• Octagon.mn
  • Posts
  • Uber криптогоор тооцоо хийх үү?💵

Uber криптогоор тооцоо хийх үү?💵

Uber криптогоор тооцоо хийх үү?💵

Өглөөний мэнд! Монгол улс маань Америкийн нэгдсэн улс руу шууд нислэг хийх зорилгоор B787-9 хөлөг AerCap компаниас урт хугацааны түрээслэхээр болжээ. Тив алгасаж шууд нислэгн үйлддэг улсуудын маань тоо нэмэгдээд л эхэллээ дээ!✈🤩

1 өдрийн ханшийн өөрчлөлт*

БНХАУ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсролын системийг нэвтрүүлнэ🌎

2021 онд БНХАУ-д гадаадын 255,720 оюутан суралцсан нь 2019 оныхоос 23%-иар буурсан гэсэн судалгаа бий.

Шалтгаан: БНХАУ-д цар тахлын улмаас гадаад оюутны тоо эрс цөөрсөн бөгөөд БНХАУ болон барууны улс орнуудын хооронд харилцаа хурцдаж байгаа нь тус улсад суралцдаг оюутнуудын хувийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дэлхий дахинд нөлөө бүхий, өндөр чанартай боловсролын систем байгуулах зорилтоо эрчимжүүлэхийг дээд албан тушаалтнууддаа уриалсан.

Тодруулбал: Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн 5-р сард Улс төрийн товчоонд хандан хэлсэн үгэндээ “БНХАУ улсынхаа стратегийн хэрэгцээнд нийцсэн, шинжлэх ухааны боловсрол олгох дэлхийн түвшний их сургуультай болох шаардлагатай” хэмээн дурдсаныг “Синьхуа” агентлаг мэдээлсэн.

БНХАУ-ын Засгийн газар олон улс дахь нөлөөллөө бэхжүүлэх, боловсролын системийг эрчимжүүлэх үүднээс “Хятадад суралцацгаая” уриан дор идэвхтэй сурталчилж, суралцагчдын суралцсан түүхийг өгүүлж, хятад туршлагыг түгээн, хятад хүмүүсийн дуу хоолойг хүргэнэ гэсэн зорилттой, гадаадаас илүү олон оюутан татах нь чухал гэдгийг онцолсон билээ.

Ши Жиньпиний энэхүү уриалгын дараа тус улсын боловсролын байгууллага болох “New Oriental Education & Technology” группийн хувьцааны ханш 3.5%-иар өссөн бол “Hope Education” группийнх 3.6%-иар өссөн.

Технологийн салбарыг дэмжинэ📢

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин шинжлэх ухаан, инженерчлэлийн сургалтыг эрчимжүүлж технологийг хөгжүүлэлтээр дэлхийд томоохон нээлт хийх зорилтыг дэмжих аж.

Учир нь БНХАУ-ын залуу иргэдийн дунд ажилгүйдэл бүх цаг үеийн хамгийн дээд түвшинд хүрээд байгаа юм.

Шалтгаан: Ажилгүйдэл ийм өндөр түвшинд хүрсэн нь ажилтнуудын эзэмшсэн ур чадвар компаниудын эрэлттэй нийцэхгүй байгаагаас үүдсэн аж.

Өнгөрсөн сард залуучуудын 16-24 насны иргэдийн хөдөлмөр эрхлэлт өнгөрсөн тавдугаар сард 20.4% байсан бол өнгөрсөн долдугаар сард 21.3%-д хүрч энэ зуны хэдэн сая шинэ төгсөгчдийн ажлын байранд гарах нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн юм.

Үүний улмаас БНХАУ-ын дээд албан тушаалтнууд энэ сарын эхээр орчин цагийн үйлдвэржилтийн системийг эрчимтэй байгуулахаа илэрхийлжээ. Учир нь 2021 онд тус улсын Засгийн газар цахим боловсролын секторын ашгийг хориглосноор тухайн салбарыг уналтад оруулж, зах зээлийн үнэлгээнээс хэдэн тэрбум ам.доллар арчигдаж байсан юм.

Uber крипто төлбөр тооцоог дэмжих үү?💵🤔

Uber компанийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахи өнгөрсөн оны 2-р сард өгсөн ярилцлагадаа "Uber Tesla-ийн жишгээр крипто төлбөр тооцоо хийх боломжтой хэдий ч гүйлгээний шимтгэл болон байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг тооцоолсны дараагаар шийдвэрийг эцэслэнэ" хэмээж байсан билээ.

Гүйлгээний шимтгэлийн асуудал: Шинжээчдийн үзэж байгаагаар гүйлгээний шимтгэл хэрэглэгч болон Uber компанид ямар нэгэн асуудал үүсгэхгүй хэмээн үзжээ.

Хэрэглээ: Хэрэв хэрэглэгчид “Layer 2” шатлалын крипто валютаар гүйлгээ хийхийг хүсвэл USDT, ETHEREUM, POLYGON зэрэг хялбар болоод хурдан, аюулгүй сонголтууд аль хэдийнээ дэлгэрсэн билээ.

Байгаль орчинд үзүүлэх хор нөлөө: Крипто зах зээлийн байгальд учруулж буй хор нөлөөний дийлэнх хувийг олборлолт эзэлдэг.

Шийдэл: Ethereum сүлжээ PoW технологи ашиглахаа больж PoS технологид шилжсэнээр энэ хор нөлөө 99% буурсан гэж үзэж байгаа билээ. Нөгөөтэйгүүр Bitcoin олборлох үед байгальд үүсдэг хор нөлөөг Dogecoin болон Litecoin гэх 2 койноор орлуулан төлбөр тооцоонд ашиглах бүрэн боломжтой гэж үзээд байгаа юм.

Эцэст нь... Uber компаниас хүлээлттэй байгаа энэ шийдвэрийн гол хариу нь юу вэ гэвэл, такси болон хүргэлтийн үйлчилгээний төлбөр $100-оос бага тохиолдолд үйл ажиллагаа болон урсгал зардлын үнэ өндөр тусах эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас шийдвэр удаашралтай байгаа гэнэ. Энэ асуудлыг хэзээ шийдвэрлэхийг харж л байя. Магадгүй шинжээчид түрүүлж олох ч магадлалтай шүү.😊

Хэрэглэгчийн хомсдол🙄

АНУ-н толгой крипто бирж Coinbase компанийн санхүүгийн тайлан өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гарагт гарлаа.

Тайлан: Өнгөрсөн жилийн мөн үеэс хэрэглэгчдийн худалдан авах чадвар 70%-иар буурч арилжааны чадавх мөн 54%-иар буурсан гэх үзүүлэлт гарчээ.

Хүчин зүйл: 2021 оны крипто зах зээлийн уналт ихээхэн нөлөөлсөн ба Биткойны ханшийн тогтвортой байдлаас хамаарчээ.

Хууль зүйн орчны хувьд тус бирж СЗХ-той маргаантай байдлаас үүдэн томоохон асуудлуудтай тулгараад байсан. Тухайлбал, баталгаагүй крипто валт арилжаалсан гэдгээс үүдэн Coinbase бирж $1.1 тэрбумын алдагдал хүлээжээ. Бусад биржийн хувьд хаа хаанаа л хэцүү байгаа. Удахгүй энх цаг ирж, биржүүдийн хориг болоод хууль зүйн асуудлууд шийдэгдэхийн цагт крипто зах зээл сайжрах нь гарцаагүй биз ээ.

Анхаар ‼ Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш учраас та хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол DYOR буюу бие дааж судалгаагаа сайн хийгээрэй. Та эндээс crypto, NFT, бас хөрөнгийн зах зээлд юу болж байгаа талаар мэдээ мэдээллийг олж авах болно.