NFT халдлага ⚠

Өглөөний мэнд! Наадмын амралт дуусч ажлын өдрүүд эхэлжээ. Амралтын өдрүүдэд дийлэнх нутгаар нарлаг сайхан өдрүүд болж өрнөлөө. Нарлаг дулаан өдрүүд одоо ч мөн үргэлжлэх хандлагатай байгаа тул нарны шилээ бүү мартаарай 😎

1 өдрийн ханшийн өөрчлөлт*

Meta AI 🤖

Meta-с гаргаад буй энэ 7 хоногт мэндэлсэн “LLaMa 2” хиймэл оюун ухааны шинэ хувилбарыг танилцуулж байна. 🆕🤖

Уг хиймэл оюун ухаан нь Chat-GPT 3.5 үзүүлэлттэй дүйцэхүйц байгаа юм.

“Microsoft Inspire” арга хэмжээн дээр мэдээлснээр Microsoft (NASDAQ: MSFT) компанийн Windows болон Azure дээр хамтран ажиллах төдийгүй хөгжүүлэлтийн тал даар ихээхэн үүрэг үзүүлж байгаа гэнэ.

Тэгвэл дан ганц Microsoft-р зогсохгүй богино дамжуулагч болон утасгүй сүлжээ хөгжүүлэгч Qualcomm (NASDAQ: QCOM)-тай хамтарч гар утас болон зөөврийн компьютерт хиймэл оюун ухааны үйлчилгээг шигтгэж өгөх гэнэ.

Ийнхүү богино дамжуулагч үйлдвэрлэгч томоохон компанитай хамтарсны үр дүнд ирэх 2024 он гэхэд хиймэл оюун ухаанаа үүлэн сервергүйгээр ажиллах боломжийг нэвтрүүлнэ гэж ам гараад авлаа.

Meta (NASDAQ: META)-н зүгээс мэдээлж буйгаар LLaMa 2 хувилбар нь өмнөх загвар буюу LLaMa-с үнэн зөв хариултын хувьд 40%-иар илүү сайжирсан гэж дүгнээд бизнес хөгжүүлэлт, гарааны бизнес эрхлэгчид болон судлаачид илүүтэйгээр ашиглах нь зүйтэйг тодотголоо.

Эцэст нь, Meta компани шинэ бүтээгдэхүүнээр бөмбөгдсөн жил болж өрнөж байна. Хэдий жижиг шинэчлэл мэт боловч Meta өөрсдийн “verified badge” буюу албан ёсны тэмдэгтийг Twitter-тэй адил сарын хураамжид суурилсан хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа ба хэнбугай ч ашиглах эрхтэй гэнэ шүү. 🧐

💵 Эдийн засгийн нөхцөл байдал: Хэвийн

Монгол улс орон даяар наадмын амралтаа авсан өдрүүдэд дэлхийн зах зээл амарсангүй. Сүүлийн өдрүүдэд томоохон компаниуд болон АНУ дахь эдийн засгийн тайлангууд гарсныг та бүхэндээ тойм хүргэе. 👇

  1. Банкны орлого: АНУ-ын хамгийн том 2 банкны санхүүгийн тайланг харвал “Ямар хямрал?” гэмээр ганц хариулт байна…

    JPMorgan 2023 оны эхний хагаст орлого 34%-иар өсөж чанаргүй зээлийн хэмжээ харьцангуй багассан гэх тайлантай байхад “Bank of America” түүхэнд байсан хамгийн өндөр ашигтай ажилласан жилийн хагас болж өнгөрсөн гэв.

  2. Жижиглэнгийн зардал: Өнгөрсөн 6-р сарын тайлангаас үзвэл АНУ дахь жижиглэнгийн зардал 5-р сараасаа 0.2%-иар өссөн хэдий ч иргэдийн худалдан авах чадамж буураагүй буюу хэвийн гэх тодотголтой хэвээр байна.

  3. Зөв замнал: Энэ 7 хоногийн Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны тайлагнаснаар АНУ-д эдийн засгийн хямрал болох магадлал 25%-иас 20% болж буурсан гэх. Gordon Haskett судалгааны хүрээлэнгийн тайлбарлаж буйгаар “Инфляцийн түвшин эдийн засагтай уяалдаж тогтвортой байгаа нь сайн зүйл” гэснийг бодвол “энх цаг” ирж байгаа бололтой.

NFT халдлага ⚠

Крипто зах зээл өсөн дэвших энэ үед халдлагад өртөх магадлал ч тэр хэрээр өсөж байна. Тэр тусмаа өндөр зэрэглэлийн халдлага үйлдэгч бус энгийн сонирхогч ч халдлага хийх аргаа олсон нь “аймшигтай”.

Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт “The Block” сайтад нийтлэгдсэн мэдээллээр Twitter компани Discord хаяг дээр залуу, мэдлэггүй крипто хөрөнгө оруулагчдыг бай болгон халдлага үйлдэх нь элбэг байгаа гэв.

Тэгвэл яг яаж халдлага үйлдэж байна вэ?

Ethereum сүлжээнд үйл ажиллагаа явуулдаг Orbiter Finance-н сэтгүүлч болж дүр эсгэн NFT Airdrop-т оролцох урилга илгээн хулгай хийдэг болохыг тогтоогоод байна.

Уг халдлагын уршигт нийт $1 сая ам.долларын хохирол учраад байгаа ба халдлага үйлдэгчэд 18-аас доош насныхан байгаа нь хачирхалтай.

Тиймээс та бүхэн минь өөрийн өмч хөрөнгөдөө эзэн байхыг хүсье! ⚠

Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.