- Octagon.mn
- Posts
- McDonald’s хиймэл оюун ухааныг ашиглана 🤖
McDonald’s хиймэл оюун ухааныг ашиглана 🤖
ТА мэдсэн үү?… 🫣
Койн & Токен & Smart Contract & Exchange
Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу?
Octagon Exchange-ийн давуу тал: 👇
Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрлөө авсан
Дотоодын 1, гадны 5 койн болон токен амжилттай арилжаалж байгаа
Мэргэжлийн баг хамт олон тасралтгүй хөгжүүлэлт хийдэг
Блокчэйн сүлжээнд мэргэшсэн Backend инженертэй
Хамтран ажиллах туршлагатай удирдлагын багтай
NFT & Marketplace
Та уран бүтээл, дахин давтагдашгүй санаагаа дижитал хэлбэрт шилжүүлэн цахим орчинд найдвартай хадгалахыг хүсдэг үү?
Octagon Marketplace-ийн онцлог тал: 👇
Дотооддоо Whitepаper ашиглалгүй 100% өөрсдөө хөгжүүлсэн анхны NFT Зах
UI & UX дизайнеруудын ур дүйгээр мэргэжлийн өнгө төрхийг шингээсэн
Opensea дээр NFT-ийгээ гаргах боломжтой
Уран бүтээлээ үнэнч хэрэглэгчдэдээ түгээх, борлуулах боломжтой
Цогц экосистем тул ирээдүйд үнэ цэн нь өснө
Бид таны хувийн болон таны бизнесийн талаарх мэдээллийг нийт 50000 хүнд Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.
Өсөх үү? Унах уу? 🤔
Крипто валютуудын хувьд өнгөрсөн 8 дугаар сараас хойш ханшийн тодорхойгүй хэлбэлзэж байна.
Энэ 7 хоногийн Лхагва гарагт Хэрэглээний үнийн индекс буюу инфляцын түвшин 3.7%-тай гарсан нь Аж үйлдвэрлэлийн яамны 3.6% гэсэн хүлээлттэй бараг таарчхав.
Инфляцын хувьд өнгөрсөн зунаас эхлээд сар бүр 0.2%-иар өссөн нь 8 сард шатахууны үнэ тэнгэрт хадахад нөлөөлөв.
Биткойны нэг өдрийн хэлбэлзэл дунджаар $1,600 байгаа бөгөөд ханшийн хэлбэлзлийн дундаж дүн 0.5% юм.
Үүнээс харвал инфляц тогтворжих болоогүй төдийгүй ХНС-ийн мэдээг хөрөнгө оруулагч нар хүлээж байгаа юм.
ХНС инфляцыг 2%-д барих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь том зургаар харвал улирлаас улирал хооронд унаж байгаа хэдий ч сар бүрийн тайлангаар өсөлттэй гарчээ.
8 дугаар сард уналттай байсан Биткойн болон бусад крипто валют зах зээлд түлхэлт өгөхүйц томоохон эерэг мэдээ хүлээж байна.
McDonald’s хиймэл оюун ухааныг ашиглана 🤖
АНУ-ын түргэн хоолны сүлжээний манай улсаас ялгарах томоохон нэг ялгаа нь өөртөө үйлчлэх ундааны автомат машинаас хүссэн хэмжээгээрээ ундаа авах боломжтой байдаг. Тэгвэл McDonald’s компани ирэх 2032 он гэхэд ийм төрлийн машиныг бүрэн халах төлөвлөгөөтэй байна.
Энэ шийдвэр нь сууж хооллох бус өөртөө үйлчлэх, онлайн захиалга болон автомашинтай үйлчлүүлэх хэсэгт шилжих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Энэ онд гарсан судалгаагаар цар тахлаас үүдэн McDonald’s-д үйлчлүүлэгчдийн захиалгын суваг 40% нь онлайнаар хийгдэж байгаа ба 2020 онд 20%-тай байжээ.
Дан ганц McDonald’s ч бус Chipotle, Taco Bell, Starbucks зэрэг хоолны томоохон сүлжээ газрууд нэгдэж эхлээд байгаа ба хэтийн зорилго ижил гэнэ.
Хиймэл оюун ухаан: Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх шийдэл нь хиймэл оюун ухаан бөгөөд McDonald’s өнгөрсөн 2021 оноос автомашинтай үйлчлүүлж буй хэрэглэгчдийн дунд хиймэл оюун ухааныг нэвтрүүлээд эхэлжээ. Тун удахгүй хоолны сүлжээ газруудад робот зөөгч болон хиймэл оюун ухаанаар ажиллах угтагчийн орон тоо нэмэгдэх сурагтай.
АНУ-ын дундаж орлоготой өрхүүдийн нийт хөрөнгийн хэмжээ $154 их наядад хүрлээ 💥
Доорх графикаас харахад АНУ-ын дундаж орлоготой нийт өрхийн хөрөнгө болон ашгийн бус байгууллагуудын хөрөнгө эдийн засаг уналттай байх үеийг үл ажран өсөлттэй гарсан нь гайхалтай юм.
Товчхон хэлбэл “Эдийн засаг өсөж байна”.
Учир нь АНУ-ын өрхийн хөрөнгийн нийт дүн $154.3 их наядад хүрч эхний улирлаас 3.6%-иар өслөө. Тэгвэл хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулсан дундаж давхаргын өрхийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2.6 их наяд ам.доллароор нэмэгдэж 5.5 их наяд ам.долларт хүрсэн байна.
Үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ мөн адил 2.5 их наяд ам.доллароор өссөн байна.
Гэхдээ Bloomberg-ээс гаргасан судалгаагаар 2024 оны эхэн үе гэхэд АНУ-ын хэрэглээний түвшин удаашрах төлөвтэй гэнэ. Bloomberg-ийн судлаач Anna Wong-ын мэдээлж буйгаар тогтворгүй хэрэглээ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг хэлжээ.
“Нөгөө” талд экспертүүд өөдрөг хэвээр. Өнгөрсөн 7 хоногт Goldman-ын шинжээчид эдийн засгийн хямрал болох магадлалыг 15% хэмээн таамагласан бол Төрийн сангийн нарийн бичгийн дарга Janet Yellen эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун байгаа ба өсөлт ирэх нь ойлгомжтой гэсэн байр суурьтай байгаа гэнэ.
Инфляц ба криптовалютын ханш харилцан хамааралтай хэлбэлздэг
Инфляцын хувьд өнгөрсөн зунаас эхлээд сар бүр 0.2%-иар өссөн нь 8 сард шатахууны үнэ тэнгэрт хадахад нөлөөлөв.
Биткойны нэг өдрийн хэлбэлзэл дунджаар $1,600 байгаа бөгөөд ханшийн хэлбэлзлийн дундаж дүн 0.5% юм.