- Octagon.mn
- Posts
- Polygon X Octagon хамтрав
Polygon X Octagon хамтрав

Шинэхэн өглөөний мэнд ээ!🌞Өнөөдөр 2 хэм хүйтэн, үүлэрхэг өдөр болох нь ээ.🥶 Энэ өдөр шөнөдөө -12 хэм🌨 хүйтэн тул дулаахан хувцаслаад ханиад томуунаас сэргийлээрэй.🥶❄
Сүүлийн 3 хоногт дэлхий нийтийн хэмжээнд крипто зах зээлд ямар онцлох үйл явдлууд өрнөв?🤨
Та энэ дугаарт дунджаар 2 минут 15 секундийг зарцуулна⌛
Хураангуй:📝
Ливан улсад явагдаж буй “гипер инфляци”-ийн улмаас крипто руу оров
Fidelity investment крипто зах зээлийн том тоглогч болохыг зорьж байна
J.P. Morgan DeFi-аар олон улсын анхны гүйлгээ хийв
Криптогийн жараахайнууд тоглоомоос гарч байна
Хиймэл оюун ухаан гүйцэтгэх захирлын албан тушаал хашна
Dapper Labs крипто өвлийн хүйтнээр цомхотгол хийв

Маркетийн талаар бодол:
Энэ 7 хоногийн Мягмар гарагт крипто зах зээлд маш сонирхолтой зүйл боллоо. Дэлхийн хамгийн том бирж FTX сүйрч байна.😲

Товчхондоо:🖋
-Binance дээрх гүйлгээний шимтгэлийг 0% болгосноор FTX-н орлого тасалдаж, хэрэглэгчид нь Binance руу татагдчихав.😯
-Түүгээр ч зогсохгүй FTX-н токен болох FTT-ний талаар таагүй нийтлэл гаргасан нь FTX-н олон хэрэглэгч нэг дор мөнгөө татахад хүргэж, FTT токений ханшийг огцом унахад хүргэсэн.📉
Үр дагавар: ✅
-FTX зээлээ дарж чадахгүй болсон
-FTX-г Binance эзэмшдэг болсон.
АНУ-ын ХҮИ-ийн мэдээлэл манай цагаар шилжүүлэхэд 11-р сарын 11-ний өглөөний 8:30 гэхэд ил тод болно. Тэр мэдээллээс шалтгаалж Холбооны Нөөцийн Банк ирэх хурал дээр бодлогын хүүг нэмэх, нэмэхгүйд чухал ач холбогдолтой. Тэгэхээр ирэх Даваа гарагийн дугаарт өгөх шинэ мэдээллээс хөдөлмөрийн зах зээл хамаарна.
Өнгөрсөн Баасан гарагт гарсан АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тайланд “сайн” гэсэн нь тэдний хувьд муу мэдээ. Учир нь ХНБ ажилгүйдэл нэмэгдэхийг хүлээж байгаа. Хорон муу санааны үүднээс биш ч эдийн засгийн талаасаа чухал.

Крипто мэдээ:
Tether койн улс аврах уу?🤔
Ливан улс гипер инфляцид өртөж эмх замбараагүй нөхцөл байдал үүсээд байна. Иргэд нь крипто зах зээл рүү нэвтрэн орж байна.

Тодруулбал, Ливан улсын иргэд биткойн олборлож өөрсдийн баялгаа хамгаалж байна.
Ам.долларын ханштай тогтвортой койн болох Tether-ийг нь бэлэн мөнгөөр арилжаалж, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч байна.
Мөн Ливаны банкууд бэлэн мөнгө зарлагын хэмжээг хязгаарласан тул крипто хамгийн найдвартай сонголт нь болоод байна.
Крипто тренд🚀
Fidelity Investments нь “Fidelity Crypto” гэх нэртэй жижиглэнгийн худалдаачдад зориулсан крипто бүтээгдэхүүнээ гаргахаар болжээ. Fidelity жижиглэнгийн зах зээлийг онилж байна гэсэн үг.

Энэхүү алхам нь крипто салбарын сүүлийн үеийн тренд болсон гэж ойлгож болно. Жишээ сануулахад Goldman Sachs дэлхийн хамгийн том крипто валютын бирж FTX-тэй хамтран ажиллахаа мэдэгдсэн.
Тэрнээс гадна хэн крипто зах зээлд🤨

Банк “Төвлөрсөн бус” санхүү буюу DeFi-г ялж чадахгүйгээ ойлгосон учраас банкууд тэдэнтэй нэгдэж эхэлсэн.
J.P. Morgan хэн хүссэн нь оролцож болдог блокчэйн дээр DeFi ашиглаж олон улсын гүйлгээг анх удаа амжилттай хийлээ.
J.P. Morgan банк, санхүүгийн байгууллагууд, төвлөрсөн бус санхүүгийн дэд бүтцийн шинэ стандартыг эхлүүлэх цаг болсныг харуулав.
Coinbase “гай-гүй” юу?🧐
АНУ-ын хамгийн том крипто бирж болох Coinbase санасныг бодвол бага алдагдал хүлээсэн хэдий ч гурван улирал дарааллан ашиг нь буурчээ. Энэ улирлын цэвэр ашиг гэхэд л 2-р улирлаас 28%-иар буурсан байна.

Юу болов?
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хэмжээ 43%-иар байгууллагынх, 2%-иар тус бүр буурсан байна.
Энэ тоо нь инфляцийн хэмжээ өссөөр байгаа тул дундаж хөрөнгө оруулагчид крипто дахь хөрөнгө оруулалтаа багасгаж байна.
Дэлхийн мэдээ:
Шинэ гүйцэтгэх захиралтайгаа танилц
Дэлхийн хамгийн шилдэг шатар тоглогч хэн бэ?
Зөв хариулт: Хиймэл оюун ухаан
Анх удаа 10 тэрбум ам.долларын үнэлгээтэй хиймэл оюун ухаан Хятадын компанийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо.
Netdragon компани хатагтай Танг Юүүг гүйцэтгэх захирлаар томилсон.

Яаж вэ?
XXI зуунд технологи нь асуудал биш харин хиймэл оюун ухаан хүнээс илүү хүчирхэг гэдгийг хүмүүст ойлгуулж хүлээн зөвшөөрүүлэх явдал болсон.
Яагаад хиймэл оюун ухаан хүнээс илүү хүчирхэг вэ?
Хиймэл оюун ухаан шударга учраас аль мэдээлэл чухал, яагаад чухал болохыг ойлгодог.
Насанд хүрсэн хүн 2-3 төрлийн мэдээллийг боловсруулж шийдвэр гаргадаг бол 2 жилийн настай хиймэл оюун 200 тэрбум мэдээллийг нэг дор боловсруулж шийдвэр гаргах чадвартай.🦾🧠
Хамгийн чухал нь хиймэл оюун ухаанд бардам зан, айдас, шунал зэрэг ямар нэгэн сэтгэл хөдлөл байхгүй тул хүнээс илүү удирдагч болох нь тогтоогдсон.
NFT мэдээ:
Крипто өвөл ба NFT
Dapper Labs бол NBA Top Shot болон NFL All Day гэсэн NFT рүү чиглэсэн хоёр платформыг бүтээсэн компани.

Дижитал худалдааны эдгээр платформ нь хэрэглэгчдэд Спортын онцлох үйл явдлуудыг токенжуулсан дижитал хөрөнгө буюу NFT хэлбэрээр авах, зарах, арилжаалах боломжийг олгодог.
Хэдийгээр эдгээр платформ 2020-2021 он хүртэл мэдэгдэхүйц өсөлттэй байсан хэдий ч Dapper Labs крипто өвлийн хүйтнийг мэдрээд дулаалж байна. Тэд ажилтнуудынхаа 22%-ийг цомхотгохоор болжээ.
Octagon-ы эргэн тойронд юу болов?
Бид 10.5 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Polygon blockchain-тэй цаашид хамтарна.

Алдарт Etherium-ийн “Layer 2”-ын шийдэл болох Polygon нь 1.4 тэрбум хүн амтай Энэтхэг улсын #1 Блокчэйн компани бөгөөд зах зээлийн багтаамжаараа дэлхийд 11-т ордог маш том байгууллага.
Бид өнгөрсөн 9-р сард МУИС-тай хамтран МУИС-д суралцаж буй 16 мянган оюутан, үе үеийн нийт төгсөгч, багш ажилчдад зориулсан NFT төсөл хэрэгжүүлсэн нь Etherium-ийг үүсгэн байгуулагч Виталик Бутериний 2022 оны 1-р сард гаргасан цоо шинэ ойлголт болох “SBT” буюу Soulbound NFT ашиглан Их, дээд сургууль төгссөн дипломыг Блокчэйн дээр бичих ажлыг бодитоор хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
"Боловсролыг Блокчэйнжүүлье" уриан дор бид хуурамч дипломыг халах үүд хаалгыг нээсэн.
"Мета Их Сургууль" төсөл болон цаашдын хамтралын талаар Polygon өнгөрсөн Бямба гарагт өөрсдийн 1.7 сая дагагчдтай твиттер хуудсандаа жиргэжээ.


Metamask шиг крипто хэтэвч “Web3”-ийг дагаад хөгжиж эхэлсэн. Даппер Лабс\Dapper Labs\ “Gas”(Этириум дээр гүйлгээ хийхэд гардаг гүйлгээний шимтгэл)-ийн шимтгэл шаарддаггүй өөрсдийнхөө “Dapper” крипто хэтэвчийг гаргасан. Үүнтэй зэрэгцэн “ntrcryptonews.com” болон “nonfungible.com” шиг сайтууд NFT-ээр тоглох гарын авлага, хөтөч, зах зээлийн судалгаа болон бусад ерөнхий мэдээллийг өгч эхэлсэн.
NBA Top Shot-ын хувьд 2020 оны 10-р сард сагсан бөмбөгийн холбооны батлан даалтаар гарсан. Хэрэглэгчид “Moments” гэх NFT бүхий дижитал багц худалдаанд гаргасан нь NBA-ийн хамгийн онцгой тохолт, бөмбөг таслалтыг харуулсан богино хэмжээний бичлэгийг эзэмших боломжтой болсон юм. Яг л бидний багадаа цуглуулдаг байсан арилжааны карт шиг энэ төрлийн NFT-ийн зарим торгон мөч нь 1,000 ширхэг бүтээгдсэн харьцангуй түгээмэл байхад зарим бичлэг нь маш ховор цор ганц хувь байдаг.
Анхаар❗❗❗ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.