• Octagon.mn
  • Posts
  • Бодлогын хүү ахин нэмэгдэнэ

Бодлогын хүү ахин нэмэгдэнэ

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞😍 За чихэр шоколадаар хэр их булуулав даа? Хөлөө эргэтэл дэлгүүр хэсэж сэтгэл гаргасан эрчүүдийгээ удахгүй болох ганц баяраар нь баярлуулахаа бүү мартаарай🌷

Шинэ дугаараа уншаад өнөөдрийг эрч хүчтэй эхлүүлцгээе😁

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байх нь мөнгөө дураараа хэвлээд түүнийхээ төлбөрөө бусдаар төлүүлж болдог давуу талтай. Хэрвээ та тэр төлбөрийг нь төлмөөргүй байвал үргэлжлүүлэн уншина уу.📜

Маркетийн талаар хураангуй:

ХНС-гийн дарга Пауэлл хүмүүсийн бодож байгаагаас ч өндөр хэмжээгээр бодлогын хүүг нэмнэ гэдгээ өнгөрсөн Мягмар гарагт илэрхийлсэн.📢 Өмнөх удаад бодлогын хүүг хамгийн ихдээ 5%-д хүргэнэ гэж таамаглаж байсан бол одоо 5.5% хүртэл өсөх магадлалтай боллоо.🤨📈

Өнөөдөр гарах ажлын байрны тайлан болон ирэх 7 хоногт гарах ХҮИ болон ҮҮИ-ээс олон зүйл шалтгаална.😉

Тиймээс та календарь дээрээ дараах өдрүүдийг тэмдэглээрэй:📍

03-14-ний Мягмар гараг: АНУ-ын Хэрэглээний үнийн индекс

03-15-ны Лхагва гараг: АНУ-ын Үйлдвэрлэгчийн үнийн индекс

03-22-ны Лхагва гараг: ХНС-гийн Бодлогын хүүгийн талаар хуралдана

Бодлогын хүү өссөөр байх хандлагатай байгаа бөгөөд хэсэгтээ өндөр хэвээр байж магадгүй.🙄 Энэ онд бодлогын хүүг буурах магадлал бага байна.📉

АНУ-д энэ 7 хоногт юу болох талаар мэдээлж байна📢

1. Эдийн засаг: Бүтээгдэхүүний үнэ өссөн хэдий ч олон хүн ажлын байраа хадгалсаар байгаа тул бодлогын хүүг ахин нэмэх шаардлагатай байж магадгүй гэж ХНС үзэв.🧐 Энэ нь эдийн засаг, хөрөнгийн зах зээлийг тогтворгүй болгож байна.💢

2. Хувьцаа: ХНС-гийн дарга хүмүүсийн бодож байснаас ч илүү хэмжээгээр хүүгээ өсгөж магадгүй гэж хэлснээс хойш хөрөнгийн зах зээл унав. 📉Эдийн засагт санаа зовоход хүргэв. Өнөөдөр (Баасан гараг) хэр олон хүн ажилтай байгааг харуулах ажлын байрны тайлан гарна. 📜Энэ тайлан бодлогын хүүг хэр хэмжээгээр нэмэхийг шийдэх гол хүчин зүйл болно.

3. Критпо: Дээрх мэдээллээс хамаарч крипто зах зээл давхар тогтворгүйжив.💢 Binance Voyager-г худалдан авч байхад Coinbase техникийн асуудалтай байгаа зэрэг мэдээтэй 7 хоног өндөрлөж байна.🙄

4. Үл хөдлөх хөрөнгө: Зээлийн хүү бага зэрэг өссөн хэдий ч орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн иргэдийн тоо нэмэгдсээр байна. 📈Энэ нь сайн мэдээ хэдий ч бодлогын хүүг ахиад нэмбэл зээл авахад илүү үнэтэй болох талаар ХНС-гийн дарга хэлэв. 📢Өнөөдөр гарах ажлын байрны тайланг тэсэн ядан хүлээж байна.🤗

Энэ долоо хоногт онцлох крипто мэдээ:

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөнгө босгохын тулд крипто валютаас татвар авах аргыг өөрчлөх саналтай байна.😁

Энэ маш сайн мэдээ. Яагаад гэвэл Засгийн газар крипто салбарыг хуулиар зохицуулахыг оролдож байгааг баталж байгаа юм.✔

Крипто валютад хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс шинэ хууль дүрмийг мөрдөж, хэрхэн хууль эрх зүйн асуудалд орохгүй байх талаар үндсэн ойлголттой болно. 🧐

Энэ нь крипто салбарыг өсгөж, хүн бүрд илүү хүртээмжтэй болгох нэг нааштай арга хэмжээ юм. 🤩

Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.