- Octagon.mn
- Posts
- Ам.долларын ханш хэрхэн тогтдог вэ? 💵
Ам.долларын ханш хэрхэн тогтдог вэ? 💵
Өглөөний мэнд! Энэ долоо хоног нар шараад л халуун өдрүүд өрнөж байна даа. Нарны тосоо түрхээд, нимгэн хувцсаа өмсөөд их хотоо чимээрэй! ⛱☀
1 өдрийн ханшийн өөрчлөлт*
Binance-н ээлж 😥
АНУ-ын СЗХ крипто зах зээлийн хамгийн том бирж болох Binance-г шүүхэд өглөө. 👇
Дан ганц Binance ч биш Coinbase-г хүртэл хамраганд нь шүүхэд дуудсан талаар мэдэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншина уу.
Эх сурвалж: Reuters
Эхлээд Coinbase ⚖
СЗХ Coinbase (NASDAQ: COIN)-г крипто биржийн үйл ажиллагаа явуулах бүртгэлийн эрхгүй гэх үндэслэлээр шүүхэд дуудаад байна. Coinbase-н зүгээс “Энэ олон жилийн турш үйл ажиллагаа явуулах хугацаанд нэг ч удаа шалгаагүй байх боломжгүй. Ямар ч баримт нотолгоогүй хэрэг. Бид чадах бүхнээрээ хуулийн байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн” гэсэн хариу өгөөд байна.
Тэгээд Binance ⏭
Харин Binance-г хэрэглэгчдийн хөрөнгийг буруу замаар захиран зарцуулсан, биржийн идэвхийг хуурамчаар мэдээлсэн гэх үндэслэлээр шүүхэд дуудаад буй. Binance биржийн зүгээс мөн адил үндэслэлгүй хэрэг, хуулийн байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн хэмээх мэдэгдээд байна.
Уг мэдээнээс үүдэн крипто зах зээлээс гадна хөрөнгийн зах зээл уналт үзүүлээд байсан. NASDAQ дээр нээлттэй арилжаалагддаг Coinbase компанийн хувьцаа гэхэд л 13.4% уналт үзүүлээд байсан бол крипто зах зээл ч мөн адил 5.1-5.5%-ийн уналттай арилжаалагдлаа…
Эцэст нь… Шинжээчид төвлөрсөн биржүүдээс өөрсдийн хөрөнгийг татан авах зөвлөмжийг олон нийтэд хүргээд эхэлсэн. Учир нь энэ төрлийн бирж шаардлагатай гэж үзсэн үедээ хэрэглэгчдийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдаг. DYOR 🚀
Ам.долларын ханш хэрхэн тогтдог вэ? 💵
2022 онд долларын ханш инфляци ба бодлогын хүүгийн буруу зохицуулалтаас үүдэн сүүлийн 20 жилд байгаагүй өсөлтийг үзүүлсэн. Түүний дараагаар ам.доллар дэлхийн нөөц валют болсон нь ам.долларын эрэлтийг нэмэгдүүлээд зогсохгүй бодлогын хүүгийн түвшинг нэмсэн явдал байлаа. Гэхдээ хүчтэй байсан ам.долларын ханш унаж эхэлсэн хэдий ч нөлөө бүхий том валютуудтай харьцах харьцаа алдагдалгүй арилжаалагдсаар байгаа нь сайшаалтай юм.
Хэрхэн тогтдог вэ? 🤔
Зах зээл дээр олон нийтэд нээлттэй арилжаалагдаж буй бүх зүйл эрэлт нийлүүлэлтээс шууд хамааралтай байдаг хэдий ч эдийн засгийн болоод бусад хүчин зүйл нөлөөлөл үзүүлдэг. Үүнд: 👇
Инфляци: АНУ-ын инфляци ам.долларын ханшийг шууд өсгөдөг.
Бодлогын хүү: Бодлогын өндөр хүү нь ам.доллараар хөрөнгө оруулагчдад өндөр хүүг олгодог
Аюулгүйн статус: Хөрөнгө оруулагчид баавгай зах зээлийн үеэр хөрөнгөө ам.доллар руу хөрвүүлдэг
Эдийн засгийн өсөлт: Түүхээр нь харвал, АНУ-ын эдийн засаг тогтвортой өсөлтийг үзүүлдэг
АНУ-ын инфляци өндөр байх үед бодлогын хүүг хүчээр бууруулдаг. Аюулгүйн статус буурахын хэрээр эдийн засгийн өсөлт буурах магадлалтай. Хэрэв буурвал инфляци өснө гэх мэт дээрх 4 зүйл хоорондоо шууд хамааралтай байдаг. Тиймээс эрэлт нийлүүлэлтээс гаднах хүчин зүйлс мөн адил чухал гэсэн үг.
Товчилбол
Энгийнээр тайлбарлавал, ам.долларын ханш хэдий чинээ чанга байна төдий чинээ бусад улсын эдийн засгийн өсөлт саармаг байдаг. АНУ-ын импортын үнэ өсөхийн хэрээр бусад улсын инфляци өндөр гарах магадлал нэмэгдэнэ. Дэлхий нийтийн хэмжээнд 50%-ийн худалдаа наймаа ам.доллароор хийгдэж байгаа үед ханш чангарах нь бусад улсын валютын ханшид хамааралтай болно гэсэн үг. Эдгээрийг тогтвортой барьж, зөв удирдах нь Засгийн газар болон Холбооны Нөөцийн Сан гэх томоохон байгууллагуудын гол үүрэг хариуцлага юм.
Ирээдүйд чиглэж буй хиймэл оюун ухаан
Midjourney, DALL E тэргүүтэй хиймэл оюун ухаан нь энгийн нэгэн санааг бүтэн зураг болгох хүчин чадал бүхий технологи билээ. Одоогийн шинэчлэлээрээ зураг хэлбэрийн өгөгдөл дээрх шаардлагыг биелүүлж гүйцэтгэх чадвартай ч болжээ. Adobe (NASDAQ: ADBE) энэ технологийг хэрэглээнд нэвтрүүлээд эхэлсэн билээ.
Хиймэл оюун ухааны онцлог ба бүтээгдэхүүн 🤖💸
Энэ оны 3 дугаар сард Adobe компани хиймэл оюун ухаанд суурилсан “Firefly” гэх бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулаад байсан ба өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 200 сая зургийг хиймэл оюун ухааны тусламжтай бүтээжээ.
Гэтэл, хиймэл оюун ухаан нь өмнөх өгөгдөл дээр шинжилгээ хийж дараагийн үр дүнг гаргадаг хөгжүүлэлт урлагийн салбарт тулгамдсан асуудал болоод байна
Харин Adobe, зохиогчийн эрхтэй хөгжүүлэлтийн оронд зохиогчийн эрхгүй, нийтийн хэрэглээнд зориулсан зураг дүрс дээр шинжилгээ хийж, хөгжүүлэлтийн аргаа хурдасгажээ.
Adobe компани нь тус салбарын хэр хурдацтай хөгжиж байгааг анзаарсан тул хиймэл оюун ухаан дээр суурилсан хэд хэдэн бүтээгдэхүүн гаргах хүсэлтэй байгааг гүйцэтгэх захирал нь мэдээллээ.
Үргэлж инновацилаг
2013 онд Adobe өөрсдийн бүтээгдэхүүнийг сарын хураамж бүхий схемд шилжүүлсэн нь хувьцааны ханшийг нийт 800% өсгөсөн түүхтэй. Дан ганц сарын хураамжийн системд шилжихэд энэ их өсөлтийг авчирч чадсан гэж үзвэл Firefly-н хөгжүүлэлт, боломж болоод чадварыг дэлхий нийтийн хэрэглээнд нэвтрүүлбэл ямар их үр өгөөж өгөх нь оньсого мэт. 💥
Сайны хажуугаар саар 😔
Өнгөрсөн жил, Adobe компани UX, UI дизайны start-up болох Figma-г $20B-оор худалдаж авахаа зарлаад байв
Гэтэл АНУ-ын Хууль Зүйн Яамнаас тус гэрээг цуцлахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргахаа төлөвлөж байгаа гэх мэдээллээр тус хэлцэл цуцлагдсан юм.
Figma-тай, Figma-гүй хиймэл оюун ухаан бидний төсөөлдөг ертөнцийг бий болгоход туслалцаа үзүүлэх нь гарцаагүй болов уу…🤔
Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.