• Octagon.mn
  • Posts
  • Биткойныг яг хэн нь зохиосон бэ?

Биткойныг яг хэн нь зохиосон бэ?

Шинэхэн өглөөний мэнд ээ! 🌞Өнөөдөр -18 хэм хүйтэн.🥶 Монгол тооллоор идэр ес эхэлж хүйтний эрч эрс чангарах нь ээ. Ханиад томууны үед халуун дулаан хоол, цай сайн ууж дархлаагаа дэмжээрэй.☕🥘

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 38 секундийг зарцуулна⌛

Хураангуй:📝

  • Binance мөнгө угаасан нь тогтоогдлоо

  • Binance Voyager-г худалдаж авахаар болов

  • Uniswap дээр банкны гүйлгээгээр крипто авах боломжтой боллоо

  • Сатоши Накамотогийн жинхэнэ нэр нь Paul Le Roux байж магадгүй

  • Доналд Трамп NFT цуглуулгаа гаргасан нь удалгүй зарагдаж дуусав

  • Epic Games 520 сая ам.доллароор торгуулав

Маркетийн талаар бодол:

2023 онд биднийг юу хүлээж байгаа вэ?

Холбооны Нөөцийн банкны тэргүүн Jerome Powell л зөвхөн юу хүлээж байгааг мэднэ. Гэхдээ тэр яг “Өндөр бодлогын хүү” гэж хэлээгүй хэдий ч Хэрэглээний үнийн индекс(ХҮИ)-г 2% дээр авчрах зорилготой байгаа.

Энэ 12-р сард ХҮИ 7.1% байгаа тул 2023 онд бодлогын хүүг нэмэх нь тодорхой юм.

Харин сайн мэдээ гэвэл 10 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг дэлхийн хамгийн хүчирхэг байгууллагуудын нэг болох BlackRock-ын захирал Larry Fink криптовалют болон блокчэйн технологийн үнэ цэнд хувьдаа итгэж байгаа гэдгээ ярилцлага дээр илэрхийлсэн нь хөрөнгө оруулагч нарт крипто зах зээл эргэж сэргэнэ гэх итгэл найдвар жоохон ч гэсэн төрүүлжээ. Мөн тэр үнэт цаасны зах зээлийн дараагийн үе шатанд үнэт цаасыг токенжуулна гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ ойрын хугацаанд сэргэнэ гэж өөртөө итгүүлээд хэрэггүй, баавгай зах зээл дуусах болоогүй байна.

Крипто мэдээ:

Binance болон Мексикийн картель🚨

АНУ, Мексик, Европ, Австралид үйл ажиллагаа явуулдаг Метафетамин буюу "мөс", кокайн нийлүүлдэг Мексикийн зохион байгуулалттай гэмт бүлэг дэлхийн хамгийн том крипто валют бирж болох Binance-г ашиглан хууль бус орлогоо угаасан гэж АНУ-ын Хар тамхитай тэмцэх газраас явуулж буй мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.⚔

Тодруулбал, тус зохион байгуулалттай гэмт бүлэг 2020 оноос хойш Binance-г ашиглаж 15-40 сая ам.долларын хууль бус орлогыг Binance-р дамжуулсан байж болзошгүй байна.😲

Binance үүний хариуд сэжигтнүүдийг олж тогтооход тусалсан. 🧐

Яагаад? 🤨

АНУ-ын дайсан болохын хажуугаар блокчэйн технологийг олон нийтэд сурталчлахад ашиглаж байгаа бололтой.🤩 Binance-н мөрдөн байцаах албаны ахлах захирлын мэдээлснээр "Энэ бол блокчэйний ил тод байдал гэмт хэрэгтнүүдийн эсрэг ажиллаж байгаа үлгэр жишээ юм.😉 Муу залуус хийж байгаа үйлдлийнхээ ул мөрийг блокчэйн дээр үүрд үлдээж байна" гэв. 📢

Гэхдээ крипто ашиглаж мөнгө угаах, бэлэн мөнгө болон бусад хэрэгсэл ашиглаж мөнгө угаахтай харьцуулахад бол юу ч биш. Яагаад гэвэл крипто гүйлгээнд хяналт тавьж бол бэлэн мөнгөний гүйлгээнд хяналт тавих боломжгүй учраас зохион байгуулалттай гэмт бүлгүүд бэлэн мөнгө ашигласаар байх болно гэж мэргэжилтнүүд үздэг.🧐

Binance Voyager-г худалдаж авахаар боллоо💲

Binance.US компани Voyager-н хөрөнгийг 1 тэрбум ам.доллараар авахаа мэдэгдэв.💭

Voyager бол энэ оны долдугаар сард платформ дээрээ арилжаагаа зогсоосны дараахан дампуурсан крипто бирж юм. Тус компани 2021 оны эцсээр тэрбум тэрбумаар үнэлэгдэх криптотой байсан.😬💸

Binance-н худалдан авалт:

Binance Voyager-г худалдаж авч байгаа нь Voyager-н 1.7 сая хэрэглэгчдийн хувьд гайхалтай мэдээ юм.🤩🎉 Binance нь Voyager Digital-н крипто хөрөнгө болон хэрэглэгчийн хадгаламжийг давхар авах болно.👈

Uniswap x MoonPay ⚔

Төвлөрсөн бус бирж дээр банкны гүйлгээгээр крипто худалдаж авах боломжтой боллоо.🤩✏

Uniswap финтек компани MoonPay-тай хамтарч, хэрэглэгчдэдээ уламжлалт банкны системийг ашиглан крипто худалдаж авах боломжийг нээлээ.🎉

Гэхдээ энэ үйлчилгээ нь одоогоор АНУ-ын мужууд, Их Британи, Бразил, Евро төлбөрийн нэгдсэн бүсэд оршин суугаа хэрэглэгчдэд зөвхөн хамааралтай.🧐

Биткойныг хэн зохиосон юм бэ?🤨

Мартин Шкрели сүүлд хачирхалтай мэдэгдэл гаргасан. 📢Тус мэдэгдлээр бол программ хөгжүүлэгч, зохион байгуулалт гэмт бүлгийн тэргүүн Paul Le Roux бол Сатоши Накамото буюу Биткойныг зохиосон хүн гэв.🙄

Хэн батлах юм? 🤔

Шкрелигийн хэлж байгаагаар тэр биткойны хамгийн анхны гүйлгээ Paul-аас Hal Finney буюу биткойныг эрт хөгжүүлсэн хөгжүүлэгчийн хооронд болсон гэнэ. Бас түүний пасспортуудын нэгэн дээр “Солотши” гэх нэр ашигласан байдаг нь Сатоши гэдэгтэй үнэхээр ойролцоо юм.💭

Мөн Le Roux-н хуучин ажилтан Paul Le Roux-г Биткойныг зохиосон гэж бас мэдэгдсэн. Le Roux 2012 оны 9-р сард баривчлагдсан бол Сатоши Накамото 2010 оны 12-р сард хамгийн сүүлчийн нийтлэлээ оруулсан байдаг гэдгийг тооцоод үзвэл Le Roux Сатоши байж магадгүй гэх таамаг байна.😲

Одоогоор Paul Le Roux 25 жилийн хорих ялынхаа 10 дахь жилийг эдэлж байгаа.😰

NFT мэдээ:

NFT-г дахин гайхалтай болгох уу?🤩

Дональд Трамп Америкийг дахин гайхамшигтай болгож чадаагүй хэдий ч NFT-г дахин гайхамшигтай болгох гэж байна.🤩🎉

Хэрэв та мэдээгүй бол Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт NFT цуглуулгаа гаргасан.📱

Тус дижитал цуглуулга худалдаанд гарснаасаа хойш нэг өдрийн дараа буюу өнгөрсөн Баасан гарагийн эхээр зарагдаад дуусчээ.💸

115 үйлчлүүлэгч 45 NFT худалдаж авсан. 💲

Хэрэв та 45 NFT худалдаж авсан бол Трамптай оройн зоог барих эрх танд олгоно.

Хэр үнэтэй вэ? 🤨

Эдгээр NFT тус бүр 20 ETH буюу ойролцоогоор 24,000 ам.доллароор зарагдсан байна.

Метаверс мэдээ:

Epic торгууль🚨

ХХК (Холбооны худалдааны комисс) түүхэн дэх хамгийн өндөр хэмжээний торгуулиа тоглоомын аварга компани болох Epic Games-д ноогдуулав.🤨

Epic бол 3 сая орчим идэвхтэй тоглогчтой Fortnite-н үүсэн байгуулагч юм.

Холбооны зохицуулагчид Fortnite нь “Хүүхдийн онлайн нууцлалын тухай хуулийг зөрчиж, "харанхуй хэв маяг” гэж нэрлэгддэг дизайны заль мэхийг ашиглан сая сая тоглогчдыг санамсаргүй худалдан авалт хийхэд хүргэсэн" гэж мэдэгджээ.📢

Холбооны худалдааны комиссийн мэдээлснээр эдгээр тоглогчдын ихэнх нь хүүхдүүд байсан.

Тус компанид гаргасан үйлдэлд нь 520 сая ам.долларын торгууль ногдуулж байгаа бөгөөд эдгээр асуудлыг дахин гаргахгүйн тулд тоглоом доторх дэлгүүр, харилцааны арга, төлбөрийн сонголтуудыг шинэчлэхэд олон тэрбумыг зарцуулж байна.

Видео тоглоомын шинэ экосистемүүд нь бизнесийн боломжит үйлчлүүлэгчидтэй харилцах арга барилыг өөрчилж байна.

Анхаар❗❗❗Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.