• Octagon.mn
  • Posts
  • Хиймэл оюун ухаанаар нүцгэн зураг бүтээх үү?

Хиймэл оюун ухаанаар нүцгэн зураг бүтээх үү?

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞 Өнөөдөр -17 хэм хүйтэн.🥶 Шөнөдөө -36 хэм хүртэл хүйтний эрч чангарч байгаа тул дулаан хувцсаа өмсөж дархлаагаа дэмжин ханиад томуунаас сэргийлээрэй. 😉

Өнгөрсөн болон энэ 7 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨

Энэ дугаарт та дунджаар 2 минут 45 секундийг зарцуулна⌛

Хураангуй: 📜

  • "Магтдаг" апп газар авлаа.

  • Гарааны бизнесүүд сонголт хийнэ.

  • Youtube Shorts дээр байршил оруулах боломжтой.

  • Нүцгэн зураг бүтээдэг апп асуудал тарих уу?

  • Дэлхийн эдийн засгийн форум криптог таашаасангүй

Хувьцааны мэдээ:

Танд "Магтаал" ирлээ😊✌

Германы сошиал медиа шинэ аппликейшний нөлөөгөөр өрсөлдөөн бий болов.🤜🤛

Тэр нь юу вэ?🤨

"Slay" бол гэр бүл, найз нөхөд, хамт ажилладаг дотны хүмүүстээ нэрээ нууцлан "Магтаал" илгээдэг аппликейшн юм.😲

Энэ магтдаг апп Германд улсын iOS App Store-н 1-т яваа бөгөөд 250,000 гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болоод байна. Бас нэгэн нэрээ нууцалж магтаал, урмын үг илгээдэг "Gas” апп-г Discord саяхан худалдаж авсан.🧐

Олон нийтийн сүлжээ өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл гутрал, түгшүүртэй байдал үүсгэдэг болохыг судалгаагаар нотолжээ.🤐

Харин эерэг хандлага, сайшаал магтаал нь цаг хугацаа өнгөрөх тусам хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлж ирээдүйд Slay болон Gas зэрэг VC-ээр дэмжигдсэн апп-н эрэлт нэмэгдэнэ гэж үзэж байна.✨😉

Сонголтын жил👆

2023 он эхэлсэн хэдий ч хэцүүхэн хэвээр байгаа гарааны бизнес эрхлэгчдэд сонголт нээлттэй байна.🤗

Эдгээр сонголтын нэг нь M&A: Mergers & Acquisitions

Merger/Нэгдэх - Хоёр компани нэгдэж нэг аж ахуйн нэгж байгуулах

Acquisition/Худалдан авалт - Компани, түүний хөрөнгийг өөр брэнд худалдаж авч, удирдах

Эдийн засаг удааширч байгаа нь гарааны бизнесүүдэд асар их дарамт учруулж байгаа бөгөөд ихэнх нь үргэлжлүүлэх санхүүгийн хүчин чадалгүй байна.🙄

Parthenon-ы эдийн засагчдын үзэж байгаагаар гарааны бизнес эрхлэгчдийн гуравны нэг нь энэ жил компаниа нэгтгэх эсвэл худалдах шийдвэрт хүрнэ.🤛

Компанийн хэмжээнээс үл хамааран бүх брэнд өрсөлдөх чадвараа хадгалж авч үлдэхийн тулд стратегийн шийдвэр гаргана.🤔

M&A хэлцлүүд нь зөвхөн санхүүгийн ач холбогдолтой тохиолдолд хэрэгжинэ. Шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг бүтээсэн компани сүйрч болох ч технологи нь амьд үлдэнэ гэсэн үг.😯

1-р хэсэг

Сонирхолтой баримт: Goldman Sachs-н мэдээлснээр 2023 онд АНУ-ын хувьцааг эргүүлэн худалдаж авах хэмжээ 1 их наяд ам.долларт хүрч дээд амжилт тогтоохоор байна.👆

Компани яагаад хувьцаагаа эргүүлэн худалдаж авдаг вэ? 🤨

Хувьцаагаа эргүүлэн худалдаж авснаар компани зах зээл суларсан үед хүч чадлаа бататгаж чадна.💪

Ингэснээр хувьцааг зах зээлээс хасч тухайн компанид хувьцааны үнэ болон нэгж хувьцааны ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгодог.🤗

Ямар нэг хамаарал байгаа юу? 🤨

Дэлхий нийтээр 2021, 2022 онд асар их хэмжээний хувьцаа татан төвлөрсөн. Үр дүнд нь олон тооны цомхотголыг харж байна.

2-р хэсэг

☀️ Энэ бүх үйл явц гэрэл гэгээ цацарсан, солонго шиг зүйл биш. Олон шинжээчийн үзэж байгаагаар хувьцааг эргүүлэн худалдаж авах нь компанид урт хугацаандаа муугаар нөлөөлдөг тухай дурдлаа.📢

Сенатор Элизабет Уоррен "Хувьцааг буцаан худалдан авах нь үйлдвэр барих, ажилчдыг хөлслөх, ажилчдыг сургахад зарцуулж болох байсан хөрөнгө оруулалтын оронд хувьцааны үнийг удирдаж, компанийн удирдлагуудын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг" талаар хэлэв.💭

Ойрын хугацаанд хувьцаагаа эргүүлэн худалдаж авах хөтөлбөр болон өргөн хэмжээний цомхотгол хийсэн томоохон 3 компанийг авч үзье. ✌

Microsoft

2021 оны есдүгээр сард 60 тэрбум ам.долларын хувьцааг эргүүлэн худалдаж авахаа зарласан.📢

2023 оны 1-р сард цомхотгол (11,000 ажилтан) хийсэн.💥

Amazon

2022 оны 3-р сард 10 тэрбум ам.долларын хувьцаа худалдаж авахаа зарласан.📢

2023 оны 1-р сард цомхотгол (18,000 ажилтан) хийсэн.💥

Alphabet

2022 оны дөрөвдүгээр сард 70 тэрбум ам.долларын хувьцааг эргүүлэн худалдаж авахаа зарласан.📢

2023 оны 1-р сард цомхотгол (12,000 ажилтан) хийсэн.💥

 Технологийн мэдээ:

Байршил, байршил, байршил📍

YouTube Shorts-д байршлыг тэмдэглэх боломжийг олгох шинэ функцийг нэвтрүүлж байна.📢

Тренд:

Instagram нь нийтлэл дээрх байршлыг хуваалцах боломжийг танд олгодог, тэгж байж ойр хавьд байгаа хэрэглэгч нарт таны контент харагддаг.💭

TikTok дээрх хэрэглэгч нар оршин суугаа газрынхаа ойролцоо байгаа контент бүтээгч, болон контентийг үзэх магадлал өндөр байдаг.😯

Энэхүү алгоритмын өөрчлөлт нь контент бүтээгчид өөрсдийн бүс нутагт илүү олон зорилтот хэрэглэгчдэд хүрэхэд тусалдаг бөгөөд ингэснээр оролцоог нэмэгдүүлэхэд тустай гэнэ.🤗

Байршлын мэдээлэл нь хэрэглэгчид өөрт хамааралтай видеонууд болон контент бүтээгчдыг олох боломжийг нэмэгдүүлдэг.😊

Зөвшөөрөлгүйгээр "нүцгэлдэг" аппликейшн🤯

Анимэ стилийн хөрөг зураг бүтээдэг Lensa AI нэртэй гэрэл зураг засварлах шинэ апп энгийн зургийг нүцгэн зураг болгон хувиргахад ашиглагдаж байж магадгүй гэв.🤨

Энэхүү аппликейшн нь насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчлахаас сэргийлдэг гэж мэдэгдэж байсан хэдий ч сэтгүүлч Оливиа Сноу өсвөр насны хүүхэд шиг царайтай насанд хүрсэн хүний биетэй нүцгэн зургийг бүтээхэд ашиглах боломжтойг ил болгожээ.😲

Techcrunch-н Хаже Ян Кампс ч өөрийнхөө болон бусдын нүцгэн зургийг зөвшөөрөлгүйгээр бүтээх нь амархан байдаг талаар олж мэдсэн.🧐 Энэ тохиолдлууд нь хиймэл оюун ухаан ашигласан технологи нь нийгмийн хөгжлөөс илүү хурдан хөгжиж буйн гажуудлын жишээ юм.👊

Дэлхийн эдийн засгийн форум🌍

1-р сарын 20-ны өдөр Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форум(WEF) өнгөрсөн жилүүдийнхээс ялгаатай болов. Өмнөхтэй харьцуулахад WEF-д крипто хамаагүй бага байв.

Жишээлбэл, “Circle” гэх крипто фирм байсан хэдий ч крипто бүүт, биткойны логотой пиццаны лангуу, өмнөх жилүүдийнх шиг олон тооны сурталчилгаа байсангүй. Circle-н гүйцэтгэх захирал Жереми Аллайр зохицуулалттай, ил тод дэд бүтэц нь өнөөгийн нөхцөл байдалд сайн тохирч байна гэж хэлэв. Circle нь ихэнх мужид мөнгө дамжуулагчийн лиценз эзэмшдэг бөгөөд DeFillama-н мэдээлснээр 11-р сараас хойш түүний стэйбл койн 2 тэрбум ам.доллараар өссөн байна.👆📈

WEF-д крипто салбарыг шүүмжлэгчид ч мөн адил оролцлоо. Дэлхийн чиг хандлагын талаар хатуу үзэл бодлоороо "Доктор Сүйрэл" гэгддэг профессор Нуриэль Рубини "Криптогийн 99% нь луйвар. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Понзи луйвар нь нурж байна" гэжээ. 📢

Хамгийн том жишээ нь FTX биржийн сүйрэл, Сэм Банкман-Фридийг залилангийн хэрэг зэрэг нь нийгэмд үл итгэлцлийг үүсгэсэн.

IBM-н дэд дарга Гари Кон болон бусад оролцогч төвийг сахисан байр суурьтай оролцсон бөгөөд Блокчэйн технологи өсөх хандлагатай байгаа талаар мэдээлсэн хэдий ч криптогийн тал дээр ямар ч үзэл бодолгүй байна гэдгээ хэлэв.💭 Microsoft компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла хэлэхдээ “Веб 3, Блокчэйн, Метаверс зэрэг болдгоороо болно. Гэхдээ энэ салбар амжилтанд хүрэхийн тулд "Killer apps" хэрэг болно гэв.

БЛОКЧЭЙН АШИГЛАХ НЬ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Магадгүй та “Мэдээллийн сан” гэж аль хэдийнээ байхад Блокчэйн юугаараа илүү болоод сенсаци тариад байгаа юм бэ” гэж гайхаж байгаа байх. Блокчэйнд олон сая хэрэглэгч байдаг. Хэрэглэгч бүр хувийн компьютер дотор бусад хэрэглэгчдийн багц мэдээллийг хадгалж, гүйлгээ хийх болгонд тэдгээр багц мэдээллээр бие биедээ хяналт тавьдаг тул энд булхайцах эсвэл хуурамчаар крипто валют үүсгэх бараг боломжгүй.

Мэдээллийн санд шинэ багц буюу блок нэмэхийн тулд дараах зүйлс шаардлагатай. Крипто график бодлого /Хүн тооцоолж чадахааргүй аварга том бодлого/ Зөвхөн компьютер тооцоолж чадах тооцоолол тооцоолж олох шаардлагатай.

• Зөв хариулт болох “Proof of Work”-н мэдээллийг сүлжээнд байгаа бүх компьютерт тараах

• Үүний дараа сүлжээнд идэвхтэй байгаа бүх компьютер нь “Proof of Work” буюу зөв хариултыг баталгаажуулах крипто графикийн тусламжтай нууцлалын бодлого болон олон тооны компьютер Блокчэйн сүлжээнд байгаа бүх мэдээллийг цаг тухайд нь хянан удирдаж, сүлжээнд бүрэн итгэх боломжтой болдог.

Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.