S&P 500 ба 2023 🤝

Өглөөний мэнд! Аадар бороо маань өнөөөдөр хүртэл орох төлөвтэй байгаа тул өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалаарай!

1 өдрийн ханшийн өөрчлөлт*

Виртаул Юанийн гүйлгээ $250 тэрбум ам.долларт хүрлээ 📈🚀

Хятадын Төв банкаар баталгаажсан виртаул юанийн гүйлгээ өнгөрсөн 18 сарын хугацаанд $250 тэрбум ам.долларт хүрчээ.

Сингапур улсад болсон хурлын үеэр Хятадын Төв банкны захирал И Ган (Yi Gang)-ы мэдээлж буйгаар 6-р сарын сүүл гэхэд 1.8 их наяд юанийн гүйлгээ хийсэн гэж мэдээлсэн нь өнөөгийн ханшаар $250 тэрбум ам.доллар юм.

Өнгөрсөн оны 1-р сараас эхэлж гүйлгээнд нэвтэрсэн виртаул юанийн нийт 120 сая хэтэвчнээс 950 сая удаагийн гүйлгээ хийгдсэний дундаж дүн $260 гэх судалгаа гарчээ.

Мөн 6-р сарын сүүл үеэр авч үзвэл нийлүүлэлтэд 16.5 тэрбум виртаул юань байгаа ба энэ нь Хятад улсын нийт мөнгөний нийлүүлэлтийн 0.16%-тай тэнцэж байна.

Цаашид: Хятадын Төв банк цаашид гадаад гүйлгээндээ ашиглаж эхлэх тал дээр судалж байгаа төдийгүй Хонконгт эхний ээлжинд гүйлгээнд нэвтрэх магадлал өндөр байна.

Давуу тал: БНХАУ дотооддоо виртаул юаниар дамжуулан хөрөнгийн зах зээлээс хувьцаа, бонд худалдан авах боломжийг нээсэн.

S&P 500 ба 2023 🤝

Холбооны нөөцийн сангийн мэдээлснээр энэ он гарснаар S&P 500 индексийн ханш сүүлийн 16 сарын турш тасралтгүй өссөөр байгаа нь сайшаалтай хэрэг юм.

Дүгнэвэл: 1 жилийн дотор зах зээл хэр хурдан өөрчлөгдөж болдгийг бидэнд харууллаа. 

Зах зээлд нөлөөлөхүйц тоон үзүүлэлтүүд өндөр гарч байгаа нь уг өсөлтөд нөлөөлөл үзүүлсэн нь гарцаагүй билээ.

  • 2021 оны 4-р сараас хойш анх удаа “Америк улсын Хараат бус Хөрөнгө Оруулагчдын Нийгэмлэг”-ээс гаргадаг судалгааны 50-иас дээш хувь нь “өсөлттэй” гарав

  • Мичиган Хотын Их сургуулиас гаргасан судалгаанд 2021 оны 9-р сараас хойш 2023 оны 7-р сард хамгийн өндөр үзүүлэлттэй гарлаа

  • Бидэнтэй ижил и-мэйл товхимол илгээгчдийн судалгаагаар 2023 он гарснаар “Бух зах зээл ирж буй” гэсэн хамгийн өндөр тоо гараад байна

Хүн бүрд ганц л асуулт бий

Зах зээл энэ хөдөлгөөнөө хадгалж чадах уу?

Vanguard-н хөрөнгө оруулагчдийн зан төлөв судлаачдын үзэж буйгаар “Хөрөнгө оруулагчид энэ өсөлтийг хадгалж, хөрөнгө оруулалтаа хийх хэмжээг ихэсгэх хандлага илүү байна” гэх мэдээлэл гаргалаа.

  • Vanguard-с гаргасан судалгаагаар хөрөнгө оруулагчид S&P 500-ийн дараагийн 12 сарын өгөөж 5.5% байна гэх хүлээлт байгаа юм

  • Goldman-н хамтрагч John Flood-н үзэж байгаагаар S&P 500 энэ оны сүүл гэхэд жилийн дээд ханшаа эвдэж өмнөх өдрийн хаалтын ханшаас 6.3%-иар илүү өснө гэнэ.

Түүнчлэн томоохон Хедж сангууд өөрсдийн хөрөнгийг технологийн салбарт хадгалах нь олширчээ. Сүүлийн 3 сард л гэхэд 60 орчим хувийн хөрөнгөө дан технологийн компаниудад хөрөнгө оруулаад буй.

Энэ нь S&P 500-г бүрдүүлэгч технологийн компаниудын өсөлт зогсоогүй гэх үзэлд хүчтэй нөлөөлж болох юм.

👌💳БНХАУ-д аяллын төлбөр тооцоо асуудалгүй боллоо

Хятад улсаар аялах гадны жуулчдад төлбөр тооцоогоо хийх тал дээр хамгийн том асуудал тулгардаг байсан.

Тус улсад гудамжны жижиг мухлагаас эхлээд Их дэлгүүр хүртэл цахимаар төлбөр тооцоо хүлээж авдаг болоод нэлээдгүй хэдэн жилийн нүүрийг үзэж, бэлэн мөнгөний хэрэглээ эрс багассан юм.

Тэгвэл гадаад иргэд, жуулчдын хувьд Wechat Pay болон Alipay-д картаа холбох боломжгүй зөвхөн Union Pay төрлийн картаар л гүйлгээ хийхийг зөвшөөрдөг байсан цаг ард хоцорлоо.

Аялал жуучлалыг илүү хөгжүүлэх зорилгоор жуулчдын олон улсыгн картыг Wechat Pay болон Alipay платформд бүртгүүлж өдрийн 6000 юанийн гүйлгээ хийх боломжийг олгожээ.

Гадаад карт холбосон хаягаар хийгдэж буй гүйлгээ бүрээс 3%-ийн шимтгэл гээд өдрийн шимтгэлийн дээд хязгаар 200 юань хэмээн тогтоосон нь асуудал хэвээр байна.