УРИЛГА

МУИС-ийн "Мета Их Сургууль"-ийн нээлт

Эрхэм хүндэт "NUM NFT" эзэмшигч таныг өнөөдөр 17:00 цагт

МУИС үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй

“Мета арга хэмжээ”-нд оролцох виртуал аялалд урьж байна.

Метаверс виртуал орчинд анх удаа бүх цаг үеийн төгсөгч, одоогийн суралцагсад, багш ажилтан албан хаагчид нэг дор цуглах энэхүү Мета арга хэмжээнд оролцсоноор дотооддоо анх удаа виртуал орчинд анги хамт олноороо уулзах, дурсгалт музейн үзмэртэй танилцах, өөрийн дижитал өмчийг эзэмших, ирээдүйд үнэ цэн бүтээх түүхийн эхлэл тавигдаж буй юм.

Та өөрийн цор ганц NFT-ийг эзэмшээд Мета арга хэмжээнд оролцож төрөлх сургуулийнхаа ойг хамтдаа угтана уу.

“МЕТА АРГА ХЭМЖЭЭ”-нд зочлох:

Хэзээ: 2022.09.30 17:00 цаг дор уулзацгаая.