• Octagon.mn
  • Posts
  • Биткойны ханш унах уу?

Биткойны ханш унах уу?

Энэ 7 хоногийн макро эдийн засгийн мэдээ 03/06-03/10

АНУ-д энэ 7 хоногт юу болох талаар мэдээлж байна.

Олон улсад эрх мэдэл өндөр байх нь бэлэн мөнгө дураараа хэвлэсэн төлбөрөө бусдаар төлүүлдэг давуу талтай. Хэрвээ та тэр төлбөрийг төлмөөргүй байвал үргэлжлүүлэн уншина уу.

ХНС-гийн дарга Пауэлл эдийн засгийн нөхцөл байдлын талаар энэ Мягмар, Лхагва гарагт АНУ-ын Засгийн газартай ярилцах болно. Түүний бодлогын хүүгийн талаар хэлэх үг хөрөнгө оруулагчдад чухал байх болно.

Энэ Баасан гарагт АНУ-ын ажлын байрны шинэ тайлан гарна. Хөрөнгө оруулагчид 225,000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Мөн ажилгүйдлийн түвшин 3.4%-ийн төлөвтэй байна.

Хөрөнгө оруулагчид нэг цагт ногдох цалингийн хэмжээ өсөх үү, буурах уу гэдэг дээр анхаарал хандуулж байна.

Том компаниудын орлогын тайлан

Мягмар гараг буюу өнөөдөр Crowdstrike, Лхагва гарагт Addidas, Пүрэв гарагт Bjs болон Ultra зэрэг компани энэ 7 хоногт орлогын тайлангаа гаргана.

Бондын өгөөжийн хэмжээ

Хөрөнгө оруулагчид 10 жилийн бондын өгөөжийн түвшин 4.1% давах эсэхийг анхааралтай ажиглаж байна.

Хувьцаа

S&P 500 индекс 4000-аас дээш байгаа хэдий ч хөрөнгө оруулагчид энэ түвшин дээр хэр удаан баригдахыг хүлээж байна.

Крипто

Крипто зах зээл нь Silvergate болон бусад хүчин зүйлийн дарамтад байна. Хөрөнгө оруулагчид Биткойн 20-25 мянган ам.долларын хооронд хэлбэлзсэн хэвээр үлдэх үү эсвэл өсөх үү, буурах уу гэдэг дээр анхаарлаа хандуулж байна.

Эх сурвалж: Danny Devan

Энэ долоо хоногт онцлох крипто мэдээ:

Bitcoin-ы ханш хайлах болов уу?

Bitcoin-ы 70%-ийг удирддаг бирж дампуурч байна гээд төсөөлөөд үз. 9 жилийн өмнө яг ийм үйл явдал тохиолдсон.

Татан буугдсан крипто валютын бирж болох Mt.Gox зээлдүүлэгчдэдээ энэ 3-р сарын 10-ны өдрөөс эхлэн нөхөн төлбөр олгох бөгөөд 9-р сарын 30-наар эцэслэх аж.

Тус биржийн төлөөлөгч Нобуаки Кобаяши зээлдүүлэгчдээс нөхөн төлбөрийн хэмжээг онлайнаар бүртгүүлэх ажлыг зохион байгуулсан.

Түүнчлэн тэрээр крипто бирж эсвэл кастодиан сонгох гарын авлага зэрэг нэмэлт материалыг өгчээ.

Bitstamp болон BitGo нь зээлдүүлэгчдийн нөхөн төлбөрийн журамд туслах үүрэгтэй крипто биржээр томилогдсон.

Энд сайн бас муу мэдээ байна:

Сайн мэдээ нь:  2014 онд Биткойноо алдсан хүмүүс биткойноо буцааж авна.

Муу мэдээ нь: Нөхөн төлбөрөөр авсан Биткойноо зарчихвал ханш доошоо унах эрсдэлтэй.

 Анхаар!!! Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.