэгч зэрэг одон орон судлал болон инженерчлэлийн салбарын томоохон тоглогчийн нэг бол яахын аргагүй SpaceX билээ. Тэгвэл SpaceX тус салбарын ноён оргил болж буй юм.

  • 2023 оны эхний хагас гэхэд АНУ-ын зүгээс задгай сансарт хөөргөсөн пуужингийн 88%-ийг SpaceX дангаар хөөргөжээ. 2022 онд уг тоо 66% байжээ.

  • Энэ 2023 онд тэд нийт 64 сансрын хөлөг хөөргөөд байгаа ба нэмэлтээр 100 сансрын хөлөг хөөргөх төлөвлөгөөтэй гэнэ.

Хөөрч байна 🛩

Сүүлийн жилүүдэд хиймэл дагуулын арилжааны хэрэглээ болон Засгийн газрын хиймэл дагуул хөөргөх сонирхолд тулгуурлан SpaceX цөөнгүй ниймэл дагуулыг задгай сансар хөөргөөд байгаа юм. Гэвч өнгөрсөн 7 хоногт болсон Дэлхийн Хиймэл Дагуулын Бизнесийн Бага Хурал (World Satellite Business Week conference)-ын үеэр Лазардын гүйцэтгэх захирал Викрам Нидамалури “SpaceX салбарыг дангаар бүрдүүлэх болон пуужин хөөргөх зах зээлд ганцаар ноёрхох нь эрүүл бус, шударга өрсөлдөөн биш” хэмээн мэдэгджээ.

SpaceX нь олон улсын сансрын станц руу зорчигч илгээх, илгээх илгээхдээ НАСА зэрэг олон улсын томоохон байгууллагуудын тусламжгүй зорчигч илгээх, задгай сансрын гол гүүр болох хүсэлтэй билээ. Гэтэл тэд Starlink буюу нам дор тойрог замд хиймэл дагуулын сүлжээг хөгжүүлэх зорилгоо түр хойш тавиад байгаа юм.

SpaceX одоо л гол мөн чанар болон хэтийн зорилгоо хөрөнгө оруулагчдад болон задгай сансар сонирхогчдод дэлгэрэнгүй болгох шаардлагатай үе ирж буй бололтой…

🛢: Газрын тос = Уур амьсгалын өөрчлөлт

Дэлхийд хамгийн том гэгдэх нефтийн компаниудын нэг болох ExxonMobil-ын хувьд халуухан өдрүүд өрнөж байгаа бололтой. 2006 онд Exxon уур амьсгалын өөрчлөлтөд чулуужсан түлшний нөлөөллийг анх удаа хүлээн зөвшөөрсөн боловч WSJ-ийн шинжээчид тухайн үед гарч байсан мэдээлэл бодит байдлаас зөрж байгааг мэдэгдлээ.

  • Ирэх 10 жилийн хугацаанд тус компанийн захирлууд уур амьсгалын өөрчлөлтийг багасгах арга замыг стратегийн түвшинд боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газар хоорондын зөвлөлд нөлөөлөх гэж оролдсон хэмээн WSJ-с мэдэгдлээ.

  • Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой судалгааны санхүүжүүлэлтийг зогсоохыг олон нийтэд худал амлаж байна гэж үзжээ.

Мөн WSJ-ийн оны эхээр хийсэн судалгаагаар Exxon-ийн эрдэмтэд “Дэлхийн дулаарлыг чадварлагаар урьдчилан таамагласан” гэж олон нийтэд мэдээлээд байгаа нь сонирхолтой. (1981 оноос хойш муугаар нөлөөлж буйгаа мэдэж байсан хэрнээ юу ч хийгээгүй төдийгүй WSJ-ээс мэдэгдэл хийхэд Exxon-ийн эрдэмтэд “Бидний таамаглал зөв байсан гэж гэмшихгүй” хэмээн “пээдэлзсэн” гэсэн утгатай юм)

2022 онд Exxon 55 тэрбум ам.долларын ашигтай ажилласан ба 22.7 тэрбум ам.долларыг 2027 он хүртэлх хайгуулын зардал болон хөрөнгө оруулалтад зарцуулаад байгаа юм. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зардал болоод ашигт малтмалаас үүдэх хорт утааг бууруулах зардалд 15 тэрбум ам.долларыг төсөвлөсөн хэдий ч сэргээгдэх эрчим хүч ашиглах сонирхолгүй бололтой.

Яагаад сэргээгдэх эрчим хүч ашиглах сонирхолгүй байгааг судалбал “Өгөөж бага буюу компанид ашиггүй” гэж үзжээ.

Бух зах зээл эргэн ирсэн үү? 🐂

Крипто зах зээл сүүлийн саруудад тасралтгүй унаж хөрөнгө оруулагчдын санааг ихээхэн зовоосон билээ. Тэгвэл Крипто зах зээл шинжээч Jason Pizzino Крипто зун дөхөж байж болзошгүйг мэдэгдлээ.

Түүний YouTube анализ бичлэгт дурдсанаар Крипто зах зээл боломжит дэмжлэгийн бүсүүдэд ирсэн болон өмнө жилүүдийн өсөлтийн өмнөх үетэй адил зураглал үзүүлсэн байгааг мэдээллээ.

Мөн түүний мэдээлж буйгаар хөрөнгө оруулагчид уг дэмжлэгийн бүсийг анзаарсан тул Бух зах зээлийн эхлэл байж болзошгүй хэмээн дүгнэсэн юм.

Гэхдээ…

Крипто зун эхлэхийн өмнө зах зээлийн ноён оргил болох Биткойн маань өсөх шаардлагатай билээ. Тэгвэл Jason-ы үзэж буйгаар Биткойны ханш $28,500-аас дээш хаагдсан тохиолдолд үргэлжлэн өсөх бүрэн боломжтой хэмээжээ. Уг ханшийг сүүлийн 6 сарын хугацаанд эвдэж чадалгүй, доогуур ханшаар арилжаалагдаж байгаа.

Крипто зах зээл сүүлийн жилүүдэд Засгийн газрын мэдээтэй ихээхэн холбогдож ирсэн. Тэгвэл Jason-ы дүгнэлтээр ойрын саруудын FOMC мэдээ эерэг гарч зах зээлийг хөдлөхөд дэмжлэг болохуйц алхмыг Засгийн газраас хийх шаардлагатай гэж дүгнээд байгаа ба дараагийн FOMC мэдээ хүртэл Биткойн $25,000 - $27,000 ханшаар арилжаалагдах боломжтой хэмээн үзээд байна.