• Octagon.mn
  • Posts
  • Хамгийн үнэтэй Биткойн олборлогч? 😎

Хамгийн үнэтэй Биткойн олборлогч? 😎

Өглөөний мэндээ! Налгар намар яалтчгүй иржээ. Өглөө даарах уу? өдөр халууцах уу? гэдгээ сонгоход л хамаг цаг нь явчихаж байгаа биз? 😆 гэснээс

Танд койн болон токенд Смарт контракт бичүүлж крипто биржид арилжаалах сонирхол төрж байсан уу? Тэгвэл та манай Октагоны хамт олноор өөрийн хувийн болон бизнесийн талаарх мэдээллийг 50,000 хүнд түгээх боломжийг Octagon Newsletter-ээрээ дамжуулан түгээх юм.

Хамгийн үнэтэй Биткойн олборлогч? 😎

Хамгийн өндөр өртгөөр Биткойн олборлож эхэллээ.

“Itaipu” гэх нэртэй $27 тэрбум ам.долларын үнэлгээтэй 100% сэргээгдэх эрчим хүч бүхий усан далангаар Биткойн олборлодог боллоо.

Ингэснээр ашигласан ус буюу хаягдал усаа дахин ашиглах, шаардлагатай тохиолдолд саарал ус болгон борлуулах боломжтой гэв.

Blackrock CEO: Биткойны төлөө тэмцэх цаг 🛩️

Өнөө цагийн хамгийн шилдэг сангийн менежер буюу хөрөнгө оруулалтын ноён оргил болсон Blackrock-ын гүйцэтгэх захирал Larry Fink өөрийн мэдэл дор $9000 тэрбум буюу 9 их наяд долларын хөрөнгийг хариуцаж ажилладаг билээ.

2018 онд “Биткойн бол мөнгө угаах нэг хэрэгсэл учраас Blackrock хэзээ ч Биткойнтой зууралдахгүй” гэж мэдэгдэж байсан хэдий ч одоогоор крипто хөрөнгө оруулагчидтай хамгийн ойр компани болтлоо өөрчлөгдөөд байна.

Ийнхүү “Биткойны төлөө тэмцэх цаг ирсэн” гэсэн дуу хоолойг илэрхийлээд байгаа нь хөрөнгө оруулалтын хэллэгт “Хамгийн өндөр эрсдэлтэй байсан бүтээгдэхүүн эрсдэл багатай болж буй” үзэгдлийг нэрлэж буй явдал гэнэ.

Ирж буй 2024 онд нээрээ л “крипто зун” болох гээд байна уу даа…

Apple & China 🇨🇳🫵🏻🍎👎🏻

Өнгөрсөн Лхагва гарагт Huawei брэндийн гар утас Хятад улсад Apple-ыг гүйцэж түрүүлсэн гэх мэдээлэл гарсан. Учир нь БНХАУ-д iPhone 15 гар утасны борлуулалт удаашралтай байгаа юм.

Bloomberg-ээс гаргасан судалгаагаар iPhone 15-ын борлуулалт iPhone 14-ийн борлуулалтаас 4.5%-иар бага байгаа ба Apple-ын хувьд сүүлийн 5 жилд байгаагүй хамгийн бага борлуулалттай байсан 9-р сар болж өнгөрөв.

  • Apple сүүлийн үеүүдэд гар утасны хэт халалтын асуудалтай нүүр тулаад байгаа ба Huawei брэнд тус асуудлыг бүрэн шийдвэрлэсэн учраас борлуулалт өндөр байна гэв

  • Хятадын Засгийн газар төрийн албан хаагчдаа Apple брэндийн гар утас барихыг хориглосон шийдвэр гаргасан билээ.

Хэр том асуудал вэ? 

iPhone гар утасны боруулалт муу байгаа хэдий ч Apple-ын орлого тасрахгүй. Apple сүүлийн 10 жилд байгаагүй их борлуулалтыг хураамжийн үйлчилгээ буюу Apple Music, Apple TV гэх үйлчилгээнээсээ олсон төдийгүй өнгөрсөн жилийн мөн үеийн дүнгээс 11%-иар өндөр үзүүлэлттэй байна.

Rite Aid дампуурав 🏥

АНУ-ын хамгийн томоохон эм үйлдвэрлэгч компани болох Rite Aid дампуурлаа зарлахад хүрлээ.

Өнгөрсөн Ням гарагт Rite Aid дампуурах мэдэгдлээ гаргасан төдийгүй ирэх сараас эхлэн нэрийн эмийн сангуудаа хаах төлөвлөгөөтэй байна.

Зах зээлийн үнэлгээ одоогоор $36 сая ам.доллар байгаа.

Тэгвэл…1998 онд $13 тэрбумын үнэлгээтэй байсан компани яагаад дампуурахад хүрэв?

  • Санхүү: Rite Aid нийт $3.3 тэрбумын өртэй бөгөөд хагас жилд ашиггүй ажиллаж байгаа юм.

  • Эрх зүй: Эм, эмийн бүтээгдэхүүний зах зээлд хэт их нойрны эм нийлүүлсэн гэх шалтгаанаар Rite Aid сүүлийн 3 жилийн дотор маш олон удаа хуулийн шалгалтаар ороод байгаа юм