- Octagon.mn
- Posts
- Крипто өвөл дөнгөж эхэлж байна
Крипто өвөл дөнгөж эхэлж байна
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞Өнөөдөр -2 хэм хүйтэн,🥶 Шөнөдөө бүр -18 хэм🌨 хүйтэн тул дув дулаахан хувцаслаж халуун бүлээн зүйл сайн ууж дархлаагаа дэмжээрэй🥶❄
Сүүлийн 3 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Та энэ дугаарт дунджаар 2 минут 56 секундийг зарцуулна⌛
Хураангуй:📝
ОХУ Хүйтэн дайны хамгаалалтын байраа ашиглалтад эргэж оруулав
Tesla 40,000 машинаа эргүүлэн татлаа
Meta 11,000 гаруй ажилчдаа цомхотголоо
Binance-ын өрсөлдөгч FTX сүйрчихэв
Microsoft-ын Activision-ын худалдан авалтыг ЕХ эсэргүүцэж байна
Маркетийн талаар бодол:
Дэлхийн төв АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Паулын хэлсэн үг хөрөнгө оруулагчид дэндүү их ач холбогдол өгөв.🤫🫢
Гэхдээ Паул юунд үндэслэж мэдэгдлээ хийдэг болохыг мэдэх үү? 🤥
Зөв хариулт: Мэдээлэл. 📝
Мэдээлэл > Үг: Эдийн засагч,хөрөнгө оруулагчид Паулын хэлсэн үгнээс илүүтэй өгөгдлийн чиг хандлагад анхаарал хандуулахыг зөвлөж байна.✅
Яагаад? Холбооны нөөцийн банк нь мэдээлэл дээр үндэслэдэг бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийн гүйцэтгэл, инфляци, хэрэглээний зардалд тулгуурлан бодлогоо боловсруулдаг гэсэн үг.🧳🧾
Товчхондоо: Үг гэхээс илүүтэй тоо баримт чухал.🔖📇
Мөн АНУ-д сонгууль болж байгаатай холбоотойгоор зах зээл хуваагдсан нь ард иргэдэд түрхэн зууртаа ээлтэй. Хоёр хуваагдсан Засгийн газар томоохон хууль тогтоомж гаргаж чаддаггүй. Хууль тогтоомж гаргах нь хөрөнгө оруулагчдын хувьд айдас төрүүлдэг нь бизнест гарах өөрчлөлт, тодорхойгүй байдал үүсгэдгийн нотолгоо юм.🚪🏚
ОХУ бүх нийтийг хамарсан дайнд бэлдэж байна
Москвагийн цагдаа нар хотоос гарч автомат буу, тэсрэх бодис ашиглах сургалтад хамрагдаж байна. 🔫💣
Оросын том хотууд хамгаалах байр бэлдэж байна. Тэр нь ихэвчлэн эмнэлэг, сургууль, орон сууцны доод давхар, хүйтэн дайны үеийн хамгаалах байрууд руу иргэдийг яаралтай үед нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажил явагдаж байна.👬👭🏻🏠🏘
ОХУ үнэхээр том зүйлд бэлдээд байна уу🤔
Машинаа буцааж авч болох уу?
Теслагийн хувьцааны үнэ өнгөрсөн Мягмар гарагт эргүүлэн татах шийдвэр гаргасны дараа унав.🚘🚖
Нүхэн болон бартаат зам дээгүүр явахдаа "Автомат жолоодлогын хүрд алдагдсан" гэх шалтгаанаар 40 гаруй мянган машиныг эргүүлэн татсан байна.😲
Энэ нь Теслагийн хувьд ердөө 1%-ийн эргүүлэн таталт байсан бөгөөд нийт эргүүлэн татсан тээврийн хэрэгслийн 97% нь аль хэдийнээ засвар шинэчлэлт хийсэн байна.✔️
Үүнээс: Хувьцааны үнэ 5% хүртэл буурлаа.📉
Их цэвэрлэгээнд марш
Өнгөрсөн Пүрэв гарагт Meta (META +4.88%) цомхотголын товчлуураа дарж их цэвэрлэгээ хийв.☎️
Нийт ажилтны 13% буюу 11000 гаруй хүн цомхотголд оров.
Яагаад?Зардал нь нэмэгдэж байна: Meta-н хэлснээр 3-р улирлын зардал өмнөх жилийнхээс 19% -иар өсч 22.1 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ.💸
Зукерберг гэрээ цэвэрлэхээс өмнө "Өнөөдөр би Метагийн түүхэнд бидний хийсэн хамгийн хэцүү өөрчлөлтүүдийн заримыг хуваалцаж байна" гэж мэдэгдсэн.☹️
Харин хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авсан бэ❓
-Баярлаад бүжиглэж байгаа.💃🏻🕺🏻🎈
Шинэ крипто хаан
Binance-н гүйцэтгэх захирал CZ нь FTX-г худалдаж авахаа болилоо. FTX-н асуудал бодож байснаас илүү гүнзгий болсон тул больчихлоо.😢
FTX-н гүйцэтгэх захирал Sam Bankman Fried дампуурлаа зарлаж нийт 650 сая ам.долларын өртэй хоцорч байгаа нь жинхэнэ аймшиг. Харамсалтай нь түүнийг хэн ч аврахгүй.🙏🏻
FTX 2022 оны 1-р улиралд гэхэд 32 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани байсан хэдий ч энэ сард ердөө 24 цагийн дотор 95%-иа алдсан. Харин Binance "туслахаар" FTX-г "олон нийтэд зарлаагүй" үнээр худалдаж авах гэж байгаад больсон нь зах зээлийг дахиад л шоконд оруулаад, хөрөнгө оруулагчдыг айлгаад авав.😰
Энэхүү "цунами" үйл явдал зөвхөн крипто зах зээлд нөлөөлөөд зогсохгүй хөрөнгийн зах зээл рүү хальж крипто бирж, зарим банкны хувьцааг хүртэл унахад хүргэлээ. Одоо Binance-тай өрсөлдөж чадах төвлөрсөн бирж үлдээгүй тул Binance-н CZ шинэ крипто хаан боллоо.👑🤴
Онцлох компаниуд
#1. Disney (DIS -13.16%)🐣
Дисней сүүлийн улиралдаа алдагдалтай ажиллаж хувьцаа нь уналаа. Disney+ стриминг үйлчилгээний өндөр зардлаас болж ашиг багассан. Дисней маркетинг, контентийн төсвөө танахаар төлөвлөж байна.🖇📌
#2. Roblox (RBLX -20.94%)📲Видео тоглоомын платформ хүлээгдэж байснаас илүү аймшигт алдагдал хүлээсний дараа хувьцаа нь огцом унасан хэдий ч өдөрт дунджаар 58.8 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон нь өмнөх оны мөн үеэс 24%-иар өссөн байна.🃏
#3. Tesla (TSLA -7.17%)🏎
Элон Маск өнгөрсөн сарын сүүлээр Твиттерийг худалдан авсныхаа дараа 3.95 тэрбум ам.долларын хэмжээний Tesla-н хувьцааг зарсан.🚖🗂
Зогс!!! 🤨
Европын холбоо Microsoft-н Activision Blizzard-н тендерт шүгэл үлээгээд зогсож байна.🗝
Яагаад?EX-н хувьд энэхүү хэлэлцээр нь тоглоомын зах зээл дэх өрсөлдөөнийг эрс бууруулж чадна гэж үзэж байна. ⚗️🔮Монополины эсрэг зохицуулагчид тендерт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна.🪤⚖️
Энэ оны 1-р сард Microsoft Tencent болон Sony-ийн эсрэг илүү сайн өрсөлдөгч болохын тулд "Call of Duty" бүтээгч Activision Blizzard-д 69 тэрбум ам.долларын санал тавьсан.💵💰
"NFT Нэвтэрхий Толь" номоос...📖
Coinbase хэтэвч
Coinbase бол хамгийн шилдэг крипто валют биржүүдийн нэг. Coinbase хэтэвч нь хамгийн түгээмэл DeFi апп юм. Анх удаа хэрэглэж үзэж байгаа хүнд ойлгомжтой, хялбар хэрэглээтэй. Токен худалдаж авах, хадгалах, мөнгө шилжүүлэх, бусад төвлөрсөн бус апп- тай харьцахад хялбар байдаг. Та өөрийнхөө Coinbase хэтэвчээ Coinbase бүртгэлтэйгээ холбож хэтэвч рүүгээ мөнгө хийх боломжтой. Ингэснээр таны хувийн түлхүүр үг таны төхөөрөмж дээр хадгалагдсан учир шаардлага гарвал сэргээх боломжтой гэсэн үг.
2. Metamask хэтэвч
Metamask нь ерөнхийдөө browser-ийн өргөтгөл болж ашиглагддаг. Интернэт browser-ээр дамжин Ethereum Dapp(Decentralized Application)-руу нэвтрэх гүүр болдог. Metamask бол энэ экосистемд хамгийн өргөнөөр дэмжигддэг хэтэвчнүүдийн нэг.
Үүнээс гадна Metamask Android болон iOs зөөврийн хувилбар гаргасан. Тиймээс та виртуал хөрөнгөө хаанаас ч хамаагүй удирдаж бас хянаж болно гэсэн үг.
Metamask нь Ethereum блокчэйн дээр хийгдсэн нэг саяас их бүртгэлтэй хэрэглэгчтэй хамгийн шилдэг хадгаламжийн бус хэтэвчнийн нэг юм.
Анхаар ❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.