- Octagon.mn
- Posts
- MetaMask хэрэглэгчдээ тагнаж байгаад баригджээ
MetaMask хэрэглэгчдээ тагнаж байгаад баригджээ
Өдөр болгон хамгийн күүл мэдээллийг авахыг хүсвэл #Follow
— Octagon.mn (@Octagon2press)
2:16 PM • Dec 19, 2022
Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -21 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -35 хэм хүртэл хүйтний эрч чангарч байгаа тул дулаан хувцсаа өмсөж дархлаагаа дэмжин ханиад томуунаас сэргийлээрэй. Дулаан явбал 1000 лан.😉
Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Энэ дугаарт та дунджаар 2 минут 36 секундийг зарцуулна⌛
Хураангуй: 📜
Хятад улс Ковидын хориогоо яагаад сулруулав?
MetaMask хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цуглуулсандаа харамсаж байна
Polygon-ы ирээдүйг 13 хүн шийдсэн үү?
SEC санамсаргүйгээр крипто олборлогчдын хувийн мэдээллийг алдлаа
DeFi болон NFT зах зээл 2022 онд хамгийн хүнд цохилт авчээ
BAYC NFT зах зээлийг сэргээх төлөвлөгөөтэй байна
Өмнөд Солонгос Сөүл хотын дижитал хуулбарыг ирэх 3 жилд бүтээнэ
Маркетийн талаар бодол:
Digital Currency Group (DCG) нь крипто салбарын том тоглогчдын нэг юм.👆 Гэхдээ одоогийн байдлаар 3 тэрбум ам.долларын өр, бэлэн мөнгөний хомсдолд орчихсон гэнэ.😪 Хэрэв DCG дампуурвал арай гэж 1 их наяд ам.долларт хүрч байгаа крипто зах зээлийн үнэлгээнд томоохон сөрөг нөлөө үзүүлнэ.🤯 Digital Currency Group нь Grayscale, CoinDesk, Genesis Trading зэрэг олонд танигдсан амжилттай крипто компанийг хамруулсан крипто валютын салбарт тэргүүлэгч хөрөнгө оруулалагч компани юм.😉 Крипто салбарын энэ том тоглогчийг алдах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүргэж, улмаар зах зээлийн үнэ цэнийг улам бууруулж болзошгүй.🤔 Tron-ы үүсгэн байгуулагч Justin Sun DCG-н Grayscale-г худалдаж авахад 1 тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн байгаа гэнэ. 💲💸Гэхдээ Binance FTX-г хаясан шигээ бодлоо өөрчлөхгүй гэсэн баталгаа байхгүй.😬
Дэлхийн мэдээ:
Хятадаас Ковид салах болоогүй
Хятад улсад Ковид-19-ийн тохиолдол урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж байгаа төдийгүй хүн амын тоогоороо гуравт ордог Хэнань мужийн хүн амын 90 орчим хувь нь халдвар авсан гэж орон нутгийн эрүүл мэндийн албаныхан мэдэгдэв.📢 Тодруулбал 88.5 сая орчим хүн гэсэн үг.🤔
Аймгийн удирдлага Кан Куанченг хэвлэлийн бага хурлын үеэр 88.5 сая орчим хүн гэсэн тоог өгсөн хэдий ч халдвар яг хэзээ тохиолдсон дэлгэрэнгүй мэдээллийг тодорхой заагаагүй байна.🤨Хорио цээр, хөл хорио, олон нийтийн туршилтыг эсэргүүцсэн урьд өмнө нь тохиолдож байгаагүй томоохон жагсаалын дараа Хятад улс 12-р сард Ковид-ыг тэглэх бодлогоо орхисон. ❗
Энэ нь Ковид-19 тохиолдлын тоо нэмэгдэхэд хүргэсэн хэдий ч албан ёсны мэдээлэл нь халдварын бодит цар хүрээг илэрхийлж чадахгүй байна.👈
Крипто мэдээ:
Таны хувийн мэдээлэл таны хариуцлага👊
MetaMask-н коммунити нууцлалын бодлого, крипто валютын бодлогыг тийм ч сайнаар хүлээж авсангүй.🙄 MetaMask нь ConsenSys гэх компанийн эзэмшдэг Infura нэртэй Node ашигладаг. Infura нь хэрэглэгчдийн IP болон хэтэвчний хаягийг цуглуулдаг байсан гэнэ . Мөн хэрэглэгчид нууцлалын бодлого, крипто валют, хүсвэл өөр Node ашиглах боломжтой. ✅
Тус компани өнгөрсөн 2022 оны 11-р сард нууцлалын бодлогын талаар нийтлэл хийсэн нь хэрэглэгчдийн дунд шуугиан тариад байна.📢 Энэ нийтлэлд хувийн нууцлал нь хувийн хариуцлага гэдгийг сануулаад хэрэглэгчид VPN, Tor, Privacy койн зэрэг нууцлалын хэрэгслийг хэрхэн ашиглах талаар сурах ёстой гэж үзжээ.🚨 Уг нийтлэлд Alchemy болон MyEtherWallet зэрэг Infura-н өрсөлдөгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчлахын тулд нөхцөл байдлыг далимдуулан ашигласан харагдаж байгаа юм.😲
Polygon-ы хувь тавиланг 13-хан хүн шийдсэн үү?🙄
Ethereum Sidechain Polygon нь сүлжээний шинэчлэлтээ амжилттай хийж дуусгаснаар илүү хурдан гүйлгээ хийх, гүйлгээний шимтгэлийг тогтвортой болгох зорилготой шинэ блокчэйн бүтээв.✌✨
Гэхдээ энэ шинэчлэлт Polygon-ы коммунитигийн дунд сүлжээний зохион байгуулалтын бүтэц, төвлөрлийг бууруулахтай холбоотой санал асуулгад хүргэжээ📊. Тус санал асуулгад баталгаажуулах эрхтэй 100 гишүүний 15 нь л санал өгч, 13 нь дэмжсэн нь хэтэрхий бага хувь гэж үзээд хэт төвлөрсөн гэх шүүмжлэлд өртөөд байна.❗💢
Хууль сахиулах байгууллага нь хуулиа зөрчив🚫
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) хэд хэдэн крипто валют олборлогчдын хувийн мэдээллийг санамсаргүй байдлаар задруулсан байна.💥 SEC нь блокчэйн байгууллага болох Green-н хэрэглэгчдээс тус компанитай хийсэн харилцааны талаар асуулга авч тус компаниас байцаалт авчээ. 🤐
SEC хэрэглэгчдэдээ масс и-мэйл илгээхдээ “bcc” функцийг (хүлээн авагчийн и-мэйлийг нууцалдаг функц) ашиглаагүй бөгөөд санамсаргүйгээр хүн бүрийн нэр, имэйл хаягийг оруулсан байна. 🤨
Энэ нь холбооны нууцлалын хуулийг зөрчсөн бөгөөд SEC энэ асуудлыг судалж байгаа гэнэ.🖋Крипто олборлогчдын нийгэмлэг тэдний мэдээллийг "Node" эсвэл токен олборлоход ашигладаг компьютеруудыг хакердуулах вий гэж санаа нь зовж байна. 😰
NFT мэдээ:
NFT болон DeFi-н нөхцөл байдал📱
Binance Research 2022 оны тайлангаа гаргалаа. Уг тайланд DeFi зах зээлийн нийт үнэ цэн (TVL) мэдэгдэхүйц унаж NFT зах зээлд хэрэглэгчдийн сонирхол буурч байгааг харуулжээ. 📊📉Google Trends-н мэдээлснээр NFT зах зээл 1-р сард оргилдоо хүрч жилийн турш удаашралтайгаар буурсан нь цөөн тооны сонирхогч энэ зах зээлийг тогтвортой байлгаж байна. 📈Уг тайланд 2023 онд хөрөнгийн токенжуулалт илүү анхаарал хандуулах болно гэж таамаглаж байна.🧐
BAYC NFT зах зээлийг сэргээнэ👆
Bored Ape Yacht Club-г бүтээгчид 2022 оны 5-р сараас хойш анхны шинэ NFT цуглуулгаа худалдаанд гаргах гэж байна. 📢Шинэ цуглуулга нь "The Trial of Jimmy the Monkey" нэртэй бөгөөд тоглоом төрлийг NFT-д нэгтгэх туршилт юм. Тоглогчид угаалгын өрөөнд гацсан Жимми сармагчинд туслахаар бохирын хоолойгоор уралддаг сармагчний дүрд тоглодог төгсгөлгүй гүйлтийн тэмцээн юм.🏃♂️🏃♀️ Уг тоглоомыг тоглохын тулд Sewer Pass авах ёстой бөгөөд зөвхөн Mutant Ape болон Bored Ape Yatch Club NFT эзэмшигчдэд л нээлттэй. Энэхүү шинэ NFT цуглуулга нь NFT зах зээлийг сэргээхэд тусална гэж бүтээгчид найдаж байгаа. 🤗Гэхдээ крипто валютын үнэ эдийн засгийн байдалтай нягт холбоотой байдаг тул тийм ч найдвартай төлөвлөгөө биш харагдаж байна.🤔
Metaverse мэдээ:
Дижитал үндэстэн 2.0🤖
Солонгос улс нийслэл Сөүл хотын дижитал хуулбар болох Metaverse Seoul хувилбарыг бүтээж байна.😲 Иргэд аватар дүр ашиглан татварын асуултынхаа хариуг авах, зөвлөгөө авах, жижиг бизнест дэмжлэг үзүүлэх, цаашлаад цахим ном унших боломжтой виртуал ертөнц үүсэх юм. 🦾Төслийг хэрэгжүүлэхэд 3 жил шаардагдах бөгөөд 2026 ондоо багтаж дуусгана гэнэ. ✌
Цаашдаа виртуал ертөнц нь үл хөдлөх хөрөнгө болон гадаадын хөрөнгө оруулагчдын үйлчилгээнд өргөжин тэлж, хотын дэд бүтцийг удирдахад нэмэлтээр AR багтаах боломжтой юм.📱 Виртуал ертөнцөд крипто валют, бирж зэрэг блокчэйн технологийг нэвтрүүлэх болно. Энэ нь Өмнөд Солонгосын "Дижитал шинэ хэлэлцээр" хэмээх улс төрийн санаачлагын нэг хэсэг юм.👆
Одоогоор Биткойн бол хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа блокчэйн.📱 Энэ бол блокчэйний хамгийн анхны хэрэглээ бөгөөд төвлөрсөн бус санхүүтэй мөнгөний систем юм. Онцлох үг нь төвлөрсөн бус(decentralized). Жирийн мөнгө банк эсвэл Засгийн Газар мэтийн төвлөрсөн байгууллагатай хамааралтай байдаг бөгөөд тэдгээр байгууллага тухайн мөнгөн дэвсгэртийг дураараа их хэмжээгээр хэвлэж инфляци унагаж болдог. 📉Харин биткойныг тоо хэмжээний дээд хязгаар нь 21 сая ширхэг байхаар тохируулж бүтээсэн учраас илүү хэмжээтэй олборлох боломжгүй тул инфляци гэх асуудал үүсдэггүй.
Proof of work (POW) буюу компьютерээр тооцоолол хийж байгаа хүнийг miner гэдэг. Энэ тооцоололд зөв хариултыг нь олсон miner-д шагнал өгдөг. Гэвч олон miner-ууд хоорондоо нэгдээд miner pool гэх сүлжээ үүсгэж өөрсдийнхөө тооцоолох чадвараа нийлүүлж нэгтгээд олсон шагналаа хувааж авч болдог. Ингэх нь төвлөрсөн бус байх ёстой сүлжээг төвлөрсөн болгох сул талтай.
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.