- Octagon.mn
- Posts
- Инфляци 🆚 Газрын тос
Инфляци 🆚 Газрын тос
Morning Монголчуудаа! Өнөөдрийнхөө дугаараар крипто орчинд болсон шинэхэн савангийн дууриас эхлээд шингэн алт гэгдэх газрын тосны ханштай холбоотой асуудлыг хөндсөн товхимол болох нь ээ. Цайгаа уух зуураа уншаад гарахаа мартуузай 🤗
Зах зээл хөдөлгөсөн жиргээ 🥶
Савангийн дуурь, хардлага сэрдлэгээр тасрахгүй крипто зах зээлд ахин нэг шуум тархав.
Юу болов?
“Cobie” гэх крипто салбарын нөлөө бүхий Twitter-чин өнгөрсөн Даваа гарагийн өглөө шифэрлэгдсэн бичвэр нийтэлсэн нь крипто сонирхогчдын ярианы гол сэдэв болоодхов.
Шифэрлэгдсэн бичвэр юуны талаар өгүүлэв?
AHHHHH IM HEARING THINGS
brb withdrawing a decent chunk just in case.
— hyuk (@hyuktrades)
8:05 PM • Apr 3, 2023
“Binance биржийн үүсгэн байгуулагч, крипто тэрбумтан CZ-г Интерполоор хайж байна” гэх сонссон шуумаа шифэрлэж нийтэлсэн юм.
Шуум дагасан шуурга 💨
Binance болон CZ-тэй холбоотой нэхэмжлэлээс хамаарч олон хүн энэ шуумыг үнэний ортой гэж үзэж байна. Үр дагавар нь зах зээл дээр л харагдана. Уг жиргээний дараагаар:
Binance биржээс 24 цагийн дотор $50M татагдав 😳
Өнгөрсөн Даваа гарагт BNB буюу Binance токений ханш 4.65%-иар унаж хаагдав 📉
Биткойны ханш мөн адил 4.56%-иар унасан. 📉
CZ өөрийн хуудаснаа “Interpol-оор хайж байгаа гэсэн нь зассан зураг байна. Энэ бол худал мэдээлэл” хэмээн тайлбар хийв. Cobie хариуд нь жирийн нэгэн шуум байсан хэмээн мэдэгдсэний дараа CZ түүнийг“unfollow” хийчихсэн.
Гэхдээ аль хэдийнээ зах зээлд нөлөөлсөн байхад яалтай билээ… 🤷♂️
Инфляцитай холбоотой муу мэдээ. Газрын тос баррель бүр нь $100 дөхөж байна?
Хямд үнээр түлш бензин авдаг байсан үе хэдий ч бензин түлшний үнэ олон улсад улам л үнэтэй болох таамаглал байна..
Өнгөрөгч бүтэн сайн өдрийн ОПЕК+-н хурлаар өдөрт олборлох газрын тосны хэмжээг 1 сая баррелиар бууруулах шийдвэр гарсан нь өмнөх хурлын олборлолтын хэмжээг тогтвортой барих шийдвэрээс эсрэг байлаа. 😪
Яагаад бууруулав? 🤔
Газрын тос экспортлогч нөлөө бүхий орнууд 2008 онд болсон хямралын үе шиг жил хүрэхгүй хугацаанд баррель тутмын үнийг $145-с $45 болтол нь бууруулсан үйл явдлыг давтахыг хүсэхгүй байна. Томоохон тоглогчид “Газрын тосны үнийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой урьдчилан сэргийлэх арга хэмжээ” ч гэж нэрлээд буй.
Хэрхэн нөлөөлөх вэ?
БНХАУ болоод газрын тосны хэрэглээ өндөртэй томоохон улс орнууд энэ мэдээг эсрэгээр нь эргүүлэхийг хичээж байна. Инфляцийн тогтворгүй байдлын зэрэгцээ газрын тосын асуудал OPEC+-тэй холбогдвол нөхцөл байдал улам л хүндрэх болов уу. 📉
Бидний мэддэг эдийн засгийн алтан дүрэм үүнд үйлчилнэ. Бага нийлүүлэт үнийн хөөрөгдөлийг үүсгэдэг бол үнийн хөөрөгдөл нь өндөр инфляци үүсгэх дагавартай. Харин үүнд уяалдуулж ямар шийдвэр гаргах бол доо… 🧐
Классик хөгжмийн зах зээл
Өнгөрөгч 7 хоногт технологийн толгой компаниудын нэг Apple Inc зөвхөн классик хөгжим сонсогчдодоо зориулан “Apple Music Classic” гэх аппликейшнээ танилцууллаа. App Store-д татаж авсан тоогоор #1-т бичигдэж нийт 5 сая удаагийн дуу тоглосон статистик гарчээ.
Luminate хөгжмийн судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгаагаар нийт дуу хөгжим сонирхогчдын ердөө 0.9% нь классик хөгжим идэвхтэй сонсдог бөгөөд энэ тоо R&B, Hip Hop сонсогч 30%-тай харьцуулахад тэнгэр, газар шиг зөрүүтэй харагдана.
Классик хөгжмийн хөгжилд тулгамдаж буй нэг асуудал нь Метадатаны зохицуулалт юм. Метадата гэдэг нь “Датаны тухай нэг дата” гэсэн утгатай. Дуу хөгжмийн салбарт үүнийг “Ямар нэгэн дуу байлаа гэж бодоход тухайн дууны ая, дуучин, хөгжимчин болоод дууны үг нь Метадатанд хамаарах асуудал” гэж ойлгож болно.
Метадатаны шийдэхийг зорьж буй ганц асуудал нь хөгжмийн салбарын бүтээлийг ялгаж, таних явдал бөгөөд Apple ч мөн адил энэ тал дээр ажиллаж байгаа нь сайшаалтай.
Nordic Apis
Өнөөдрийнхөө товхимлыг хөрөнгийн зах зээлийн томоохон хөрөнгө оруулагчдын төлөөлөл болсон Warren Buffet-н алдарт ишлэлээр өндөрлөе.
Үнэ гэдэг бол таны төлөх төлөөс. Харин үнэ цэн гэдэг бол таны хүртэх ёстой зүйл